gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     5.08
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 5.08
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 5.08
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг дунд болон дээд боловсролтой хүмүүс олноор үйлддэг"

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2021-11-10
197
Twitter logo

Нийслэлийн прокурорын газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ, Хар тамхитай тэмцэх газар, СЭМҮТ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Гаалийн ерөнхий газрын төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлд хийсэн судалгааны дүнг танилцуулав.

Судалгаанаас онцолбол Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, завших, орон байраар хангах төрлийн гэмт хэрэг 2020 онд 171 үйлдэгдсэн бол 2021 оны эхний хагас жилд 81 бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийн насны ангиллыг авч үзвэл:

2020 онд

0-18 насны - 9
19-25 насны - 89
25-35 насны - 69
35-45 насны - 14
46-аас дээш насны -1 хүн байна.

2021 онд

0-18 насны 2
19-28 насны 77
26-35 насны 53 хүн байна. Эндээс 19-35 насны хүмүүс дээрх төрлийн гэмт хэрэгт ихээр холбогдож байгаа судалгааны дүн гарчээ. 

Боловсролын байдлаар авч үзвэл 2020 оны хагас жилд дээд боловсролтой 60, тусгай дунд боловсролтой 6, бага боловсролтой дөрвөн хүн хэрэгт холбогджээ. Харин 2021 онд бага боловсролтой хүн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаагүй бол дээд боловсролтой 43, бүрэн дунд боловсролтой 90 иргэн гэмт хэрэг үйлдсэн байна. Түүнчлэн 2020 онд 15 оюутан, хоёр сурагч, 2021 онд 21 оюутан, хоёр сурагч хэрэгт холбогдсон нь анхаарах асуудал байсныг хэлэв.

Эд мөрийн баримтаар хураагдсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээг тодорхойлоход 2020 оны эхний хагас жилд каннабис 12707.3 грамм, 2021 онд 35529.9 грамм хураагдаж, бодисын хэмжээ 2-3 дахин өсжээ. Манай улсад каннабис ургамал түгээмэл тархацтай. Үүнтэй холбоотойгоор каннабисийн тархац ихтэй орон нутагт гэмт хэргийн гаралт өндөр байгааг хэлэлцүүлгээр онцлов.

Мөн 2020 онд БНХАУ, Нигер улсын иргэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Харин 2021 оны эхний зургаан сарын байдлаар ОХУ-ын нэг иргэн улсын хилээр мансууруулах бодис нэвтрүүлэхийг завдсан байна.

Цаашид энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд, таслан зогсооход, урьдчилан сэргийлэхэд юуг анхаарах, хэрхэн үр дүнтэй ажиллах талаар салбарынхан хэлэлцүүлэг өрнүүлэв. Гаалийн байгууллагын зүгээс үнэрч нохдыг хар тамхи, мансууруулах бодисын үнэр орлуулагчаар сургах бус эд мөрийн баримтаар хураан авсан жинхэнэ бодисыг үнэрлүүлж, таниулах нь илүү үр дүнтэй гэдэг саналыг дэвшүүлэв.

ЭРЭЛЧ НОХДЫГ СУРГАХАД ОРЛУУЛАГЧ БУС ЖИНХЭНЭ БОДИС АШИГЛАВАЛ ҮР ДҮНТЭЙ

Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын ажилтан Г.Ганзориг "Гаалийн байгууллага хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр илрүүлсэн бодисоо прокурорын байгууллагын хяналт дор харьяалалд шилжүүлж ажилладаг. Энэ оны эхний арван сарын байдлаар гаалийн байгууллага Европоос чиглэсэн гурав, Африкаас чиглэсэн нэг төрлийн хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэх гэсэн үйлдлийг илрүүлж цагдаагийн байгууллагад шилжүүллээ.

Манай байгууллага эрэлч нохойн сургалтын төвтэй. Эрэлч нохдыг хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх чиглэлээр дагнан сургадаг. Ингэхдээ үнэр орлуулагч бодисыг нохойд үнэрлүүлж таниулж байна. Олон улсад эрэлч нохойдоо гэмт хэрэг, зөрчлийн улмаас хураагдсан жинхэнэ бодисыг үнэрлүүлж сургалтад ашигладаг. Харин манай гаалийн байгууллага орлуулагч бодисыг гаднаас импортоор оруулж ирж нохойгоо сургахад ашиглаж байгаа.  Бодит бодисыг нохойд үнэртүүлбэл илүү үр дүнтэй гэж боддог. Манай байгууллагын хувьд илрүүлсэн бодисоо прокурорын хяналт дор цагдаагийн байгууллагад шилжүүлж, хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдсэний дараа бодисыг устгаж байна" гэв.

Харин прокурорын байгууллагаас бүрэн дунд сургуулийн сурагчид, оюутан залууст мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг таниулах шаардлагатай байгааг чухалчлав.

ХЭРЭГЛЭХ СЭДЭЛ, ОЛЖ АВАХ АРГА ЗАМАА МЭДДЭГ ХҮМҮҮС БИЙ

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг 2020 онд харьцангуй буурсан ч 2021 онд эргэн өссөн. Тухайлбал нийт гэмт хэргийн 70 орчим хувийг 18-35 насны иргэд үйлджээ. Үүнээс залуучуудад хандсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил дутмаг байна гэж үзэж байгаа.

Мөн дээд боловсролтой, бүрэн дунд боловсролтой хүмүүс энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчийн дийлэнх хувийг эзэлж байна. Учир нь эдгээр иргэн хэрэглэх сэдэл, олж авах арга замаа тодорхойлж чаддаг нь судалгааны үр дүнгээс харагдсан" гэж ярилаа.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас өгсөн мэдээллээр сүүлийн таван жилийн хугацаанд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 900 гэмт хэрэгт 1130 иргэн холбогдон шалгагджээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан