Реклам сурталчилгаагаар иргэдийг мунхруулж, эцэст нь “хохь чинь” гээд хаядаг бичигдээгүй хууль биеллээ олжээ.
Одоогоос хэдэн жилийн өмнө “Монгол мөрөөдөл” төсөл хэрэгжиж улмаар хямдхан байртай болох гэсэн иргэд “Ургах наран” хороолол руу хошуурсан. Тэгвэл иргэд хошуурах биш хошгороод үлдэв. Баригдсан цагаасаа балаг тарьж, хэл ам дагуулсан “Урган наран” хорооллын иргэд өтгөн шингэний өмхий үнэрт өдөр хоногийг өнгөрөөж байна.
Учир нь тус байрны сантехникийн асуудлыг шийдэж өгөөгүйгээс болж бохир нь хальж газрын хөрсийг бохирдуулаад зогсохгүй иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлжээ.
Энэ байдалтай эвлэрсэн оршин суугчид хаана хандаж, хэнд гомдол гаргахаа мэдэхгүй сууна. Бид тухайн орчинд ямар байдал үүсээд байгааг уншигчиддаа хүргэх үүднээс “Ургах наран” хорооллыг зорьсон юм.
Тус хороолол нь Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт байрладаг. Хотын төвөөс холгүйхэн Баянзүрхийн товчоо өнгөрөөд Хонхорын наана “сүндэрлэх” хороолол бий. Эргэн тойронд нь эл хуль мөртлөө тэнд суурьших иргэд олон аж.
Өндөрлөг газарт баригдсан болохоор үерийн усанд айлтгүй гэх ч үнэн хэрэгтээ бохирын усанд дарлуулж байгаа дүр зураг үзэгдэнэ. Тус хорооллын орчин тойрныг харсан хэн ч болов “арай ч дээ” гэж уулга алдаж мэднэ.
“Ургах наран” хорооллын бохир хальснаар багахан хэмжээний нуур бий болгожээ. Хаврын наранд хайлмагтаж авто машины зам руу урсана. Үнэр танарыг нь хэлэхийн ч аргагүй өмхий шамхай.
Тус хорооны оршин суугч өндөр настан ярихдаа “Ойрд хүйтэн болохоор харин ч гайгүй байна. Дулаараад ирэхээр ямар аймаар болдог гээч. Салхины доор байгаа айлуудад бүүр ч хэцүү. Хорооны даргаас авахуулаад зөндөө газарт хандсан. Хэн нь ч арга хэмжээ авч өгөөгүй. Энэ өвөл нэг ч удаа бохирыг нь соруулаагүй. Харин өнөөдөр л машинууд ирж мөсийг нь хагалж байх шиг байна” гэлээ. Үнэндээ ч 3-4 машин ирчихсэн бохирыг нь соруулж байв.
“Ургах наран” хороолол нь 120 га газарт төлөвлөгдсөн гэх. Төлөвлөлтийн хугацаанд 10750 айлын орон сууц баригдан 45.0 мянган хүн оршин сууж, 9000 сурагчтай сургууль, 4500 хүүхдийн цэцэрлэг, өдөрт 1575 хүн үзэх өрхийн эмнэлэг, 2200 ажлын байр бүхий оффисын барилга, 8400 орчим хүн ажиллах жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээний барилга байгууламжууд баригдана гэсэн ч бодит байдал дээр эл амлалт сэрүүн зүүд болжээ.
Одоогийн байдлаар есөн барилгаас өөр зүйл алга. Наад зах нь хүүхэд тоглох талбай, хөгшид салхилах сандал ч алга. Барилгуудын хоорондын зай хэтэрхий ойр. Эхний ээлжинд баригдсан барилгуудынх нь өнгөлгөө унаж энд тэндээ онгорхой, цоорхой үүссэн харагдав. Түүгээр ч үл барам байрны суурь нь цуурчээ. Нэрээ хэлэхийг хүсээгүй оршин суугч “Энэ барилгууд ямар байдалтай байгааг надаар хэлүүлэлтгүй харж байгаа биз дээ. Эхнээсээ нурахад бэлэн байна. Мэргэжлийн хяналт хүлээж аваагүй барилгад иргэдийг оруулсан. Эхний ээлжинд ашиглалтад орсон барилгуудынхаа өнгөлгөөг муу хийснээс болж шавар нь унасан. Одоо айлуудын хана, тааз мөөгөнцөртсөн байдалтай байна. Өнгөрсөн өвөл дулаахан байсан чинь энэ жил хөлдөөх шахсан. Нялх хүүхэдтэй айлууд бүүр ч хэцүү байгаа. Бохирын ус нь халиад авах юмгүй. Нийслэлээс сантехникийг нь шийдэж өгнө гэсэн юм билээ. Сонгуулийн үеэр Ц.Батбаяр, Г.Ганбаяр шоудаж иргэдэд хямдхан үнээр байр өгнө гээд хулхидсан. Одоо нэг нь ч дуугарахгүй таг чиг сууж байна” хэмээн ундуйцан хэлэв.
“Ургах наран” хорооллын нийт хөрөнгө оруулалтад 468 тэрбум төгрөг зарцуулна. Үүнээс орон сууцанд 276.4, нийгмийн дэд бүтцэд 37.7, инженерийн дэд бүтцэд 153.9 тэрбум төгрөг шаардагдах урьдчилсан тооцоо гарсан байдаг. Тэгвэл энэ их мөнгө хаашаа, хэний халаасанд шургалж, иргэд нь ийн гомдоллож байна вэ.
Оршин суугчдын хэлж буйгаар халуун ус, цахилгаан хоёр тасрахгүй боломжийн байдаг гэнэ. Харин бохир ус, барилгын чанар нь тэдний толгойн өвчин болжээ. Барилгуудын эргэн тойронд байгаа зүйлс ундуй, сундуй харагдана. Хогийн цэг гэх төмөр хашлага дүүрчээ. Салхи, шуургатай өдөр өнөөх хог нь хийсч хажуугийн гэр хорооллын айлуудад хүндрэл учруулдаг байна. Мөн салхины уруу хийсч байгаль орчин бохирдуулдаг гээд дурьдаад байвал мундахгүй их зовлонд нэрвэгджээ. Эл байрнуудын СӨХ гэж юу хийдэг, оршин суугчдийнхаа эрх ашгийг хэрхэн хамгаалдаг нь тодорхой бус аж.
Бид СӨХ-ийн удирдлагуудтай уулзах гэсэн боловч өрөөнд нь хэн ч байсангүй. “Ургах наран” хорооллын нэг барилгад 40 айл амьдрах боломжтой. Гэтэл эхнээсээ байраа зарж эхэлжээ. Зарим айл нь эд зүйлсээ аваад нүүсэн байв. Үүд хаалгыг нь ч түгжээгүй байлаа. Өөдлөх айлын өнгө үүднээсээ гэдэг. Тэгвэл тус байрны авто зогсоол гэж хүн харахын аргагүй орчинд байна. Чийгтэж харласан хана, зай талбай гэж давчуухан арван машин орох уу үгүй юу гэмээр нөхцөлд иргэд техникээ тавьжээ. Орц хонгил гэж авах юмгүй. Шатны плита нь хагарч буртарсан гээд өөлөх зүйл дэндүү олон байсан. Балагтай эл барилгын эзэд хэн болох талаар оршин суугчид мэдэхгүй байв. Харин зарим эх сурвалжийн хэлснээр хэд хэдэн хүний нэрийг хэлсэн юм. Бид дараагийн дугаартаа “Ургах наран” хорооллыг урсгах дөхсөн эрхмүүдийг нэрлэх болно.
Үргэлжлэл бий...
А.Лхагва