Нийслэлийн ерөнхий боловсролын 133-р сургуульд коронавируст халдварын тохиолдол бүртгэгдэж тус сургуулийн сургалтыг 100 хувь цахимд шилжүүлэн, хөл хорио тогтоосон талаарх мэдээлэл цахим орчинд тараад буй. Бид энэ талаар Нийслэлийн боловсролын газрын албан эх сурвалжаас тодруулахад "Одоогоор нийслэлд хөл хорио тогтоосон ерөнхий боловсролын сургууль байхгүй. Бүх сургуулийн үйл ажиллагаа 5:9 зарчмаар хэвийн явж байна" гэсэн юм.
133-Р СУРГУУЛИЙН ЗАХИРГАА: Манайд ковидын халдвар авсан суралцагч огт байхгүй
Мөн 133-р дунд сургуулийн захиргаанаас дараах мэдэгдлийг гаргажээ.
МЭДЭГДЭЛ
Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн сурагчид ковидын халдвар авч, сургалтын үйл ажиллагаа бүтэн цахим хэлбэрт шилжсэн тухай буруу ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж эцэг эх суралцагчид та бүхнийг сэтгэл зүйн хувьд тавгүй байдалд оруулж буйд харамсаж байна. 2021.09.01-ээс хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш ковидын халдвар авсан суралцагч огт байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. 2021.09.06-ны өдрөөс сургалтын үйл ажиллагаа 5:9 зарчмаар хэвийн үргэлжлэх болно.
Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн захиргаа