Монголын төр, нийгмийн болоод утга соёлын нэрт зүтгэлтэн С.Буяннэмэхийн мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ их хүмүүний гавьяа, зүтгэлийг хойч үеийнхэн мартах учиргүй тул түүний талаар тив дэлхий хэрэн судалгаа шинжилгээ хийдэг эрхэмтэй ярилцлаа. Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Д.Цэдэвтэй ярилцсанаа хүргэе.
-С.Буяннэмэхийн мэндэлсний 110 жилийн ойг манайхан нэг их ач холбогдол өгөлгүй өнгөрөөчихөж байна уу даа гэж бодогдох юм. Түүний талаар олон жил судалж байгаа хүний хувьд та энэ талаар бодлоо хуваалцахгүй юү?
-Ой тэмдэглэнэ гэдэг миний бодлоор тэр хүнийг дэвэргэн магтахдаа бус ерөөс энэ хүмүүс Монголын соёлын өвийг бүрдүүлэхэд ямар үнэтэй хувь нэмэр оруулсныг түүхэнд тодруулан гаргаж ирэхэд хэрэгтэй юм. Энэ утгаараа С.Буяннэмэхийн мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэх санал гаргахад манай төр засгаас “110, 120 жилийн ойг бус 150, 200 гэхчлэн тэгш томоохон ойг л тэмдэглэх журамтай” гэсэн хариу өгсөн гэж би сонссон. Гэтэл манайд одоо байгууллага болгон л тав, арван жилийн ой гээд хөрөнгө мөнгө цацсан сүртэй баяр тэмдэглээд, түүнийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга л гаргаж байх юм.
Үүнтэй харьцуулахад С.Буяннэмэхийн 110 жилийн ой гэдэг бол монголчуудын төдийгүй Монголын утга соёлыг сонирхон судалдаг гадаад орнуудын хувьд ч хүндэтгэн үзэх зүйл л дээ. Жишээ нь, сая энэ ойн хүрээнд Бээжингийн төвийн үндэсний их сургууль, ОХУ-ын Улаан-Үдийн их сургуульд С.Буяннэмэхийн амьдрал уран бүтээлийн талаар эрдэм шинжилгээний хурал, уншлага болсон гэдгийг би сонсож байлаа. Гэтэл түүнийг төрүүлсэн эх орон, бас 35-хан насанд нь төр, засгийн хэлмэгдүүлэлтээр цаазаар аваачсаны учир Монгол Улсад Буяннэмэхийн ойг ой биш гэж үзэж байна. Энэ бол түүнийг дахиад л хэлмэгдүүлэх нь үү дээ гэх эмзэглэл төрүүлж байгаа юм. Тийм ч учраас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын их сургууль, Дундговь аймгийн ЗДТГ болоод түүний төрөл төрөгсдийн дэмжлэгтэйгээр ойгоор нь арай ч дуугүй байсангүй. Баянгол дүүрэгт С.Буяннэмэхийн нэрэмжит номын өргөөг нээж, саяхан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохиож, хоёр ботийг нь хэвлүүллээ.
-Монголын түүх, нийгэм, утга соёлд тэр хүний оруулсан хувь нэмэртэй харьцуулахад энэ бол чамлалттай гэж Та хэлэх гээд байна уу?
-Тийм. Яагаад гэвэл С.Буян нэмэх Монголын оюуны салбар бүрт өөрийнхөө ул мөрийг үлдээсэн том уран бүтээлч. Зохиолчоос гадна утга зохиолын онолч, түүхч, орчуулагч, зураач, хөгжимчин, төр, нийгмийн зүтгэлтэн байсан. Мөн радио, телевизийг бараг үндэслэсэн хүн байтал түүний ойгоор манай хэвлэл, мэдээллийнхэн хэрхэн хандаж байгааг сая харлаа. Радио нэвтрүүлэг хийхийг Буяннэмэх гардан зохион байгуулж, өөрөө шүлгээ уншаад шууд бичүүлдэг байсан юм билээ. Ийм мундаг хүмүүсийн ойг тэмдэглэнэ гэдэг бол гараа татаж байгаад хэдэн төгрөг гаргахдаа бус, энэ хүний үлдээсэн өвийг эмхэлж цэгцлэх, олон нийтэд сурталчлах, Монголын нийгэм, соёлд ямар хувь нэмэр оруулсныг нь шинэ үзэл бодол, өнцгөөс харж, өнөөгийн түвшинд гаргаж ирж судлахад оршдог. Яагаад ингэж хэлж байна гэхээр 1937 онд түүнийг цаазаар авснаас хойш 1962 онд цагаатгах хүртэл Буяннэмэхийн талаарх бүх зүйл хориотой байсан. Энэ хооронд ямар их зүйл устаж үгүй болсон байх вэ. Үүнийг бид нөхөж, нэхэж эмхэтгэх хэрэгтэй.
-Түүний уран бүтээлээр Өвөрмонголд хэвлүүлсэн байсан дөрвөн ботийн эхний хоёрыг сая кирилл үсэгт буулгасан нь ямар ч гэсэн энэ бүхний эхлэл байх. Ер нь яагаад манайд бус урд хөршид түүний ботиудыг анх хэвлүүлсэн юм бэ?
-Миний хувьд Буяннэмэхийг цагаадахынх нь өмнө судалж эхэлсэн юм. Оюутан байхад курсын ажил юугаар хийхээ Д.Намдаг гуайгаас асуусан чинь "“Монгол интернациональ” гэдэг дуу байдаг юм, зохиогч нь С.Буяннэмэх гэж хүн байгаа, түүнийг сонгож авбал зүгээр" гэсэн. Тэгээд л 1950-иад он хүртэл манай сүлд дуу байсан энэ дууны гар бичмэлийг Улсын номын сангаас олж аваад судалж, курсын ажлаа амжилттай хамгаалсан. Дараа нь 1962 онд “Цог” сэтгүүлийн дөрөвдүгээрт “Монгол интернациональ” дууны тухай өгүүллийг хэвлүүлж билээ. Буяннэмэхийн талаарх судалгаа Монголд хаалттай байхад шүү дээ. Ингээд л цагаадсаных нь дараагаас энэ судалгаагаа улам баяжуулж, баримт материал цуглуулж эхэлсэн.
2002 онд Улаанбаатарт болсон монголч эрдэмтдийн хуралд ирсэн Бээжингийн төвийн үндэсний их сургуулийн эрдэмтэн надтай уулзаж, “Та бид хоёулаа Буяннэмэхийг судалдаг юм байна. Хамтарч судалгаа хийе. Хоёр талдаа баримт материал цуглуулж, судалгаа хийгээд Бээжинд хэвлүүлэх зардлыг нь би хариуцъя” гэсэн. Тэр үед манайд дөрвөн боть хэвлүүлэх зардал гаргах газар ховор байсан учраас тэр саналыг хүлээж авсан. Ингэснээр Бээжингийн болон Өвөрмонгол, Ордос, Хайлаарын оюутнууд Буяннэмэх судлал руу их анхаарал хандуулж байгаа. Гэтэл манайд энэ хүнийг хэн бэ гэдгийг бараг мэдэхтэй үгүйтэй байгаа учраас дээрх ботиудыг кириллээр буулгах нь хамгийн чухал. Гэхдээ Бээжинд хэвлэгдсэн ботиудыг шууд хуулбарлах бус Улаанбаатар болон гадаадын архивын сан хөмрөгөөс олдсон шинэ баримт, гэрэл зургууд олдсоныг нэмж орууллаа. Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд кирилл үсэгт буулгах ярвигтай ажлыг чадамгай гүйцэтгэсэн.
Монголын хойч үеийнхэнд судалгаа шинжилгээний хэрэглэгдэхүүн болгон үлдээж байгаа тул алдаа мадаг багатай байлгахыг хичээж, Буяннэмэхийн өөрийнх нь гар бичмэлтэй чадлаараа тулгасан байгаа. Тэргүүн боть нь яруу найраг, дэд ботид нь хүүрнэл болон жүжгийн зохиолууд орсон. Дараагийн хоёр ботийг хэвлүүлэх хөрөнгө санхүүгийн асуудал шийдэгдээгүй л байна. Цаана нь дахиад 2-3 ч боть хэвлүүлэх хэмжээний бүтээлүүд байгаа. Зарим зохиолын нэр нь дуулдаад байдаг хэрнээ олдохгүй байгаа тул тэдгээрийг энд тэндээс эрж хайх шаардлага ч бий.
-Буяннэмэх гуайг цахар хүн байсан гэдэг яриа мэр сэр байдаг юм билээ. Бас эцгийнх нь нэрийг бид саяхныг болтол Содномбалжир гэж ярьж, бичиж байсан. Гэтэл та бүхний номонд Сономбалжир гэснээс эхлээд хэд хэдэн асуултад хариу өгөхөөр юм билээ.
-Манай нэртэй түүхч, судлаач Ш.Нацагдорж гуай Монголын радиогоор Буяннэмэхийг цахар хүн байсан гэж хэлэхийг би сонсож байсан. Түүх соёлоо судалдаг энэ нэртэй эрдэмтэн судлаач хүн тийм ойлголттой байна гэхээр жирийн иргэд бол ямар байх нь ойлгомжтой. Тиймээс Буяннэмэхийн намтар судлалыг тодруулан хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Буяннэмэх бол Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд Сономбалжир, Думаа гэдэг хүмүүсийн хүү болж төрсөн. Гэхдээ энэ хоёр хүн нэг гэрт орж, дэр нэгтгээгүй хүмүүс юм билээ. Багад нь ээж нь нас барсан тул Улаанбаатарт байдаг нагац эгч дээрээ ирсэн байдаг. Тэр эгч нь Тогтох тайжийн ойрын Лувсан гэдэг хүний эхнэр бөгөөд хажууд нь номтой, соёлтой гэр бүл байгаад, хүүхдүүдэд ном заадаг тул юм сураг гээд Тогтох тайжийнд Буяннэмэхийг өгсөн байгаа юм. Манай олон судлаачийн бүтээлд түүнийг үрчлэгдсэн гэж байдаг. Үрчлэгдэх, өгөх хоёрт том ялгаа бий.
Өвөрмонголын эрх чөлөөний хөдөлгөөний гарамгай тэмцэгч, зоригт баатар Тогтох тайжийн хоёрдугаар хүү Наймантай би 1969 онд уулзаж байсан. Түүнээс энэ тухай асуухад “Буяннэмэхийг манайд өргүүлээгүй юм аа. Манайд олон айл хүүхдээ өгдөг байсан. Тэр 17,18 хүртлээ манайд амьдарсан” гэж билээ. Тиймээс ч Буяннэмэх багаасаа манж, хятад, монгол хэл сурсан байдаг. Цахар хүмүүсийн дунд өссөн түүний аялга цахар учраас манайхан тэгж эндүү ойлгосон юм шиг байгаа юм. Улсын төв архивын түүхийн баримт ч үүнийг баталдаг. Эцгийнх нь нэрийн тухайд бол Буяннэмэх багаасаа аавыгаа мэдэхг үй өссөн учраас хүмүүсээс дам сонссоноороо л нэрийг нь бичдэг байсан юм билээ. Зарим гар бичмэл дээрээ бүр Содномдорж гэж аавынхаа нэрийг бичсэн нь үүнийг баталдаг. Мөрдөн байцаалт өгч байсан үеийн болон архивын баримт бичгээс харахад Сономбалжир юм билээ. Нутгийн иргэд ч “Мухар хуруу Сономбалжир гэж манай нутгийн хүн байсан” гэж баталдаг юм.
-Буяннэмэхийн эхнэр, охиных нь талаар та нэлээд явдал суудал болж байж баримт цуглуулсан гэсэн. Энэ тухайгаа ярихгүй юү?
-Хэдэн жилийн өмнө Буяннэмэхийн нэг зургийг олоход ард нь дөрвөн мөр шүлэг бичээд, (эхнэр Халтархүү, дүү Цэвээнжав нарын хамт) гээд монгол бичгээр бичсэн байсан. Халтархүүгийнх нь талаар судалж үзэхэд, Намын шинэ хүчний дээд сургуулийг төгссөн, Сэлэнгэ аймгийн хүн юм билээ. Сургуулиа төгсөнгүүтээ нутаг яваад, эргэж ирээгүй юм шиг байсан. Бас нэг түүх бол түүний мөрдөн байцаалтын хэрэг бүртгэлээс харж байхад Зина гэдэг татар гаралтай эмэгтэйтэй хамт амьдардаг бөгөөд дундаас нь охин төрсөн гэж байдаг. Гэхдээ тэр бүсгүйн талаар тийм ч бодитой мэдээлэл олдоогүй тул түүхийн хавтас бараг хаагдаад байсан юм. Гэтэл 2004 онд Оросын ЭСЯ-нд ажилладаг нэг танил маань над руу утасдаад “Хойноос нэг бичиг ирлээ. Нэг бүсгүй эцгээ хайгаад олдохгүй болохоор нь манайд ханджээ. Буяннэмэхийн талаар судалдаг хүн байна уу” гэсэн. Тэр бичгийг аваад үзтэл Орост амьдардаг охиных нь гэрийн хаяг байсан. Тэгээд л хүмүүсээр дамжуулж байгаад холбогдсон доо.
2006 онд биднийг Орост очиж уулзахад ная шахсан хөгшин “1929 онд Улаанбаатар хотод төрсөн” гэсэн төрсний гэрчилгээгээ бариад угтсан. Хүү нь их эмч, хуульч мэргэжилтэй учраас аавынх нь талаар ээждээ мэдээлэл олж өгөх гэж их хөөцөлдсөн юм билээ. Буяннэмэхийн охин Грызумова Сарена Ивановна бидэнд өөрийнхөө тухай болон ээжийнхээ талаар бүх намтрыг өгч, гэрэл зургуудаасаа татуулж бэлэглэсэн. Бид түүнд монгол дээл хийлгээд, аавынх нь зургийг авч очсон. Ная шахсан хүн монгол дээл өмсөөд зургаа авахуулсныг аавынх нь зурагтай харьцуулахад гарцаагүй л монгол төрх харагдаж байсан. Аавынхаа талаар ямар ч мэдээлэлгүй өссөн болохоор Буяннэмэхийн зургийг илээд, дахин дахин үнсээд л суугаад байж билээ. Наяад насандаа эцгийнхээ зургийг анх удаа үзнэ гэдэг тэр хүний хувьд сайхан зүйл боловч хөндлөнгөөс харж байгаа бидэнд бол хүний хувь заяа, амьдралын тойрог, улс төрийн хэлмэгдүүлэлт хүнийг ямар айхтар юманд хүргэдэг юм бэ дээ гэж бодон самсаа шархирч, сэтгэл эмтрэх шиг болсон.
Судалгаа шинжилгээ хийдэг хүний хувьд би түүнийг Монголын талаар өөрийнхөө сэтгэгдлийг бичээд өгнө үү гэхэд “Миний Монгол, миний монголчууд цэцэглэг. Аугаа үндэстэн монголчуудын талаар дэлхий даяар мэдтүгэй” гэж бичсэн. Тэр олон жил эцгээ, эх орноо гэсэн сэтгэл тээж явсан байхад монголчууд ганц удаа уриад, эцгийнх нь нутгийг үзүүлчихсэн бол магнай хагартал баярлах байсан байх. Очсон бид л яах вэ “Энэ бол монголчуудыг төлөөлсөн сэтгэл юм шүү” гэж хэлсэн дээ.
Л.Ганчимэг