Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан “Нарны гүүр” өнөөдөр нээгдлээ.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори 2005 онд манай улсад ажиллаж байх үедээ уг гүүрийг барих саналыг тавьсан бөгөөд энэ төсөл нь 2009 оны тавдугаар сарын 27-нд нот бичигт гарын үсэг зурснаар хэрэгжиж эхэлсэн байна.
Энэ гүүрэн гарц нь Япон улсын сүүлийн үеийн дэвшилтэт технологиор баригдсан ба Монгол улсад анх удаа баригдсан төмөр бетонон гүүр юм. Дөрвөн эгнээ, хоёр урсгалтай, нийт урт нь 895 метр, түүний гүүрний хэсгийн урт 262 метр, хоёр талын замын урт нь 633 метр. Мөн гүүр лүү дөхөх хэсгийн туслах замыг нийлүүлбэл 1,7 км баригдсан.
Гүүрний хийцийн хувьд маш олон давуу талтай. Суурь цутгах, тулгуур босгох, ган хийцийн дамнуурга босгохоос эхлэн бүхий л явцад орчин үеийн техник технологийг ашигласан бөгөөд явган хүний зам, борооны ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлэг, гэрлэн дохио, гүүрнээс буух явган хүний шат, эхлэл болон төгсгөлд хальтрах гулгахаас сэргийлсэн зориулалтын буталсан чулуу бүхий авто замын иж бүрэн байгууламж юм.

“Нарны гүүр”-ийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Зам тээврийн сайд А.Гансүх, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Шимизү Такэнори, “ЖАЙКА” олон улсын байгууллагын төлөөлөгчид, “Нарны гүүр” төслийн удирдагч Б.Мандат нарын албаны хүмүүс оролцсон юм.

Ерөнхий сайд, “Энэхүү гүүр нь Монголд зөвхөн нэг гүүр босч буй биш “хөгжлийн гүүр” юм. Монголчуудыг шинэчлэгдье, өөрчлөгдье, хөгжье, дэвшье хэмээн хөтөлж буй Японы ард түмэн ялангуяа уг төслийг санаачлагч ноён Шимизү танд талархаж буйгаа илэрхийлье” хэмээлээ.
Харин хотын захирагч хэлсэн үгэндээ “Сүүлийн өдрүүдэд Улаанбаатарчуудын тэсгэл алдан хүлээсэн чухал үйл явдал болж байна. Энэхүү гүүр ашиглалтад орсноор замын ачааллыг даруй 30 гаруй хувиар бууруулах төлөвтэй байна. Гүүрэн дээгүүр түрүүлж явах гээд хуучин цагаан хаалганы тэнд машинаа сойсон улсууд байна гэнэ шүү” хэмээсэн нь Монголчуудын хувьд “Нарны гүүр” хүлээлт үүсгээд байсныг илтгэж буй юм.
Энэ жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ түүхэн ойн жил барьж байгуулагдсан "Нарны гүүр" нь нэр шигээ хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх гүүр болно хэмээн итгэж буйгаа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори хэлж байлаа.
Төслийн нийт өртөг 3,7 тэрбум иен байгаа нь бусад гүүрний төслөөс өртөг өндөр байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдрийн ханшаар /иен-17,65/ 65,3 тэрбум төгрөг болж буй. Энэ тал дээр “Нарны гүүр барих төсөл”-ийн удирдагч Б.Мандат:
“Гүүрийг барих бүх материал бетон зуурмаг, хайрга шорооноос бусад нь эрэг шураг хүртэл японоос ирсэн учир зардалын хувьд өндөр байгаа” гэсэн юм. Харин гүүрний баталгааны хувьд 100 жил. Нэг жилийн хугацаанд гүйцэтгэгч компани засвар үйлчилгээг хариуцах бөгөөд 20 жилийн хугацаанд урсгал засвар орохгүй гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.
Улаанбаатарчуудад хүлээлт үүсгээд байсан энэхүү гүүрний замын хөдөлгөөнийг 15:00 цагт нээх юм байна.
А.Сүрэн