Зуны халуунд ч нийслэл хот аймшигтай "манан" дунд байдаг болсоор уджээ. Битүү тоос шороогоор зунжин амьсгалдаг гээд бодохоор бид маш их эрсдэл дунд амьдарч байгаа нь тодорхой билээ.
Тоос, тоосонцор нь хүн амын дундах амьсгалын замын өвчлөл нэмэгдэхэд нөлөөлж, хүн амын дундах зүрх, уушигны өвчний нас баралтад 30 хувь нөлөөлж байгааг судлаачид тогтоожээ. Тиймээс тоос, тоосонцороос эрүүл мэндээ хэрхэн хамгаалах нь хүн бүр зайлшгүй мэдэх шаардлагатай асуудал болоод байгаа юм.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрүүл ахуй, хүний экологийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнээс тоос тоосонцор хүний эрүүл мэндэд ямар хортой талаар мэргэжлийн үүднээс тайлбар өгөхийг хүссэн юм.
Тэрбээр:
-Тоос, тоосонцор нь байгалийн болон хүний үйл ажиллагааны үр дүнгээс бий болдог. Манайд ихэвчлэн хүний үйл ажиллагааны үр дүнд үүсдэг. Манай улсад Японы "Жайка" байгууллагаас санхүүжүүлэн 2007 оноос эхлэн тоос, тоосонцрыг хэмжих багаж төхөөрөмжүүдийг байрлуулж хэмжилт хийж эхэлсэн юм. Одоогоор нийслэл хот болон Дорноговь, Сайншанд, Өмнөговь аймгуудад хэмжилт үргэлжилж байна.
Хэмжилтийн дүнгээр 2007 оны байдлаар тоосонцорын агаар мандал дахь жилийн дундаж агууламж Монгол улсын агаарын чанарын стандартад заасан зөвшөөрөгдсөн хэмжээнээс 2.41 дахин их байсан. Харин өнгөрсөн онд энэ тоо 5.4 болж өссөн. Энэ нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх маш том шалтгаан болж байгаа юм.
Тоосны ширхэг бага байх тусам амьсгалын замын эрхтэний гүнд хуримтлагдаж, бие махбодид хүчилтөрөгчийн зөөвөрлөлтийг саатуулдаг. Ингэснээр амьсгалын дутагдалд орж, дархлаа сулрах зэргээр эрүүл мэндэд нөлөөлдөг.
Түүнчлэн нарийн ширхэгтэй тоос агаар мандалд маш хол зайд зөөвөрлөгддөг учир зөвхөн тоос ихээр үүсэх эх үүсвэр байгаа газрын хүн амд хамаатай гэж үзэж болохгүй. Япончууд яагаад манай улсад тоос тоосонцор хэмжих тоног төхөөрөмж байрлуулахад дэмжлэг үзүүлж, хэмжилт хяналт хийх нөхцлийг бүрдүүлж байгаа нь учиртай. Тэд Монголын шар шороон шуургаас сэргийлэхийн тулд юм. Учир нь нарийн ширхэгтэй тоосонцор нь тив дэлхийг дамжин тархдаг учир урьдчилан сэргийлж байна гэсэн үг.
Бид тоосыг диаметрээр нь ялгахын тулд том ширхэглэгтэй (РМ10), нарийн ширхэглэгтэй (РМ2.5) гэж бичиж ялгаж байгаа ч эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл нь адилхан. Диаметр нь том болох тусам уушигны гүнд орох нь бага бөгөөд хүний өөрийгөө цэвэрлэх үйл ажиллагааны эрхтэн систем буюу хамар түүний дотор байгаа үс, хучуур эсүүдийн тусламжтайгаар гадагшлаж байдаг. Тухайлбал, бид их тоостой газар явах, эсвэл тоостой орчинд ажилласны дараа хамраас их хэмжээний бохир гардаг шүү дээ.
Төмөр, кадми, хар тугалга гэх мэт маш олон төрлийн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг хүнд металлууд тоосонд агуулагддаг. Энэ чиглэлээр ЭМШУИС-ийн НЭМС-ийн багш, доктор Г.Энхжаргал нар нарийн судалсан байдаг. Тоосонцорын хэмжээ аравдугаар сараас дөрөвдүгээр cap хүртэл эрс ихэсдэг. Монгол улсын стандартад заасан 24 цагийн зөвшөөрөх дундаж хэмжээнээс 3-4 дахин нэмэгддэг. Харин зуны улиралд харьцангуй бага буюу стандарт хэмжээндээ байдаг. Энэ жилийн хувьд зам засварын ажил их байгаа учир нь ялгаруулагч эх үүсвэр их байна.
Өвлийн улиралд түүхий нүүрсний шаталтын улмаас тоос тоосонцор үүсч байна. Утаанд нарийн ширхэгтэй тоос маш ихээр агуулагддаг. Нүүрсний шаталтын улмаас нарийн ширхэгтэй тоосны хэмжээ 25-50 хувь хүртэл гарах магадлалтай гэж шинжлэх ухаан үздэг. Харин хавар намрын улиралд хөрсний эвдрэл, бусад зам засварын үйл ажиллагаанаас үүсдэг.
Хөрсний эвдрэл нь ногоон байгууламж байхгүй, хүний үйл ажиллагааны үр дүнд хөрсийг хайр найргүй сүйтгэснээс үүддэг. Манайхан ч хөрсөө хайрлахгүй байгаа. Эрүүл байхын тулд гэр орондоо өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх ёстой. Хүрээлэн буй орчноо аль болох ногоон байгууламжтай болгох нь тоос шорооноос хамгаалж чадна.
Түүнээс гадна хөрсөө эвдэхгүй байх ёстой. Гэр хороолол дунд олон салаа зам байна. Тэр замын эвдэрсэн хөрсөөс гарч байна. Тиймээс тоосонцорыг бууруулж, эрүүл мэндээ хамгаалахын тулд бүх нийтээрээ хөдлөх ёстой. Энэ нь зөвхөн нэг хүний асуудал биш, төрийнхөн дангаараа ч шийдэхгүй. Хувь хүн бүр үүнд анхаарах ёстой. Бид тоостой гуталтайгаа гэртээ ордоггүйтэй адил амьдарч байгаа гадаад орчныхоо тоос тоосонцортой бүгдээрээ тэмцэцгээе" гэлээ.