Аугаа их Эх орны ялалтын 70 жилийн ойн баяр ирэх тавдугаар сарын 9-нд Москва хотод ёслол төгөлдөр зохион байгуулагдах гэж байгаа.
Үүнтэй холбогдуулан дэлхийн олон орны төр, Засгийн газрын тэргүүнүүдийг Ялалтын баярын парадад хүрэлцэн ирэх урилгыг Оросын эрх баригчид илгээсэн юм.
Чехийн Ерөнхийлөгч Милос Земан энэ арга хэмжээнд оролцохоо мэдэгдсэн.
Тэгвэл АНУ-аас Чех улсад суугаа Элчин сайд Эндрю Шапиро саяхан Чехийн Үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч Земан Ялалтын баярын парадад оролцох болсныг шүүмжилж, түүний энэ үйлдэл Украины зүг баримталж буй барууны бодлогыг уландаа гишгэсэнтэй адил гэжээ. ЕХ-ны гишүүн улсын төрийн тэргүүн Ялалтын баярт оролцох нь алсын хараагүй шийдвэр гэсэн юм.
АНУ-ын Элчин сайдын мэдэгдэл Чехийн Ерөнхийлөгчийн дургүйцлийг хүргэв. Тэрбээр энэ талаар "Элчин сайд Эндрю Шапирод Прага дахь Ерөнхийлөгчийн ордны хаалга хаалттай. Вашингтон дахь Чехийн элчин сайдад АНУ-ын Ерөнхийлөгчид хаашаа явах, явахгүйг зөвлөх эрх байгаа эсэхийг төсөөлж чадахгүй байна. Иймээс ямар ч Элчин сайд миний гадаад айлчлалын хөтөлбөрийн бодлогод оролцохыг зөвшөөрөхгүй” гэжээ.
Чех дэх АНУ-ын Элчин сайдаас одоогоор ямар нэгэн хариу тайлбар хийгээгүй юм.
Чехийн Ерөнхийлөгч Милос Земан ОХУ-ын бодлогыг дэмждэгээрээ алдартай бөгөөд Аугаа их Эх орны ялалтын 70 жилийн ойн баярт оролцохоо мэдэгдсэн ЕХ-ны орнуудын удирдагчдаас анхных нь юм. ЕХ-ны орны удирдагчдаас Грек, Киприйн төрийн тэргүүнүүд ч баярт оролцоно.
Москвагаас Украинд явуулж буй бодлого, Крым ОХУ-д нэгдсэнийг эсэргүүцэн барууны томоохон гүрнүүд Ялалтын баярын арга хэмжээг “бойкотолж” байгаа юм. Тодруулбал АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Германы канцлер Ангела Меркель нар оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Эх сурвалж: РИА Новости