Энэ сарын 5-ны өдөр “Талх,талхан бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах нь” сэдэвт туршлага солилцох семинарыг ЭМЯ, ҮХААЯ, ДЭМЯ, ММСС-гийн Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх МСС, НЭМҮТ, МХХ , “Талх чихэр” зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.
ДЭМБ-аас 2020 он хүртэлх хүн амын давсны хэрэглээг тав хүртэл хувиар бууруулах зорилт дэвшүүлжээ.
Ингэхдээ давс багатай талх,талхан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх замаар хүн амыг цусны даралт ихсэлт, цус харвалт, зүрхний шигдээс өвчнөөс сэргийлэх зорилготой аж.
Бидний өдөр тутмын хэрэглээ болон давс нь хүний биед зайлшгүй шаардлагатай боловч хэтрүүлэн хэрэглэх нь артерийн даралт ихсэлт, цус харвалт, зүрхийн шигдээс зэрэг өвчин эмгэгт өртөх шалтгаан болж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдгийг судалжээ.
Тодруулбал, артерийн даралт ихсэлтийн улмаас хөгжиж буй орнуудад жилд дунджаар долоон сая хүн нас барж, энэ нь нийт цус харвах шалтгааны 51 хувь, ишеми өвчний 49 хувийг эзэлж байна.
Тиймээс хүн амын давсны хэрэглээг өдөрт 5 гр хүртэл багасгахад цус харвалтыг 24 хувь, зүрх судасны өвчнийг 18 хувиар бууруулж, бүсийн хэмжээнд жилд 600 мянга, дэлхийн хэмжээнд 2.5 сая хүн дээрх өвчнөөс сэргийлэх тооцоог ДЭМБ гаргаад байгаа аж.
Талхан дахь давсны агууламжийг бууруулахад түүчээ болж “Талх чихэр” компани 2011 оны тавдугаар сараас эхлэн “Атар” талхны давсны агууламжийг бууруулж, зах зээлд нийлүүлж эхэлсэн бол 2013 оны байдлаар давс багатай бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг зургаа болгож нэмэгдүүлжээ.
Г.Золбоо