Хятадын шинэ удирдагч Ши Жинпин авлигатай тэмцэж эхлэв. Тэр угаасаа хүнд сурталтай, хаагдмал хятад түшмэдийн дунд өөрийн чөлөөтэй, нээлттэй байдлаараа эрс ялгарч гарч ирсэн тухай “Ассошэйтэд пресс” агентлаг нэгэнтээ онцолж байсан юм.
Нэртэй дуучин эхнэр, Харвардад сурдаг охин хоёроороо ч бас Ши Жинпин ялгардаг. Тэгвэл одоо авлигатай тэмцэж байгаагаараа Хятадын коммунист нийгэмд өөрчлөлт оруулж ирж буй бололтой. Өнгөрсөн сард Коммунист намын хурлын үеэр Ши Жинпин “Хятадад улам бүр хурцаар тавигдаж буй асуудал бол авлига гэдгийг маш олон баримт нотолж байна. Энэ бүхэн даамжирвал эцэстээ нам, төрийн хувьд өөрчлөх боломжгүй хор уршиг авчирж мэдэх юм. Тиймээс анхааралтай, хянамгай байх ёстой” хэмээн мэдэгдсэн юм.
Үүнтэй зэрэгцээд бүхий л шатны авлигатай хатуу тэмцэхээ сануулсан. Хятадад авлигын ял маш хатууд тооцогддог. Бүр хүндэрвэл тухайн албан тушаалтанд цаазаар авах ял ногдуулах нь энүүхэнд.
Ши Жинпиний хувьд эхний ээлжинд төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгаснаар ажлаа эхэлжээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Сичуань мужийн Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Чанченг байцааж эхэлсэн байна. Энэ тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Гэхдээ энэ нийтлэл гарсан даруйдаа хэдхэн цагийн дотор тус агентлагийн сайтаас устгагдсан юм. Ли Чанченгийн хувьд өнгөрсөн сарын 19-нөөс хойш олон нийтийн үйл ажиллагаанд оролцохоо больж, телевизээр гараагүй аж.
Ли Чанченгийн хувьд анх 1980-аад оны дундуур Хэйлонжиан мужаас ажлын гаргаа эхэлж, бүхий л шат дамжлагыг дамжсаар Коммунист намын өндөр албан тушаалд очжээ. Тэрбээр 2001 онд Сичуанийн Ченду хотын дарга болж байж. Харин өнгөрсөн сард Коммунист намын төв хорооны нөлөө бүхий 205 хүний нэгээр нэрлэгдэж байв. Тиймээс түүнийг авлигын хэргээр шалгаж эхэлсэн явдал нь Хятадын улс төрд шуугиан тарихуйц том үйл явдал болжээ. Энэ талаар Хонконгт төвтэй Бэдтист их сургуулийн шинжээч Жин-Пиерр Кабестан “Үүнээс болж маш олон асуулт гарч ирнэ. Яагаад гэвэл Коммунист намын Төв хорооны гишүүн болсон хүмүүс бүгд араа харж, өмнөх амьдралаа дүгнэж цэгнэх хэрэгтэй болж байна. Мөн үл ойлголцол ч бий болж мэднэ” хэмээн дүгнэсэн байна.
Харин Хонконгийн “South China Morning Post” сонинд Ли Чанченийг албан бусаар байцааж байгаа гэх мэдээлэл гарчээ.
Энэ оны эхээр Хятадын хамгийн нөлөөтэй улстөрчдийн нэг Бо Силайг авлига, хүн амины хэрэгт буруутган шалгаж, албан тушаалаас нь чөлөөлжээ. Гэхдээ түүнийг эрх мэдлээс нь салгах гэсэн Зянь Земиний Шанхайн бүлэглэлийн нөлөө байсан гэдгийг олон улсын зарим хэвлэл онцолж байсан юм. Бо Силайн араас Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао болон Ши Жинпин нарын асар их хөрөнгийн талаар “Bloomberg”, “New York Times” нэлээд дэлгэрэнгүй мэдээлсэн билээ. Үүний дараахан эдгээр агентлагийн сайтуудыг Хятадад хааж, цензурь тогтоосон юм. Ингээд бодохоор Хятадын эрх баригчдын авлигын эсрэг хийж буй тэмцэл хэр хол үргэлжлэх нь тодорхойгүй мэт. Тэд Вэнь Зябаог, Ши Жинпинийг буруутгаж чадахгүй.
Гэхдээ нөгөө талаасаа бол Ши Жинпиний илтгэл дунд авлигын эсрэг хэрхэн тэмцэх тухай их л хүчтэй үгнүүдийг хэрэглэсэн байсан юм. “Авлига даамжирсаар Коммунист намын мөхлийг даллаж байна” гэж хэлсэн түүний үг олон хүнд маш гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн тухай “Синьхуа” агентлаг нэгэнтээ онцолж байв.
Түүнчлэн Ши Жинпин томоохон албан тушаалтнуудаа зарцуулалтаа багасгаж, тансаг хэрэглээгээ хязгаарлах, цөөхөн ном хэвлэх, гадаадад айлчлал хийхдээ аль болох цөөхөн хүн дагуулж явах, унаа машиныхаа зардлыг танах гэх мэт шаардлагуудыг тавьжээ. Харин шинжээчид авлигын тэмцэхийн тулд түүний хэлж буй эдгээр үгс Хятадын өмнөх удирдагч нарын амнаас тэр бүр гардаггүй байсан гэдгийг онцолж байгаа юм.
Энэ жилийн хувьд авлигын индексээр Хятад 75 дугаарт бичигдэж байснаа 80 бол ухарсан билээ. Харин Хятадын жижиг блог сайтуудаар тус улсын иргэд авлига авсан албан тушаалтнуудын нэрсийг жагсаасаар байгаа юм. Зөвхөн авлига гэлтгүй бусад хууль бус үйлдлийг нь ч бас илчилж байгаа гэхэд болно. Тухайлбал, Чонкин мужийн Лей Женфуг насанд хүрээгүй охиныг бэлгийн харилцаанд уруу татсан хэмээн буруутгаж, ял оноосон. Энэ хэргийг анх Хятадын твиттер гэж нэрлэгддэг “Sine Weibo” сайт дахь блог дээр бичсэн баримтаас үүдэж шалгасан байна.
Лей Женфугийн хувьд мөн авлигын хэрэгт буруутгагдсан билээ. Ямартай ч Ши Жинпин авлигатай тэмцэхийн тулд улстөрчид, Коммунист намын төв хорооны гишүүдээ үг, үйлдэл бүрээ хянаж, болгоомжлохыг сануулах шиг боллоо.
Т.Элиса