-Мэдээллийг Y-Insight судалгааны байгууллагатай хамтран бэлтгэв-
"Азтай савар амьтанд хайртай залуус" ТББ болон Y-Insight судалгааны байгууллага хамтран Монгол улс дахь тэжээвэр амьтдын нөхцөл байдлын суурь судалгааг анх удаа хийсэн.
Манай улс эзэнгүй нохой, муурыг албан ёсоор бүртгэж, тооллого хийдэггүй ч улсын хэмжээнд 320 мянга орчим эзэнгүй нохой, муур байдаг гэсэн албан бус тоо байдаг.
Эзэнгүй нохой жилдээ 2-3 удаа үржилд орж, нэг удаадаа 3-8 гөлөг гаргадаг. Олон улсын мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар эр, эм хоёрхон нохой зургаан жилийн дараа 67 мянга болж үрждэг аж. Тиймээс эзэнгүй нохой, муурын тоог зөв менежментээр тодорхой түвшинд барьж байх шаардлагатай.

Эзэнгүй хоёр нохой, муурын үржлийн хурд
Нийслэлийн ИТХ-ын 2016 оны 6/11 дүгээр тогтоолоор 1 нохой, муур устгах зардлыг 12,000 төгрөг байхаар тогтоож, жилд 100.0 мянган эзэнгүй нохой, муур устгахаар төлөвлөжээ. Улмаар жилд дунджаар 80-90 мянган эзэнгүй нохой, муур устгадаг гэж Нийслэлийн захирагчийн ажлын албанаас (НЗАА) мэдээлсэн.
НОХОЙ, МУУР УСТГАЛД ЖИЛД 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ

НЗАА-аас 2021 оны 1-р сарын 18-ны өдөр 1.2 тэрбумын үнийн дүнтэй эзэнгүй нохой, муур устгал хийх тендер шалгаруулалтын мэдээлэл гаргажээ.
Эзэнгүй нохой, муурын устгалын ажлыг мэргэжлийн гурван компани сонгон шалгаруулж гэрээ байгуулан ажиллаж байна. Тодруулбал, “Базалт нэгдэл” ХХК, “Их булаг Атук” ХХК, “Өлтэй” ХХК-ууд нийслэлийн дүүргүүдийг хувааж аван устгалын үйл ажиллагаагаа явуулдаг.

Эзэнгүй нохой, муурыг уурга, тор хэрэглэн барьж авч эсвэл зайнаас буудаж устгадаг. Устгасан амьтныхаа сэг зэмийг зууханд шатааж эсвэл булдаг. Сэг зэмийг устгахад жилд нийслэлийн төсвийн 130 сая төгрөг зарцуулж байна.
Устгалын байгууллагуудын хэлж буйгаар нохой устгуулах захиалга их ирдэг тул 15 хоногийн дотор сарын квот болох 3000 нохойг устгаж дуусдаг аж.
Сэг зэмийг устгахад жилд нийслэлийн төсвийн 130 сая төгрөг зарцуулж байна.
2021 оны эхний хоёр сарын байдлаар 250 сая төгрөгийн зардлаар нийслэлийн эзэнгүй нохой, муурыг устгах болон хяналтын ажил хийгдэх ажил төлөвлөгдсөн байна. Үүний 90 сая төгрөгийг хяналтын ажилд төсөвлөсөн байна.
Эзэнгүй нохойг ихэвчлэн газар дээр нь буудаж устгадаг бол эзэнгүй муур тэр болгон баригдаад байдаггүй учраас тоо толгой нь сүүлийн жилүүдэд өсөж байгаа аж.
ЭЗЭНГҮЙ АМЬТАД НЭМЭГДЭХ ШАЛТГААН ЮУ ВЭ?

Эзэнгүй нохой, муурын тоо өсөж байгаа нь тэжээж буй иргэдийн хариуцлагагүй байдал, түүнийг хянах хууль эрхзүйн орчин байхгүй, байгаа журам нь хангалттай түвшинд үйлчлэхгүй байгаагаас үүдэлтэй.
Мөн гэр хорооллын айлууд нохой, муурынхаа үржлийг хянадаггүй, замбараагүй үржүүлж байгаатай холбоотой гэж холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд үздэг.
Эзэнгүй нохой, муурын тоо хэмжээг өсөхөөс сэргийлж гэр хорооллын гэрийн тэжээвэр амьтныг бүртгэлжүүлэх, үржил хаах мэс засал хийх зэрэг ажлыг нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хорооллын айл өрхөд жил бүр зохион байгуулдаг ч бүрэн хамарч чаддаггүй байна.
Гэр хороололд оршин суугчид нь үржил хаах мэс засал, заслагын талаар ойлголтгүй, мэдэж байсан ч эдийн засгийн боломж нь хомс юм.
Түүвэр судалгаанд оролцсон иргэд эзэнгүй нохой, муур ихсэх болсон шалтгааныг дараах байдлаар тайлбарлажээ. Иргэдийн
- 42% нь “Хүмүүс хашааны нохойнхоо үржлийг хаалгах арга хэмжээ авахгүй, гөлөглүүлсэн хойноо тэр олон гөлгийг гаргаж хаядгаас”,
- 33% нь “Замбараагүй үржлээс”,
- 21% нь “Зөв бодлого чиглэл байхгүй” зэрэг шалтгаануудаас олширч байгаа гэж дүгнэжээ.

Эзэнгүй нохой, муур буудаж устгаж буй аргыг судалгаанд оролцсон иргэдийн 73% нь дэмжихгүй байна. Учир нь эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах арга замыг судалгаанд оролцогчдын 68% нь “Нохой, муурт үржил хаах мэс ажиллавар хийх” замаар бууруулах хэрэгтэй гэж үзжээ.
Амьтны үржлийг хаах мэс засал хийх нь эзэнгүй нохой, муурын тоо толгой өсөхөөс сэргийлж буй энэрэнгүй арга юм. Тэжээвэр амьтандаа заслага хийлгэх нь мөн эзний үүрэг, хариуцлага билээ.