gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.14
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

V цахилгаан станц хаана баригдах вэ?

Эдийн засаг
2012-11-13
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2012-11-13
V цахилгаан станц хаана баригдах вэ?
1987 оноос хойш Монгол Улсад нэг ч ДЦС баригдаагүй төдийгүй эрчим хүчний шинэ эх үүсвэрийг эрэлхийлээгүй юм. Харин үр дүнд нь Монгол орон эрчим хүчний хомсдолд ороод буй.

Ер нь байсхийгээд шатахуун болон эрчим хүчний хомсдолд ордог нь гэм биш зан болсон гэхэд нэг их хилсдэхгүй. Шатахууны хомсдол нүүрлэж, үнэ “тэнгэрт хадаж” иргэдийг бухимдуулж байсан нь ердөө хэдхэн сарын өмнө. Гэтэл өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр гэр хороололд цахилгааны хязгаарлалт хийж, улмаар өдөрт 4-5 удаа тог тасарч байгаа нь харамсалтай.

Шинэ зуунд Монголчууд хөдсөн дээлнээсээ салсан ч өөхөн дэн, эсгий гэр хоёроосоо салж чадсангүй. Учир нь өнөөх л эрчим хүч, дулааны хомсдол. Гагцхүү энэ асуудлыг шийдвэрлэх гарц нь сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэр болох V цахилгаан станц юм.

Өнгөрсөн бямба гарагт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар V цахилгаан станцын байршлын тухай саналыг салбарын яамнаас дөрөв дэх удаа орууллаа. Гэвч энэ удаад мөн саналыг нь буцаасан юм. Учир нь V цахилгаан станцыг хотын зүүн хэсэгт Хонхор орчимд барихаар тогтоод байгаа ч шийдвэрлэх шаардлагатай асуудал олон байгаагаас ийнхүү хойшилсон тухай Эрчим хүчний сайд мэдэгдэв.

Уг нь V цахилгаан станц баригдсанаар манай улс эрчим хүчний хомсдлоос ангижирч, жилд 820 мВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар тооцоолж буй. Түүнчлэн 2.5 сая тонн нүүрс хэрэглэж, одоогийнхоос даруй хоёр дахин илүү цахилгаан, дулаан үйлдвэрлэх тооцоог гаргажээ.

Мөн нүүрснээс ялгаруулах утааг 100 хувь цэвэршүүлж, үнсний 99 хувийг шүүн барилгын материалд ашиглах боломжтой байхаар тооцоолжээ. Улаанбаатарт барих V цахилгаан станц нь 450 мВт цахилгаан, 500 Гкал дулаан үйлдвэрлэнэ. Харин дээрх цахилгаан станц баригдах хүртэл яг одоогийн байдал давтагдаж, шинээр баригдаж буй байшин, барилгууд дэд бүтэц, цахилгаан, дулаангүйн улмаас ажил нь зогссоор байх уу. Энэ асуудлын эргэн тойронд албаны хүмүүс ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг: V цахилгаан станцын байршлыг судлахыг даалгасан

/Өнгөрсөн аравдугаар сарын 23-нд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Багануур ТӨХК-д ажиллах үеэрээ сэтгүүлчдэд V цахилгаан станцын асуудлаар хийсэн мэдээллээс иш татав/

-Анх Улаанбаатар хотын ДЦС-5-ыг III станцын баруун талд барихаар шийдвэр гарч, тендер зарлаж, шалгаруулалт явагдаж байсан. Гэтэл төлөвлөсөн газрыг нь 14 аж ахуйн нэгж зөвшөөрлөөр ашигладаг, газар чөлөөлөхөд 55 тэрбум төгрөг шаардлагатай.

Уг цахилгаан станцад түлэх 1,8 сая тн нүүрсийг тээвэрлэх, ачих өртөөдийн боловсруулах чадвар, замын нэвтрүүлэх чадал хүрэлцэхгүйгээс гадна хотын тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Үнс зайлуулж хадгалах газар байхгүй. Усан хангамжийн асуудлыг нэмэлт эх үүсвэр байгуулж, шийдвэрлэх шаардлагатай. III станцын зарим байгууламжийг буулган шилжүүлэхэд хөрөнгө шаардагдах зэрэг хүндрэл гарчээ. Иймд Баянзүрхийн товчооны зүүн талд, Хонхорын зүүн талд гэсэн хоёр газрын аль нэгийг сонгохоор судалгаа хийж байна.

Хотын зүүн талын байршил нь төмөр замыг салаалан тавих боломжтойн дээр хот дундуур тээвэрлэх нүүрсний хэмжээ нэмэгдэхгүй. Хотын зүүн талын дулаан хангамжийн горим сайжирна. Газар чөлөөлөх асуудал байхгүй зэрэг давуу талтай гэж үзэж байна. Дээрх байршлуудыг болон бусад боломжит хувилбарыг судлан танилцуулахыг Эрчим хүчний сайд М.Сономпилд даалгасан байгаа.

Эрчим хүчний сайд М.Сономпил: Хонхор орчмын газарт станц барьж болохгүй гэвэл дараагийн боломжит хувилбарыг судална

-Бидний хувьд одоогийн байдлаар эрчим хүч, дулааны дутагдлаас богино хугацаанд гарах техникийн боломжит хувилбар болох “ДЦС-4”-ийг 100 мВт-аар өргөтгөх, “УС-15” 250 гкал.ц дулааны эх үүсвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулаад байна. Эдгээр төслүүдийн хөрөнгө оруулалтыг ойрын хугацаанд цаг алдалгүй шийдвэрлэж, ажлыг эхлүүлснээр 2014-2015 оны өвлийн ид ачааллын өмнө дуусгах боломжтой юм.

Мөн эрчим хүчний тав дахь эх үүсвэрийн асуудлыг судалсны үндсэн дээр байршлын тухай асуудлыг өнгөрсөн бямба гарагт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар дөрөв дэх удаагаа оруулсан боловч буцсан. Учир нь одоо V цахилгаан станцыг барихаар төлөвлөөд байгаа Хонхор орчмын газар дархан цаазат бүсэд ордог. Тиймээс ч уг бүсэд орших ан амьтдыг шилжүүлэхээс эхлээд усны асуудал тулгамдаад байна. Улмаар эдгээр чиглэлээр мэргэжилтнүүдтэй хэлэлцэж, асуудлыг шийдвэрлэсний дараа станц барих ажлыг эхлүүлэхээр тогтсон. Хонхор орчмын газарт станц барьж болохгүй гэж тогтвол дараагийн боломжит газар хаана байж болохыг тодруулах юм.

“Ньюком” групын гүйцэтгэх захирал С.Бямбасайхан: Байршил тодорхой болох шаардлагатай байна

-Тавдугаар цахилгаан станцын тендер анх өнгөрсөн оны намар зарлагдсан юм. ТӨХ-ноос концессын хуулийн дагуу дулааны V цахилгаан станцын тендерийг зохион байгуулсан. Улмаар тус тендерт анх гадаад, дотоодын нийлсэн 11 консорциум оролцсоноос хоёр шатны сонгон шалгаруулалтаар манайх шалгарсан. Манай консорциумд дөрвөн компани багтаж байгаа.

Тодруулбал, Монголын талаас “Ньюком групп”, Европоос Англи, Францын хамтарсан “International power JDF” гэдэг дэлхийн хамгийн том эрчим хүчний компани, Японы зургаан том худалдааны компанийн нэг болох “Сожиц” групп, гангийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Солонгосын “Поско” групп багтаж байгаа юм. Манай консорциумд багтсан компаниуд 100 гВт эрчим хүч эзэмшиж, ашиглаж байгаа. Харин Монголын хувьд суурилагдсан хүчин чадал нь ердөө нэг гВт. Тэгэхээр Монголын одоогийн хүчин чадлаас даруй 100 дахин их хэмжээний эрчим хүчийг ашиглаж, эзэмшиж байгаа гэсэн үг. Тиймээс ч техник, эдийн засгийн хүчин чадлыг нь харгалзан үзэж манайхыг сонгосон гэж бодож байгаа. Одоогийн байдлаар V цахилгаан станцын байршлын асуудал яригдаж байна. Тиймээс энэ бүхэн тодорхой болсны дараа барилгын ажил эхлэх байх.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан