Валютын ханш Монголд сүүлийн хэд хоногт галзуурсан. Ялангуяа ам.доллар, юанийнх бүр ч илүүтэй гаарсан. Огцом өсөлтийн учир шалтгааныг хүмүүс мэдэх гэж мэрийгээд ч тодорхой тайлбар өгчих хүн олдохгүй 10-аад хоногийг өнгөрөөв. Энэ сарын 8-10-нд ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1195-д хүрч олныг алмайрууллаа. Харин өчигдрийн байдлаар буюу тав хоногийн дотор даруй 10 төгрөгөөр буурчээ.
“Ханшийн энэ их савлагаа юунаас болж байна вэ. Ченжүүд зохиомол хөөрөгдөл үүсгээд байна уу даа. Монголбанк энэ жил валютын нөөц арвинтай гэсэн. Зохицуулалт хиймээр юм” гэсэн хүсэлт, горьдлогын харцаар иргэд Төв банк болон Сангийн яамыг онилов.
Гэтэл Монголбанкныхан “Валютын ченжүүдийн үйл ажиллагаа зах зээлийн хоёрхон хувийг л эзэлдэг. Манай зах зээлийн тэнцвэрт байдлыг хадгалах бодлого хэвийн яваа. Бид түр зуурын ханшийн өсөлтөд зохицуулалт хийхгүй. Бидний бодлого, зохицуулалт хоёр гурван сар бүр бүтэн жилийн хэлбэлзлийг урьдчилан харсан байдлаар хийсэн байдаг” хэмээсэн хариултыг өгсөн. Тэгэхээр Монголбанкны “мундаг” бодлогод валютын ханшийн огцом өсөлт жижигдэж байгаа бололтой. өөрөөр хэлбэл, зохицуулалт хийх шаардлагагүй асуудал юм байх.
Нэгэнт холбогдох албаныхан энэ талаар дуугарах дургүй байгаа учраас
уншигчдадаа валютын ханш огцом өссөн шалтгааныг бусад эдийн засагч,
бизнесмэн, валютын ченжийн хэлж буйгаар хүргэе.
Юуны түрүүнд
манай бэлэн мөнгөний урсгал өмнөхөөс эрс нэмэгдсэнтэй холбоотой
бололтой. Нэг үгээр, бэлэн мөнгөний нийлүүлэлт харьцангуй сайн байгаа
учраас бараа, бүтээгдэхүүний хуримтлал үүсэхгүй байна гэсэн үг.
Тухайлбал, эхийн одонгийн 50.100 мянга, шинэ гэр бүлийн 500 мянга,
жирэмсэн эхийн мөнгө, хүүхдийн 100000 зэргээс гадна барилга, зам гүүр
засвар, худаг уст цэг барих санхүүжилт өмнөхөөс хэд дахин нэмэгдсэн нь
нөлөөлсөн хэмээн үзэж байгаа хүмүүс байна. Дээр нь гадаадад буй
монголчуудын эх орон руугаа явуулах валютын хэмжээ жилээс жилд өссөөр.
Харамсалтай нь дотоодод валютын ханшийн хэлбэлзэлд хамгийн нөлөөтэй
байдаг өргөн хэрэглээний хүнс, барааны үйлдвэрлэл бараг байхгүйтэй адил
учраас их хэмжээгээр цугласан валют нүд ирмэхийн зуурт манай зах
зээлээс нүүр буруулдаг. Нэгэнт гадагшилсан валютыг Монголд буцаан
хуримтлуулахад бэрхтэйг эдийн засагчид онцолдог.
Улс олсныхоо
хэрээр бэлэн мөнгийг хүүхдийн, одонгийн, шинэ гэр бүлийн гэж замбараа,
зохицуулалт муутай цацсан нь олон сарын дараа бараа, бүтээгдэхүүн болон
валютын ханш огцом өсөхөд нөлөөлсөн байж таарах нь. Иргэдийнхээ ахуй
амьжиргааг санхүүжилтээр тэтгэж байгаа нь буруу биш. Гагцхүү энд
Монголбанкны мөнгөний бодлого сайн байсан бол иргэдийн зүгээр сууж
байгаад авсан мөнгө валютын ханшид нөлөөлөхгүй байж болох байсан.
Зарим эдийн засагч болон валютын ченжийн үзэж байгаагаар иргэдэд ялангуяа залуучуудад төрөөс “Май энүүгээр амьдар гээд” бэлэн мөнгө гар дээр нь тавьсан нь ажил хөдөлмөр эрхэлж, мөнгөний үнэ цэнийг мэдрэх хүслийг нь мохоосон таагүй явдал болжээ. Зүгээр шахуу сууж байгаад мөнгөтэй болсон иргэд гэнэт орж ирсэн олзыг идэж уух , өмсөх зүүхдээ замбараагүй зарцуулах нь тэр. Өөрөөр хэлбэл, амар хялбар аргаар орлого олж, мөнгөний үнэ цэнийг мэдрэхгүй байгаа учраас улс орон даяар үрэлгэн төсөвтэй гэсэн үг. Тиймээс монголчууд сүүлийн үед аливаа баяр ёслолыг хүртэл бэлэн мөнгөөр бялхалзаж буйгаа илтгэх шиг бийлэгжүү тэмдэглэдэг болсон. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л өнгөрсөн улсын баяр наадам урьдынхаас өргөн болсон. Баяр болохоос хоёр хоногийн өмнө томоохон худалдааны төвүүдийн өргөн хэрэглээний бараа дууссан мэдээ бий. Сүүлдээ талх, ундаа, хиам, мах олдохгүй, 500 төгрөгийн цэвэр ус 1000 болж, 1000 төгрөгийн сүү 2000-д хүрээд ч олдохгүй байсан шүү дээ.
Ийнхүү өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортоор орж ирэнгүүт
дуусаад байхаар валютын ханш өсөхгүй байхын аргагүй. Үүнээс гадна Зам,
барилгын бүтээн байгуулалт их байгаатай холбоотойгоор барилгын
материалын үнэ тэнгэрт хадсан.
Төгрөгийн ханш жилээс жилд
унасаар. Бусад улс орон мөнгөнийхөө ханшийг улам чанаржуулах хатуу
бодлого явуулж байхад манайд төгрөгийн үнэ цэнэ уланд гишгэгдэж байна
гэхэд хилсдэхгүй. 20000-тын дэвсгэрт өдгөө захын хүний хэтэвч,
халаасанд бий.
Дэвсгэрт томрох тусам мөнгөний ханш унадаг жамтай. Жилийн өмнө анх 2000-тын дэвсгэрт гаргах гэж буйг дуулаад манай валютын ченжүүд уг дэвсгэрт гүйлгээнд гараад жил болоход төгрөгийн ханш бараг 50 хувиар унана даа хэмээн ойр зуураа хөөрөлдөж байжээ. Тэдний таамагласан ёсоор болж өнөөдрийн байдлаар төгрөгийн ханш өмнөх жилийн мөн үеийнхээс бараг 30 хувиар унасан байна. Өнөөдрийн валютийн ханшийн өсөлт ирэх сарын 15 хүртэл үргэлжлэх магадлалтай учраас 50 хувийн уналт бараг үнэн болох төлөвтэй байгаа гэнэ. Том дэвсгэрт эргэлтэд орохын хэрээр бутархай мөнгө үнэгүйддэг байна. Нээрээ ч өнөөдөр 10-т, 20-тын дэвсгэртийг монголчууд мөнгө гэж авч үзэхгүй болсон нь үүнтэй холбоотой байх шүү.
Мөнгөний нийлүүлэлт сайн байгаа хэрнээ бутархай төгрөгийн олдоц муудсан нь ажиглагддаг. Дэлгүүрийн худалдагч, таксиний жолооч нар үйлчлүүлэгчээ бүхэл мөнгө гаргаад ирэх вий гэж айдаг хэрнээ бутархай төгрөг авахыг огтхон ч хүсдэггүй. 10-т, 20-тыг бол бүр ч харахаас дургүй нь хүрнэ. Тэр чинь мөнгө л биз дээ. Бутархай мөнгө хог шаар мэт болж харагдах болсон нь төрийн мөнгөний бодлого бараг байхгүй гэж хэлж болохоор байгаатай холбоотой. Гэтэл бусад улс орон мөнгөний бодлогоо хэрхэн барьж чадаж байна вэ.
Тухайлбал, манайд юанийн ханш сүүлийн зургаа, долоон жилд тасралтгүй өсөж байгаа. Энэ нь өмнөд хөршийн эдийн засаг хүчирхэгжиж байгаатай холбоотой. Дэлхийн мөнгөний эргэлтийн жинтэй хувь БНХАУ-д ногддог бий. Тус улсад хоёр жилийн өмнө нэг ам.доллар найман юаньтай тэнцэж байсан бол өнөөдрийн байдлаар долоо хагастай тэнцэж байгаа аж. Бүтэн хоёр жил өнгөрч байхад юанийн ханшаа ингэж тогтвортой чанга барьж чадаж байна шүү дээ. Хойд хөрш ерээд оны дундуур рублийн ханш унахаар төлөвтэй болоод ирэнгүүт том дэвсгэртийнхээ оронг багасгаж 14 төгрөгийн ханштай байсан рублийг 140 болтол нь ханшийг нь чангалж байсан гэдэг.
Манай эдийн засаг хүчирхэгжиж байна гэж бид цээжээ дэлддэг боловч мөнгөний бодлогогүй суугааг юу гэж ойлгох вэ.
Төв банкны мөнгөний бодлого хариуцсан түшмэдүүд энэ тухай асууж лавлахаар манай явуулж буй бодлогыг эхлээд уншаад судалчих гэж томрох. Үнэндээ манай улсын мөнгөний бодлого гэж цаасан дээрх бичиг төдий л байсаар арав гаруй жилийг үдэж буй. Энд мөнгөний шинэ бодлого, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байгааг өнөөдрийн үүсээд буй үнийн хөөрөгдөл, инфляцийн галзуурал харуулж байгаа юм биш үү.
И.ОТГОНЖАРГАЛ