-Ази, Номхон далайн
бүс нутагт статистикийн чадавхийг бэхжүүлэх гэсэн төсөл хэрэгжих гэж байгаа.
Энэ төслийн талаар яриагаа эхлэх үү?
-Азийн хөгжлийн банк гишүүн
орнуудаасаа хөгжиж байгаа, статистикийн чадавхийг дээшлүүлэхийг эрмэлзэж байгаа
дөрвөн орныг сонгож техник туслалцааны бүсийн төсөл хэрэгжүүлэхээр
шийдсэн. Энэ дөрвөн орны нэгэнд манай
орон багтаж байгаа. Техник туслалцааны төслийн гол зорилго нь үнэн бодит,
найдвартай, шуурхай, стаитистик мэдээ, мэдээллийг гаргахад статистикийн
чадвахийг бэхжүүлэх урт хугацааны техникийн туслалцаа үзүүлэх явдал юм. Ингэхдээ
статистикийн салбарыг тухайн нэг асуудлаар, салбарын нэг чиглэлээр биш өргөн
утгаар нь цогцоор нь чадавхийг дээшлүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа юм. Өнгөрсөн
онд анх удаа албан ёсны статистикийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөртэй
болсон. Бидний хувьд энэ дунд хугацааны хөтөлбөртэй болсны зэрэгцээ дээрх төсөлд хамрагдсанаар үндэсний хэмжээнд статитискийг
хөгжүүлэх дунд хугацааны төдийгүй урт
хугацаанд чадавхийг өөрийнхөө нөөцөнд тулгуурлан сайжруулах, төлөвшүүлэх ажлаа
хийх юм.
-Өнөөдөр
статистикийн байгууллагын чадавхийг сайжруулах гэж их ярих болж.
Тэгэхээр статистикийн байгууллагын чадавхи гэж юу вэ?
- Статистикийн мэдээлэл цуглуулахаас эхлээд тараах хүртэл бүх шатанд
явагдаж байгаа үйл ажиллагааг статистикийн чадавх гэж хэлж болно. Мэдээлэл бол
зөвхөн мэдээлэл биш мэдлэг болж ашиглагдах ёстой. Түүнээс гадна удирдлага, хүний
нөөц, техник, технологийг орчин гэх мэт энэ бүгд чадавхид хамрагддаг.
-Чадавхийн хувьд
манай улс хэр зэрэг үнэлэгдэж байгаа вэ?
- Дээрх төсөл эхлэхийн өмнө статистикийн өнөөгийн байдалд үндэсний болон
олон улсын зөвлөхийн хамт үнэлгээ хийж байгаа юм. АХБ-ны зөвлөхүүдийн хийж байгаа дүгнэлт
Монгол улсын статистикийн байгууллага харьцангуй сайн түвшинд байна гэж үзэж
байгаа. Энэ үнэлгээ зүгээр нэг үнэлгээ биш. Оношилгоо хийх гэсэн нэрээр
хийгдэж, өнөөгийн байгаа түвшинг бүхий л талаар нь үнэлж байгаа олон улсын зөвлөхүүдийн
хийсэн хөндлөнгийн үнэлгээ. Түүнээс гадна Дэлхийн банкны үнэлгээ байдаг. Энэ
бол нэлээд бодитой үнэлгээ юм. 2004-2006
онд дэлхийн 140-150 орныг дөрвөн үндсэн
параметрээр үнэлсэн байдаг. Энэ үнэлгээгээр манай улс мөн сайн гэсэн үнэлгээтэй
гарч байгаа . Бид үүнд их олзуурхаж байгаа.
-Сайн гэсэн үнэлгээний
зэрэгцээ анхаарах зүйл мэдээж байгаа байх ?
-Монголын статистикийн байгууллага, тогтолцоо харьцангуй сайн түвшинд
байгаа гэж үзэж байгаа ч анхаарах зүйл нэлээд байгаа. Үүнд тоон мэдээлэл
цуглуулах үйл явцыг сайжруулах, мэдээллийг үнэн бодитой гаргах ёстой. Тархаалт, боловсруулалтын явцыг
орчин үеийн техник технологийг сайжруулсан арга зүйгээр хийх ёстой гэдгийг
анхааруулж байгаа. Түүнээс гадна статистикийн байгууллага гэлтгүй яамдын, орон
нутгийн статистик боловсруулалт хариуцаж байгаа мэргэжилтнүүдийн ур чадварыг
дээшлүүлэх, боловсруулах шатны техник,
технологийн нөхцлийг сайжруулах,
хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн мэдээллийг цаг тухайд нь өгч байх ёстой
гэж үзэж байгаа. Мөн боловсруулалтын шатанд
техник технологийн орчин нөхцлийг сайжруулах ёстой гэдэгт санал нэгдэж байна.
Энэ бүхнийг дунд, урт хугацааны төсөл, хөтөлбөрийн явцад бүхий л талаар анхаарч,
сайжруулах арга хэмжээ авах юм.
-Мэргэжлийн
боловсон хүчний хүрэлцээ ямар байгаа вэ?
- Мэргэжлийн боловсон хүчний хүрэлцээ хангамж яг одоогоор төдийлөн сайнгүй
байгаа. Мэргэжлийн боловсон хүчний тоог
нэмэгдүүлэх, давтан сургалтад хамруулах,
мэргэшүүлэх талаар олон зүйл хийх ёстой. Олон улсын байгууллагын зөвлөхүүдийн
судалж үзсэнээр манай статистикийн төв газрын боловсон хүчний тоог гурав дахин
нэмэх хэрэгтэй байгаа юм. Одоогийн байдлаар манай газар 65 хүнтэй. Үүний дээр мэргэжлийн боловсон хүчний
нийгмийн асуудлыг шийдэх, хангамжийг дээшлүүлэх ёстой, тогтвор суурьшилтай
ажиллуулах талаар ганцхан байгууллагаас төдийгүй төрийн зүгээс ч анхаармаар
байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
Ш.Эрдэнэчимэг