gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     5.06
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 9
Зурхай
 5.06
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 5.06
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зулын 25-наар зам тавьж өгвөл том буян

Нийгэм
2007-12-01
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-12-01

Удахгүй буддын шашинтнуудын том баяр Зулын 25 болно. Энэ өдөр зул өргөн, цагаан хоол идэж, мацаг барин, амьтанд буян үйлдэх учиртай. Их зул өргөх тусам их буян хураана гэх. Буддын шашинтнууд тус өдрийг тохиолдуулан хүрээ хийдээр гороолж, урьд хойдынхоо буян заяаг бурханд даатгана. Энэ өдөр цагаан хоол идэж мацаг барих нь орчин үеийн залуусын эрүүл амьдрах гэсэн хэм хэмнэлд ч нийцэж байх шиг. Зөвхөн энэ өдөр төдийгүй зуны эхэн сарын 25-нд Бурхан багшийн их дүйчингээр ч мөн энэ зан үйлийг үйлддэг. Хэрэв мацаг барьснаар буян нь түмэнтээ арвиждаг бол манай монголын өлөн зэлмүүн амьдралтай олон иргэд үхэхэд санаа зовох юм алга. Тэд лав диваажинд морилох хүмүүсийн тэргүүн эгнээнд зогсох биз. Гэвч буян үйлдэх гэдгийг зөвхөн мах идэлгүй хооллох, шар тос эсвэл идсэн малынхаа бөөрний өөхийг хайлан зул өргөхдөө гол биш шиг санагдана. Үнэн хэрэгтээ зул өргөх ёслол нь бурханд өргөх гэрэл, гэгээг л илэрхийлсэн шашны зан үйлийн хэлбэр билээ. Энэ гэрэл гэгээ мунхагийн харанхуйг гэрэлтүүлэх гэсэн бэлгэдэл агуулжээ. Эрт дээр үед гэрэл тогны гачаалаар зул гэрэл чухал байсан бол өдгөө гэрэл чимэглэлээр дутах нь юу бол. Харин хүний сэтгэл дэх гэрэл, гэгээ хүмүүнд дутагдсныг хүний дотор хөө шиг харанхуй болсныг гэрэлтүүлэх гэсэн туйлын эрмэлзэл өнөөдөр зан үйлийн хэлбэрээр бидний амьдралын хэмнэлд ийн тогтжээ.

Энэ өдөр та 108 эсвэл 1080 бүр 1 сая найман зуун мянган ширхэг зул өргөлөө ч сэтгэлдээ хэн нэгнийг үзэн ядаж, өс хонзон санаж байгаа бол буян үйлдээд нэмэргүй. Энэ бүхнийг та хүн ганцхан энэ өдөр ч бус, зөвхөн зул өргөж, ном хуруулж, мацаг барих бус өөрийнхөө сэтгэлийг засахад чиглүүлвэл яасан юм бэ. Үүнийг эхлэх маш амархан. Ялангуяа Улаанбаатар хотод оршин суудаг буддын шашинтнууд. Машинтнуудад энэ сайхан үйл хэргийг эхлүүлэх буянтан болох боломж байна. Буяны үйлээр диваажинд очихдоо л очино. Харин танд буян үйлдэе гэсэн чин сэтгэл мөн танаас өчүүхэн тэвчээр л шаардах болно.

Нэг санал байна. Орчин үед буян үйлдэх хэлбэрийг шинэчлэх цаг болжээ. Буяны үйлдэх гэсэн энэ сэтгэлийн үйл маш сонирхолтой, сэтгэл таашаалтай байх ёстой.

Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд 80 мянган автомашин холхиж байна. Өдөр бүр гардаг зам тээврийн осол. Хүнийг мал, махнаас дор үзэх микро автобусны кондуктор, жолооч нараас эхэлмээр байна. Жолооч нар хүүхдээ тэврэн яваа эмэгтэй, хөл муутай эсвэл сургуульдаа яарч яваа бяцхан жаалд замд тавьж өг. Ингэснээр танд хүн чанарын арван секунт л хэрэгтэй. Дээр нь өмнүүрээ дайралсан машин тэргэнд уужим сэтгэлээр зам тавиад өгчих. Та хоёрхон машинд л ийм хүндлэл үзүүлчих. Таныг арын машины жолооч нар ойлгох бий вий. Ойлгохгүй ч бай. Тэр хамаагүй. Хоёрхон машин өмнүүрээ гаргаа л биз. Тэднийг сайн яваарай гэж ерөөчих. Буяны үйл буцаад ирэх учиртай. Тэгэхдээ бүр арвижин ирэх учиртай. Хоёр сайн үйлийн хариуд хорин хүсэл тань ч биелнэ. Харин үүнд хүн хүнээ гэх сэтгэлийн гэрэл гэгээ л танд хэрэгтэй. Ингэж чадаж гэмээнэ өөрийн тань сэтгэлд, өрөөл бусдын сэтгэлд зулын туяа гийх бус уу. Бөглөрч тагларсан замын саатлаас хэрүүл маргаангүй гарч, эв зүйгээ ололцсоноор таны ажил ч хурдан бүтэж, та ч хэн нэгэнд тусалсан учир сэтгэл зүрх чинь баяраар бялхах болно. Хэн нэгэн үнэн сэтгэлээсээ туслах хичнээн сайхан билээ. Та зүгээр оролдоод, хичээгээд үзээрэй. Тэгвэл та түмэн зулын гэгээг сэтгэлдээ үзэх болно.

З.Юмдүнчин

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан