Манай улсад жилд 4000-5000 гаруй аюулт үзэгдэл, ослын дуудлага ирдэг ч 40 хувийнх нь хаяг байршил тодорхойгүй байдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Тодруулбал, аюул, осолд өртсөн хүмүүс айж сандарсны улмаас хаяг байршлаа буруу хэлэх, эсвэл хөдөө орон нутаг, ой мод, зуслангийн бүсэд байршлаа тодорхойлж чадахгүйн улмаас хүний амь нас, эд хөрөнгийг аврах ажиллагаанд цаг хугацаа алдах тохиолдол их гардаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Мобиком Корпораци, what3words хамтран ажиллаж байна.
Иргэд 101, 102, 103, 105 яаралтай тусламжийн утас руу залгахад хэрэглэгч утсан дээр what3words апп татаж аваагүй үед мэдээллийн ажилтан тухайн хэрэглэгчийн утас руу what3words-н FindMe тусгай холбоосыг мессэжээр илгээнэ. Иргэд тухайн цахим хуудаст хандаж, өөрийн байршил дахь 3 үгт хаягаа мэдээлэл хүлээн авагчид хэлснээр яаралтай тусламжийг цаг алдалгүй авах боломжтой юм. Мобиком Корпорацийн хувьд хэрэглэгчдэдээ FindMe цахим хуудаст дата үнэ төлбөргүй хандах боломжийг олгосноор иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг эрсдлээс хамгаалахад бодит хувь нэмэр оруулж байгаа билээ. Мобиком Корпораци болон what3words компанийн хамтын ажиллагаа эхэлснээс хойших 8 сарын хугацаанд Мобикомын 24’320 хэрэглэгч FindMe цахим хуудаст хандан, хаяг байршлаа мэдээлжээ.
what3words компанийн 3 үгт хаягийн систем нь дэлхийн газрын гадаргууд 3х3м-ийн хэмжээтэй торлол үүсгэн дөрвөлжин тус бүрийг дахин давтагдашгүй 3 үгээр хаягжуулсан байдаг. Тиймээс иргэд ямар ч газрыг 3 үгт хаягаар олж очих, эсвэл өөрийн байгаа байршлаа 3 үгт хаягаар бусдад мэдээлэх боломжтой юм. Энэхүү технологийг Монголоос гадна Их Британи, Герман, Канад, АНУ, Австрали, Сингапур зэрэг дэлхийн олон орон шуурхай удирдлагын төвүүддээ ашиглаж байна. Монгол орны хувьд яаралтай тусламжийн үед what3words-ийг ашиглан тусламж үзүүлсэн тохиолдол цөөнгүй гарсаар байна. Тухайлбал, Богд ууланд бага насны хоёр хүүхэдтэйгээ төөрсөн эмэгтэйг what3words-н тусламжтайгаар олж, Зүүн салааны орчимд ухаан алдсан хүний байршлыг 3 үгт хаягаар нь олж очин эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэж чаджээ. Мөн иргэд what3words апликейшныг утсан дээрээ урьдчилаад татсан тохиолдолд гэнэтийн аюул ослын үед интернэтгүй байсан ч апп дээрээс 3 үгт хаягаа харах боломжтой юм.
Мобиком Корпорацийн хувьд энэ жил уул уурхай, байгалийн үзэсгэлэнт газар, алслагдсан сумдад сүлжээ оруулах ажлыг эрчимтэй явуулж байгаа бөгөөд ингэснээр яаралтай тусламж шаардлагатай үед иргэд холбогдох газруудтай түргэн шуурхай холбогдохоос гадна интернэтээс хэрэгцээт мэдээллээ авах боломж бүрдэж байна.