Эх хүн бүр энэ насаараа үрийнхээ төлөө зовж амьдардаг. Бие барж, тэнгэрт хальсан ч эхийн сүнс үрийнхээ төлөө үл амарна. Уйлахаас өөрийг мэдэхгүй улаан цурав байхад хөөрхий ижийгээс минь илүү хайр халамжийг хэн ч үл амсуулна. Хэчнээн шөнө нойргүй хонож ядарсан ч эх хүн нялх үрийнхээ төлөө хэн бүхнээс сэрүүн сэргэг байж, бүхнийг даван туулдаг.
Өсөн торниж, дэгэж дэрвэх насанд ээж хүний хараа хяналт үр биднээсээ хэзээ ч үл холдоно. Өвдөж зовох, үймүүлж сахилагагүйтэхийн алинд ч эхийн сэтгэл үрийнхээ төлөө дандаа гэгэлзэн шаналж байх. Намба ухаан тогтож, насны наран хэвийлээ ч ижийн тань зүрх чиний төлөө л цохилно. Өдөр өдрөөр өсөн торниж буй үр хүүхдээ харан өөдрөг жаргалаар инээн суугаа ээжүүдийн сэтгэлд “Үр минь алдах вий, эндэх вий” гэсэн айдас түгшүүр ямагт байдаг. Энэ нь нэг ёсны зовлон боловч үрийнхөө төлөө бүхнээ зориулж, үрийнхээ төлөө л амьдарч чадаж буйгаараа агуу их жаргалын эзэд болдог ажээ.
Гэлээ ч эх хүний энэ өвөрмөц нандин ертөнцийг бүрэн ухаарч, эхийнхээ ачийг гүйцэд хариулсан хүн гэж хорвоод байдаггүй. Харин тэрхүү юутай ч харьцуулшгүй, юугаар ч орлуулшгүй агуу сэтгэлийг нь өчүүхэн боловч ойлгохыг хичээсэн хүн л мэр сэр байдаг байх. Ер нь хүн гэдэг амьтан хамгийн их мэддэг, мэдэрдэг зүйлээ хамгийн үл тоодог мэт. Бид ээждээ л хамгийн их хайртай, миний ээж л бурхан хэмээн ярьдаг ч бодит амьдрал дээр ээжийгээ тэгж их хайрлан энэрч, ачилж аргадаж чаддаг гэж үү. Баяр ёслол болох юм уу, бие хаа нь чилээрхээд байна гэвэл л шагайна уу гэхээс хоёр алхамын зайтай ч бид бараагаа харуулна гэж үгүй. Хааяа орж гарахдаа тухтайхан суугаад ярьж хөөрчихгүй. Ум хумгүй л гараад алга болно. Тэр болгонд хөөрхий ижий минь шаналж л суугаа шүү дээ. Хүү минь яасан юм бол, ажил төрөл нь бүтэлгүй, ядарч зүдэрч байгаа юм болов уу... гээд л дотроо эмзэглэнэ. Заримдаа ил асуувал “Зүгээрээ” гэсэн ганц хөндий үгээр амыг нь таглачихдаг болохоор бүр ч их шанална. Бидний ажил амьдрал өөдрөг, амжилт бүтээл гялалзаж, аливаа шагнал урамшуулал хүртэх үед ижийн минь магнайд баяр гийвч “Амьтан хүний цагаан хэл ам хүрэх вий. Ном хум уншуулаарай хүүхдүүд минь...” гэсэн айдас болгоомжлолоо үл нууна. Амралт зугаалгаар явж алжаалаа тайлаад ирье гэвэл “Архи дарс хэтрүүлэв, гол усанд эндэв...” гэж захисаар үлдэнэ. Бусдыг юу ч үл бодон жаргаж цэнгэж явахад ганц эх хүн л үрээ гэсэн мөнхийн шаналанд эмтрэн суудаг ажгуу.
Хар шөнөөр хүүхэд шуухад халуурч бүлээрэхэд эмнэлэг гэхээсээ илүү ээж рүүгээ л бид залгадаг. Тэгсхийгээд гайгүй болвол өөрсдөө үхсэн мэт унтаад өгнө. Харин ижийн санаа чилж, шөнөжин сэрвэлзээд нойргүй хоносон нь гарцаагүй.
Эх хүний энэрэл хайраас гадна зөн билэг ямар агуу гээч. Ер нь ямар нэгэн муу юм болохыг эх хүн заавал урьдчилан таадаг зөнтэй. Бид гаргасан алдаагаа хэчнээн нуувч ээж минь зөнгөөрөө мэдчихсэн “Урьд шөнө санаа зовоод ер унтаж чадсангүй, юу болоо вэ хүү минь. Та нар минь зүгээр үү” гэдэгсэн. Ээжийнхээ энэ амин хайрыг, агуу их сэтгэлийн хүчийг, бас зовлон шаналлыг бид алхам тутамдаа мэдэрдэг ч алдаагаа бүрэн засч, ачит ээжийгээ амар жимэр байлгаж үл чадна.
Ай, эх хүний нандин сэтгэлийн хүчийг хожуу хожуу гэхэд арай дэндүү л хожуу мэдэрч эхэлж байна даа. Энэ орчлон дээр ээжийнхээ сэтгэлийг ойлгох нь байтугай зовлон дээр зовлон нэмж, юу ч болоогүй юм шиг, юу ч боддоггүй юм шиг яваа улс хэчнээн байгаа бол. Ухаан орсон цагаасаа л ээжийнхээ энэ их ариухан сэтгэлийн далайг таньсансан бол, эх хүн үрийнхээ төлөө ямар их зовдгийг ухаарсансан бол ижий минь өдгөө ингэтлээ их өтлөхгүй л байсан байх даа...
Суут найрагч Р.Чойном агсны “Миний шүтээн” найраглалдаа өгүүлсэнчлэн “Хаврын цэцэг шиг найган дэлгэрч явсан ижий минь Намрын навч шиг өчүүхэн шар эмгэн” болжээ. Ижийн минь сэтгэл өтлөөгүй ч бие өтөлжээ. Мөнх бусын орчлонд нэг л өглөө ээжгүй нар мандаж, ээжгүй өдрийг туулж, ээжгүй үдшээр гуниглан сууна гэж бодохоор дотор харанхуйлна. Тиймээс одоо би ээжийгээ аль болох зовоохгүйг хичээнэ. Хүү чинь таныгаа мөнх наслуулж, үүрд жаргааж чадахгүй хойно зүгээр л сэтгэлийг тань чилээхгүй, санааг чинь зовоохгүй байя. Өглөө оройд бараагаа харуулж, өтгөн шаргал цайг тань тавтайхан ууж, яаралгүйхэн ярьж хөөрч сууя. Таныгаа асарч тойлох цаг гаргая. Үртэй хүн жаргах ёстой болохоос зовох ёсгүй шүү ижий минь.
Д.Үлэмж