Уран зураач Батсуурийн Батцоож. Түүний аав яруу найрагч. Харин хүү нь зураач. Тэрбээр Эрдэнэт хотын арван жилийн V сургууль, ДУДС-ийн монгол зургийн ангийг 2005 онд тус тус төгссөн. Бие даасан хоёр ч үзэсгэлэнгээ гаргажээ. Б.Батцоож маань монгол зураг дахь сэтгэлгээний тавилтын тухай шинээр оролдлого хийж буй авьяаслаг уран бүтээлч залуусын төлөөлөгч. “Утга зохиол, урлаг” сонин түүнтэй Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн галерейд Монгол зургийн үзэсгэлэнгээ нээж байхад нь уулзаж, цөөн асуултад хариу авсан юм. Таалан болгоо!
-Сайхан зургууд байна. Сэтгэлд дотно байна?
-Өнгөрсөн жил 800 жилийн ойд зориулж “Их түүх” нэртэй үзэсгэлэнгээ
нээсэн. Тэндээсээ шилдэг зургуудаа, шинээр хийсэн бүтээлүүдтэйгээ хамт
эл үзэсгэлэнгээ гаргалаа.
-Гадныхан хэр сонирхож байна вэ?
-Гайгүй байна шүү. Америк, францууд бүр их байна.
-Ингэхэд чиний багш хэн юм бэ?
-Анги даасан багш маань Ч.Нармандах. Ардын зураач Чүлтэм гуайн охин шүү дээ.
-Мэргэжлээ өөрөө сонирхлоороо сонгосон уу?
-Монгол зургийн ангид оръё гэж бодож байгаагүй. Зураач болъё гэж бодож
байсан. Ээж маань хивсний үйлдвэрт ажилладаг. Тэндэхийн зураач Цэцгээ
гэдэг эгч байсан. Өөрийн зурагнуудаа үзүүлсэн чинь “Чи монгол зургийн
ангид орооч!” гэж зөвлөсөн байхгүй юу.
-Өнөөгийн Монгол дахь дүрслэх урлаг хэр хөгжиж байна?
-Манайх муу биш. Та энэ залуусын зургийг сайн мэдэрч үзээрэй.
-Мөнгөө хэрхэн зарцуулдаг вэ?
-Зураг зараад овоо мөнгө олноо. Ойр зуурынхаа юманд зарцуулаад л
дуусчихдаг юм. Гэхдээ зургаа зарахдаа мөнгө төгрөг гол нь биш. Хэнд
өгөх вэ гэдэг чинь алсаа бодсон зөв санаа биз дээ.
-Чи урлантай юу?
-Манай гэр Эрдэнэт хотод байдаг. Тэнд гэр зуураа захиалгын зурагнууд зураад л сууж байна. Хүмүүс голдуу бурхан зуруулдаг юм.
-ГОК зураг захиалах уу?
-Захиална аа. Наранхүү захирал хүртэл надаас хувьдаа зураг авч байсан.
-Чиний хүндэлдэг зураач?
-Чүлтэм агсан, До.Болд, Олзбаатар, Эрдэнэ, Мөнхцэцэг гээд олон сайхан
уран бүтээлч бий. Миний үеийнхнээс Баатарзориг, Ангарагсүрэн, Баасанжав
гээд авьяаслаг залуусыг хүмүүс таньдаг болж.
-Хамгийн сэтгэл чинь шингэсэн бүтээл гэвэл өөрөө ямар зургаа нэрлэх вэ?
-Цаг их зарцуулж, ажиллагаа орсон бүтээл гэвэл “1913″ гэсэн зураг маань гэж хэлнэ.
-Аав ээжийнхээ тухай яриач?
-Аав маань яруу найрагч хүн. Гарын дүй сайтай. Өөрөөр хэлбэл сайн
мужаан, бас зураач хүн бий. Ээжийн талын удамд ч гарын дүйтэй улс их
байсан юм билээ. Энэ утгаараа би удам дамжсан уран бүтээлч.
-Тийм байдаг байж. Бахархалтай л юм даа?
-Тийм шүү. Миний хувьд орчин цагийн монгол зураг урлалд жаахан
сэтгэлгээний хийсвэрлэл оруулъя гэж сүүлийн үед боддог болсон. Гэхдээ
дүрслэл нь хүнд ойлгомжтой байна л даа. “Хаад” зурган дээрээ Монголын
их хаад үүлэн дээр, тэнгэрт хатирч яваагаар дүрслэх жишээтэй. “Хайр
сэтгэл” гэдэг зураг байж байхад маш өндөр халил хадан дээр хайртай
хосууд морьтойгоо гарч ирээд зогсож буйг үгүүлсэн. Тэр хаднаас нь
өнгийн цэцэг дэлгэрч буй нь хайрын агуу хүчийн илэрхийлэл юм.