Хүн хүнээ байсан тухай бишгүй сонссон ч төрүүлсэн үрдээ төрсөн эцэг, эх нь, төрөл садандаа хамаатан нь хөхөөний сэтгэлээр хандсан жигтэй явдал ар араасаа гарч, нуруу хүйт даалгах боллоо, миний эх оронд.
Гэр нь шатахад түлэгдсэн ууган хүүгээ эх нь Улаанбаатарт авчирч, Түлэнхийн төвд хэвтүүлжээ. Үхэлтэй тэмцэлдэн тарчилж буй үрээ өнөө эх хэд хоногийн дараа эмнэлэгт орхиод, зугтчихжээ. Хүү амьдралын алтан утаснаас атгаж чадсан ч бүүвэйн дуу аялж өсгөсөн ачит эхийгээ алдчихаж. “Мөдхөн эргэж ирнэ ээ” гээд Хэнтий явсан ээж нь хүүдээ эргэж ирсэнгүй. Түүнийг замын зардалгүй болчихож гээд хүүтэй нь хамт эмчлүүлж буй хүмүүс мөнгө нийлүүлэн, дансанд нь 40 мянган төгрөг хийсэн ч тэр эх сайхан сэтгэлт хүмүүсийн өгсөн мөнгийг авчихаад, хүүдээ очилгүй гурван сар болж байна.
Үрдээ ирэх нь бүү хэл, утсаа хүртэл салгаад сураг тасарчээ. Бусдын үүрэнд өндгөө орхиод одсон хөхөөнөөс өөрцгүй тэр эхийг яах вэ. Түлэгдсэн хүү эдгэж, тун удахгүй хөл дээрээ босно гэдгийг эмч нар хэлж байна. Харин хөхөө эргэж ирэх болов уу.
Хадмындаа толгой хоргодож, хоёр хүүхдээ өсгүүлчихээд буян санаж явахын оронд бузар хэрэг хийсэн өөр нэг хөхөө Хайлаастын 20 дугаар гудамжны 512 тоотоос баригдаад сар гаруй болж байна.
Амьдаараа шатаж буй хүмүүсийн хиншүү хярвас эндээс ханхалсаар байх шиг санагдана. Өөрөө үүр засдаггүй, бусдынхыг булааж амьдардаг хөхөө шувуутай ижил тэр алуурчин найман жил ханилсан эхнэрээ, долоон жил хамт амьдарсан хадам аав, ээж, дүү нараа унтаж байхад нь бензин цацаж, галдчихаад хаалгыг нь дарж зогссон гэнэ лээ. Түлэнхийн төвийн хүний гавьяат эмч Л.Тулгаа “Нийгмийн бухимдал дээд цэгтээ тулсны наад захын жишээ бол энэ хэрэг. Нийгмийн байдал цаашид энэ хэвээр байвал энэ байтугай хэрэг гарна. Тиймээс хүмүүс ээ, уур бухимдлаа тайл. Эмчид ханд. Архиа хязгаарла. Тамхийг хязгаарлаж болсон юм, архийг ч хязгаарлах боломжтой. Хамгийн гол нь бид нийгмээ, сэтгэхүйгээ эрүүлжүүлэх цаг болжээ” гэж хэлсэн нь сонины хуудаснаа өнөө ч шарлаагүй байна.
Хашир, туршлагатай эмчийн энэ үгийг тэр үед хэн ч хайхарсангүй. Архийг хязгаарлах арга хэмжээ авсан бол, хүмүүст бухимдлаа тайлахад тусалсан бол таван настай хүү төрсөн эцэгтээ заазуурдуулахгүй, хоёр настай охин хөх эрээн болтлоо занчуулахгүй, дөрөвхөн сартай хүүхэд харгис эцгийнхээ гарын шүүс болохгүй л байсан болов уу. Хоёр хүүгийнхээ томоор нь заазуур авчруулаад багыг нь хоолны мах хөшиглөж байгаа аятай хэрчиж зогсдог яасан хэрцгий эцэг вэ. Ямар хүн гэхээр хүүхдээ махчин араатан аятай хаздаг байна аа. Баянзүрх дүүргийн XI хороонд бас л согтуу эр эхнэрийнхээ хөлийг сүхээр, дөрөвхөн сартай үрийнхээ дагз руу модоор цохиж гэмтээв.
Дахин ийм хэрэг бүү гараасай. “Найз 1979” гэсэн тусгай дугаарын утас Монголд байдаг ч хүүхдүүд тэр бүр мэддэггүй. Хүүхдийн төлөө үндэсний газрын ажиллуулдаг энэ утсаар зөвлөгөө өгдөг. Бүр аргагүйдвэл тэр хүүхдийг хамгаалах байранд аваачихаас өөрийг хийж хүчирдэггүй. Тэгээд ч гар утаснаас ийш залгахад 50-100 төгрөгийн төлбөртэй.
Зөвхөн ажлын өдрүүдэд 09.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд ажиллаж, бямба, ням гариг, баяраар амардаг. Аавууд амралтын өдөр, баяраар гэр бүлдээ агсам тавьдаггүй, муу хүмүүс цайны цагаар хүүхдийг гоочилдоггүй гэж хэн тэдэнд хэлсэн юм бол. Хүүхдийн төлөө үндэсний газрын ажилтнуудыг үдийн хоолоо идэж дуусахыг хүлээж суух цаг тусламж хүссэн хүүхдэд байхгүй.
Өчигдөр 13.52 цагт 1979 дугаарт залгаад минут хэртэй дуудсан ч утсаа авсангүй. Яаралтай тусламж хүссэн хүүхдэд ийм утас тусалж чадна гэж үү. Тусламж нэг минут байтугай ганцхан секунд хоцорвол хэрэггүй. Үнэхээр л хүүхдэд зориулсан юм бол ийм утас төлбөргүй байх ёстой. Дээрээс нь энэ утсыг хууль, хяналтын байгууллагатай хамтарч ажиллуулах шаардлагатай гэдэг нь өдгөө болж буй үйл явдлууд харууллаа.

Хүүхдийг айдас түгшүүрээс нь түр зуур салгалаа ч түүнийг дарамталдаг хүмүүсийг холдуулахгүй бол ямар ч хэрэггүй. Зоддог аав, дарамталдаг ах дахиад л “ажлаа хийнэ”. Хүүгээ заазуурдсан харгис эцэг батлан даалтаар суллагдан, гэртээ очоод харгислалаа давтсан нь үүний нотолгоо. Болж өгвөл дөрвөөс цөөн оронтой, хүүхэд цээжлэхэд хялбар дугаар бий болгож, хүүхдийн эрх зөрчигдөж буйг харсан томчууд хүртэл энэ утсанд мэдээлэл өгдөг болговол сайнсан.
Үүрээ барьдаггүй, өндгөө дардаггүй “хөхөөнүүд”-ийг олшруулж болохгүй. Хөхөөг уран шувуу болгодоггүй юм гэхэд эвт шаазгай шиг байлгахын тулд монгол хүн бүр хүчин зүтгэх ёстой. Монголчууд сэтгэл зүйн гүн хямралд нэрвэгджээ. Энэ нь санаанд оромгүй, элдэв гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллээр илэрч байна.
Өвчин даамжирвал нийгмийг хамарсан тахал болох бус уу. Үүнээс урьдчилан сэргийлэх тарилга нь иргэдээ ядуур лаас гарган, ажилтай болгож, архинаас хол байлгах явдал билээ.
Х.Болормаа