Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилготойгоор НЗДТГ-аас автомашиныг дугаараар хязгаарлах арга хэмжээ авч буй.
Харин үүнтэй холбоотойгоор иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалсан. Гэвч нийтийн тээвэр хүртээмж багатай газрууд одоог хүртэл байсаар байна. Тухайлбал, алслагдсан гэр хороолол, шинээр ашиглалтанд орсон орон сууцны хорооллуудад амьдардаг иргэд дугаарын хязгаарлалттай өдөр автобусаар үйлчлүүлэх бодолтой байдаг ч зогсоол хэт холдоод байдгаас эсвэл тухайн явах гэсэн чиглэлд унаа явдаггүйгээс асуудал үүсдэг байна.
Ялангуяа хүнд ачаа тээвэртэй эсвэл бага насны хүүхдээ тэврээд явах шаардлага гарахад тэр бүр автобусны буудал руу алхах хэцүү байдаг гэх мэт хэд хэдэн хүндрэлтэй нөхцөл үүсдэг билээ. Хэчнээн олон машин унаатай, чинээлэг иргэд суурьшсан гэх шинээр баригдсан хотхонуудад ч нийтийн тээврээр үйлчлүүлэх хүсэлтэй хүн байгаа.
Өнөөдрийн байдлаар хот дотор нийтийн тээврийн 65 чиглэлд төрийн өмчит 237, хувийн 567 том оврын автобус үйлчилгээнд явдаг бөгөөд 560 гаруй автобусны зогсоолтой юм байна. Мөн 250 орчим микроавтобус, “Нарантуул” худалдааны төвийн чиглэлд явдаг буухиа автобуснууд тодорхой хувийг эзэлдэг аж.
Такси үйлчилгээ үзүүлдэг 20 орчим компанийн 250 гаруй такси байдаг гэх ч иргэдэд хүрч үйлчилж байгаа нь хуруу дарам цөөн. Шаардлагатай үед такси дуудах гэж “дөрвөн оронт” руу залгасан ч “ойрхон такси алга” гэсэн хариулт авна. Бид ийм нөхцөл байдалтайгаа эвлэрээд удаж байна. Ямар ч үйлчилгээ авч чадалгүй утасны нэгжээ “гүйлгэчихээд” гомдол ч гаргалгүй өнгөрөөнө.
Харин автобусны буудал ойр, явах чиглэл нь сонголттой, үйлчилгээ сайн байвал иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхээс татгалзахгүй. Автобусны талаар санал гомдол их ирдэг ч одоогийн байдлаар хямд төсөр, нэгдүгээр эгнээгээр явдаг хурдан унааны нэг болчихоод байна.
Тэгвэл нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгохын тулд шинээр ямар ажил хийгдэж байгаа талаар Нийслэлийн тээврийн газраас лавлахад “өнөөдөр манайд хийсэн төлөвлөлт байхгүй. Ерөнхийдөө зам тавигдаад иргэд суурьшвал нийтийн тээврийг хүргэх боломжтой. Үүний тулд эхний ээлжинд дэд бүтэц хэрэгтэй. Иргэд бөөнөөрөө нэг газар очоод суурьшчихдаг. Тэгсэн хэрнээ тэнд зам байдаггүй. Бидэнд замгүй газар нийтийн тээвэр явуулахад хүндрэл үүснэ. Мөн шинэ болон алслагдсан хорооллуудад автобусны эцсийн зогсоол байдаггүй. Эргэх, зорчигчийг буулгах зай талбай байдаггүйгээс осол гарах үндэс болохыг ч үгүйсгэхгүй. Хамгийн гол нь зам талбайг төлөвлөөд дэд бүтцийг шийдээд, зогсоолын зай талбай гаргачихвал бидэнд шинээр чиглэл гаргахад ямар ч асуудал тулгарахгүй” гэлээ.
Шинээр чиглэл гаргахад Нийслэлийн тээврийн газрынхан Замын цагдаагийн газартай хамтарч ажилладаг юм байна. ЗЦГ-аас тухайн газар судалгаа хийж, стандартын шаардлага хангасан эсэхэд хэд хэдэн хэмжилт хийсний үндсэн дээр шинэ чиглэл гаргахыг зөвшөөрдөг ажээ.
Тиймээс шинээр байгуулагдах зогсоолыг мэдээлэх боломжгүй юм байна.
Харин нийтийн тээврийн тоог нэмэх тал дээр их багтаамжийн 100 хүртэлх автобус, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 400 хүртэл тооны шинэ таксигаар парк шинэчлэлт хийж үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ.
Гэвч тээврийн хэрэгслийн тоог хэчнээн нэмээд ч зогсоол, чиглэлийн тоо нэмэгдэх нь удаашралтай байвал иргэдэд төдийлөн хүртээмжтэй байж чадахгүй. Тэгэхээр үүнд шат шатны байгууллагууд хамтран ажиллаж, нийтийн тээврийг иргэдэд ойр болгох ажлыг цаг алдалгүй хийх хэрэгтэй байна.
А.Цацрал