Монгол Улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн гэргий дуучин Г.Эрдэнэчимэг “Нэг голын ус” нэртэй цомгийн баяраа арваннэгдүгээр сарын 26-нд “Хүн” театрт хийхээр болжээ.
Түүний шинэ уран бүтээлүүдээс бүрдсэн “Нэг голын ус” цомогт 13 дуу багтжээ. Бид түүнтэй холбогдож шинэ цомгийнх нь талаар цөөн хором ярилцлаа.
НЭГ Ч ГЭСЭН ХҮН ӨВ ТЭЭГЧ БАЙГААСАЙ ГЭЖ БОДОН ҮЛГЭРЛЭХИЙГ ХҮСДЭГ
-Таны шинэ цомогт ямар төрлийн дуунууд багтсан бэ?
-Хамаг Монголын дуунууд ихэвчлэн багтсан. Өвөр монголын “Хөх Монгол нутаг”, “Зургаан ханатай гэр минь”, Урианхайн “Хонгор үр минь”, Халимгийн “Энкэр ижий минь”, Буриадын “Аав, ээж хоёр” зэрэг уран бүтээл багтсан. Мөн төв Монголын дуунууд ч бий. Цомогт багтсан 13 дуу бүгд өөр, өөр мөн чанартай бүтээлүүд юм.
-Цомгоо яагаад “Нэг голын ус” гэж нэрлэв?
- Миний “Нэг голын ус” дуу маш их утга учрыг агуулдаг. Дээр үеэс дууны утга учир далд өгүүлэгддэг байсан. Надаас гарч буй дуу авиа, аялгуу миний төсөөллөөр яг л голын устай адил урсдаг. Уран бүтээлүүдээ нэг ундаргатай голоос урсаж гарсан усны урсгал гэж төсөөлсөн. Мөн энэ дууны үг маш гүнзгий санааг илэрхийлдэг учраас цомгоо үүгээр нэрлэсэн юм.
-Шинэ цомгийн онцлогийн тухайд?
-Цомгийн дотор талд дуунуудынхаа үгийг өөрийн гараар монгол бичгээр бичсэн. Энэ нь надад маш их үнэ цэнтэй.
Нэг ч гэсэн хүн өв тээгч байгаасай гэж бодон уран бүтээлээрээ үлгэрлэхийг хүсдэг. Үлгэрлэхгүй бол үглээд хэрэггүй гэдэг шиг өөрөө харуулахыг илүүд үздэг. Хэлбэрээс илүү агуулга чухал. Тиймээс цомогтоо монгол бичгээрээ дууны үгнүүдээ бичиж оруулсан.
Сүүлийн найман жилд бүтээсэн 13 дуу энэ цомогт багтсан. Энэ хугацаанд дөрвөн хүүхдээ өсгөсөн байна. Үр хүүхдүүд маань миний хамгийн том уран бүтээл гэж боддог.
Ганцхан дуу мэт харагдах ч зарим дууг бүтээхэд хоёр жилийг зарцуулсан ч тохиолдол бий. Чанартай уран бүтээл хийхийг л хичээдэг. Цомогтоо багтсан дуунуудаас гадна шинээр гаргахаар төлөвлөж буй дараагийн цомогтоо багтсан дуунуудыг амьд хөгжимтэй энэ удаагийн цомгийн баярын цомхон тоглолтоор үзэгчдэд хүргэнэ. Мөн цомгийн баяр дээрээ “Бүжинлхам бурхны дуу”-г клиптэй нь үзэгчдэд хүргэнэ.