gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шарилжны харшлын эсрэг вакцинжуулалт эхэлжээ

Р.Адъяасүрэн
Эрүүл мэнд
2015-04-08
0
Twitter logo

Хаврын дэлгэр цагт ногоо, ургамал ургахтай зэрэгцэн зун, намрыг дуустал хүмүүсийг зовоодог зүйл бол харшил. Хамар битүүрч, нүдний салст улайх, шингэн нус гарах, хоолой сэрвэгнэх зэрэг шинж тэмдэг тасралтгүй үргэлжлэн урин дулааны улирлын сайхныг мэдрэх боломж олгодоггүй гэж хэлж болно.

Ахуйн, хүнсний, эмийн зэрэг харшлуудын үед тухайн харшил үүсгэж буй бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх хэрэгтэй байдаг. Гэвч ургамлын харшлын үед агаараар амьсгалж байгаа бол сэргийлэх боломж тун хомс.

Манай орны хувьд шарилжны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх эмчилгээг хийдэг бөгөөд бусад төрлийн ургамлын харшилд тохирсон өвөрмөц эмчилгээ байдаггүй аж.

Шарилжны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх вакцин цацлагыг Арьсны өвчин судлалын үндэсний төв болон эмнэлгүүдээр дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн хийж эхэлжээ. Энэ талаар АӨСҮТ-ийн их эмч Г.Доржхандаас тодрууллаа.

ХАРШЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭМЧИЛГЭЭГ ХУГАЦААНД НЬ ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ

АӨСҮТ-ийн их эмч Г.Доржханд-Харшлын эсрэг эмчилгээ эхлээд байгаа юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Хавар, зуны улиралд ургамлын харшил хүмүүсийн дунд элбэг байдаг. Ингэхдээ ямар ургамлаасаа хамаараад хугацаа нь янз бүр. Дөрөвдүгээр сарын 15-наас модлог ургамал, тав, зургадугаар сараас эхлэн цэцэгт ургамлууд, долдугаар сарын дунд үеэс хог өвс ургамал тоосоо гөвдөг. Ерөнхийдөө зуны ногоон ургамал ургах цаг үргэлжлэхтэй зэрэгцээд харшил дагадаг гэсэн үг. Одоохондоо харшлын үе эхлээгүй ч урьдчилсан сэргийлэх эмчилгээ хийж эхлээд байна.

Ургамлын харшил ямар ургамлаасаа хамаараад түүнийх нь эсрэг харшлын эмчилгээ хийдэг байх ёстой. Одоохондоо олон харшлын эсрэг өвөрмөц эмчилгээ гэж алга байна. Зөвхөн шарилжны харшлын эсрэг вакцин эмчилгээ гэж бий. Долдугаар сарын 15-наас шарилжны тоос дэгддэг үе. Үүнээс 2-2.5 сарын өмнө урьдчилан сэргийлэх вакцин эмчилгээг хийдэг.

Манай төв дээр хоёр төрлийн вакцин эмчилгээ хийж байна.

Нэгдүгээрт, Монголын харшил судлалын лаборатороос гаргасан шарилжны вакцин эмчилгээ. Цацлага, тарилга гэсэн хоёр төрөл байдаг. Сүүлийн үед бид цацлагыг түлхүү хэрэглэж байна. Тарилга нь хүмүүс олон удаа хатгалт авна, тэгэхээр тодорхой хэмжээгээр стрессдэнэ, тодорхой нөхцөл, зав зай шаарддаг учраас бага зэрэг төвөгтэй. Тиймээс хаана ч байсан хэрэглэж болох цацлагыг түлхүү хэрэглэж байна. Энэ жил 45 хоногийн эмчилгээ цацлага эмчилгээ дөрөвдүгээр сарын 5-наас эхэлсэн.

Нөгөөх нь ОХУ-аас “Антиполлин” нэртэй вакцин орж ирсэн. Энэ нь хэлэн дор уусгаж тавьдаг таблеткан эм юм. Энэ эмчилгээ дөрөвдүгээр сарын 10-наас эхлэх бөгөөд 66 ширхэгтэй хоёр сар гаран хэрэглэдэг. Манай оронд 20-иод төрлийн шарилж ургадаг. “Антиполлин” нь дөрвөн төрлийн шарилжны эсрэг үйлчилгээтэй.

-Эмчилгээ хийлгэхийн тулд өмнө нь сорил тавиулах шаардлагатай юу?
-Эмчилгээ эхлэхээс өмнө харьяа дүүргийнхээ харшлын кабенит болон нэгдсэн эмнэлгүүд, харшлын эмнэлгүүдэд сорил тавиулах хэрэгтэй. Ургамлын харшилтай болгон энэ вакцинд хамрагдах ёсгүй л дээ. Зөвхөн шарилжны харшилтай хүмүүст илүү үр дүн гардаг. Бусад ургамлын харшилтай хүмүүст вакцин учраас тодорхой хэмжээгээр дархлаа тогтоох үйлчилгээ үзүүлнэ. Гэхдээ өөрийнх нь өвөрмөц үйлчилгээ нь зөвхөн шарилжны эсрэг үйлчилгээтэй.

-Эдгээр эмчилгээнд сөрөг тал гэж байгаа юу?
-Тунгаа зааврын дагуу уувал гаж нөлөө бараг байхгүй. Дарааллаа алдахгүй уух юм бол дархлаа зөв тогтоно. Хамгийн гол нь өвчин сэдрээгүй үедээ байх ёстой. Өдийд бол шарилжны харшил эхлээгүй үе учраас боломжтой гэсэн үг. Мөн ямар нэг архаг хууч өвчтэй ялангуяа дотоод шүүрлийн булчирхайн өвчин, чихрийн шижин, бамбай булчирхайн өөрчлөлт, хөхүүл, жирэмсэн эмэгтэйчүүд энэ эмчилгээг хийх хориотой. 

Харшлын вакцин эмчилгээ хугацаа хоцрох юм бол дархлаа тогтох хугацаа оройтож, шарилжны харшилтай давхцдаг. Тиймээс тодорхой заасан хугацаанд эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг.    

Мөн дархлааны эмчилгээг үдээс өмнө хийж байх хэрэгтэй. Мөн өлөн дээрээ хэрэглэж болохгүй.

-Сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхан болон залуус хамгийн ихээр өртөж байна гэдэг. Тэгэхээр эмчилгээнд насны хязгаар байдаг уу?
-Эхний цацлага тарилга хоёр бол манай төв дээр 12-66 настайд хийдэг. Тэрнээс бага настайд Эх нялхасын төв юм уу хүүхдийн эмнэлгүүдэд хийдэг.  Хоёр дахь бэлдмэлийг 5-66 настай хүмүүс хэрэглэж болно.

-Дээрх эмчилгээнүүдийн үнэ нь ямар байдаг вэ?
-Манай лабораторын гаргасан эмчилгээ болох цацлага, тарилга 38 мянган төгрөгийн үнэтэй. Харин “Антиполлин” нэртэй вакцин нь 180 мянган төгрөг.

-Дархлаа тогтоох эмчилгээг хэдэн жил хийлгэж байж үр дүнд хүрдэг юм бол?
-Ер нь гурван жил хийлгэхэд өөрийн гэсэн дархлаатай болно. Наадмын дараагаас аравдугаар сар хүртэл тухайн хүнийг зовоодог байсан харшил энэ урьдчилан сэргийлэх эмчилгээг хийлгээд тодорхой хэмжээнд буурсан байдаг. Үр дүн нь тухайн хүнээсээ шалтгаалаад янз бүр. Шарилжтай хамт зэрэгцээд ургадаг ерхөг согоовор, арвай буудай, улалз, сорог зэрэг олон төрлийн ургамал нь шарилжны харшилтай дүйцэхүйц, түүнээс илүү харшилж байх тохиолдолд үр дүн муу байдаг. Ер нь шинж тэмдгийг тодорхой хэмжээнд бууруулдаг.

-Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс юу анхаарах хэрэгтэй вэ?
-Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс даарч хөрч болохгүй, хурц, шарсан хуурсан хоол, архи согтууруулах ундаанаас татгалзах, дархлааны өөр бэлдмэл хэрэглэж болохгүй. Биеэ хямраахгүй байх тал дээр анхаарах ёстой.

-Урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдаагүй бол?
-Хувийн хамгаалалтын хэрэгсэл маск, нүдний шил, малгай зэрэг энгийн хэрнээ маш чухал зүйлсийг хэрэглэж занших хэрэгтэй. Харин харшлын шинж тэмдэг илэрвэл харьяа дүүргийнхээ харшлын эмчид хандаж, эмчилгээ бичүүлж аваарай. Ямар ч тохиолдолд эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Буруу зөрүү эмчилгээнээс болж арьс хатуурах зэрэг сөрөг үр дагавар гардаг. Хүмүүсийн дунд харшил өгөнгүүт эмийн сан орж эм аваад гайгүй болонгуут нь орхидог, эсвэл дараа дараагийн эмийг авч хэрэглэдэг. Энэ их буруу. Харшлын шинж тэмдэг илрэх юм бол эмчид хандан, харьяа дүүргийнхээ харшлын кабенитэд сорил өгч юунаас харшилж байгаагаа мэдэх хэрэгтэй.

Мөн ямар ургамлаас харшилтайгаас хамаараад түүнээс ургасан ургамал, жимснээс татгалзах хэрэгтэй. Жишээ нь модлог ургамлаас харшилтай бол түүнээс ургасан жимсэнд харшдаг. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхдээ үүнийг анхаарах ёстой.

УРГАМЛЫН ТООСЖИЛТООС ХАМГААЛАХ АРГА

Ургамлын тоосжилтын үед дархлаа суларвал харшилтай болох эрсдэлтэй байдаг учир хаврын улиралд дархлаагаа дэмжих хэрэгтэй.

Энэ үед харшилтай болохоос, харшилтай тохиолдолд хүндрүүлэхгүй байх талаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, профессор С.Мөнхбаярлах хэрхэн зөвлөснийг хүргэж байна.

  • Ямар ургамлаас харшилтайг мэдсэний дараа тэр ургамал өөр ямар хүнсний бүтээгдэхүүнтэй холбогддогийг мэдэх хэрэгтэй болно. Түүнийг мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Жишээлбэл, шарилжийн тоосны харшилтай хүн багваахай, балжингарам цэцгийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхэд тохиромжгүй. Мөн айраг уух, түүхий лууван, улаан лооль идэхэд харшил нь сэдэрдэг учир зайлсхийх хэрэгтэй.
  • Амны хаалт зүүж болно. Гэхдээ ердийн даавуун маск үр дүнгүй. Харьцангуй нимгэн хэр нь шүүх чадвар сайтай хамрын угалзын хажуу хэсгээр агаар орохооргүй, тусгай маскыг хэрэглэдэг.
  • Нүдний шил зүүвэл агаар дахь тоос шууд нүдний салст дээр буухаас хамгаална.
  • Гадуур яваад орж ирмэгц хувцсаа сольж байх хэрэгтэй. Ялангуяа урт, буржгар үстэй бол үсээ угааж үсэнд наалдсан ургамлын тоосыг арилгаж байх нь зөв.
  • Ургамлын тоос өглөө нар гарахаас эхлэн үд дунд хүртэл агаарт тархдаг. Үдээс хойш ургамлаас тоос ялгарахаа больдог. Тиймээс өглөөнөөс үдшийн бүрий хүртэл салхивчаа нээхгүй бол гэрт тоос орж ирэх нь бага байх юм.
  • Хүмүүс зуны дэлгэр цагт хөдөө орон нутагт амарч байгальтайгаа аль болох ойр байх хэрэгтэй. Байгал орчиндоо ойр байж байгальд тархсан төрөл бүрийн хоруу чанар багатай бактери халдварын зүйлстэй өөрийн биеэр учирч байх тусам харшлаас сэргийлдэг.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан