БиБиСи, Ms. Magazine, The south China Morning Post зэрэг олон улсын нэртэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өөрийн аяллын тэмдэглэлээ бичдэг Эрин Крейг бүсгүй энэ удаа Монголд аялсан тухайгаа бичжээ.
Их эзэн Чингис хааны онгон Их Монгол улсын олон ч нууцыг агуулж болох ч Монголчууд Их хааныхаа онгоныг нууц хэвээр үлдээсэй хэмээн хүсдэг аж.
Чингис хаан цагтаа Номхон далайгаас Каспийн тэнгис хүртэлх газар нутгийг бүхэлд нь удирддаг байв. Насан эцэслэхдээ тэрээр өөрийг нь оршуулах газар нууц байхыг хүссэн гэдэг.
Монгол бол үлгэр домгоор баялаг хязгааргүй том газар нутагтай орон. Зам ч үгүй, барилга байгууламж ч үгүй, зүгээр л цэлгэр хөх тэнгэр, нягт шигүү ургасан өвс ногоо, сэвэлзүүр салхи. Бид давстай сүүтэй цай ууж, морь малын зураг авахаар нүүдэлчдийн гэрүүдээр орж гарч явав. Заримдаа зүгээр л замдаа зогсох ёстой юм шиг санагдаж байв. Учир нь Монголын Өмнөговь аймаг бол машинаар туулаад ч барахааргүй уудам байсан юм. Энэ нутгийг мориор туулж болно гэж надад төсөөлөгдөх ч үгүй байлаа.
Гэхдээ энэ бол морин дэл дээрээс дэлхийг эзэлсэн Чингис хааны нутаг шүү дээ. Түүний түүх хайр, өшөө авалт, хүн хулгайлсан, цус урсгасан явдлуудаар дүүрэн. Энэ бол түүний түүх. Харин домог нь түүний үхлээс эхлэлтэй.
Чингис хаан цагтаа Номхон далайгаас Каспийн тэнгис хүртэлх газар нутгийг бүхэлд нь удирддаг байв. Насан эцэслэхдээ тэрээр өөрийг нь оршуулах газар нууц байхыг хүссэн гэдэг. Эр цэргүүд нь түүнийг эцсийн замд нь үдэхдээ нутаглуулсан газрыг нь бусдад мэдэгдүүлэхгүйн тулд замдаа таарсан болгоныг хөнөөж байсан аж. Ингээд Их эзэн хаанаа нутаглуулсны дараа түүний цэргүүд тус газар ямар нэг тэмдэг мөр үлдээхгүй гэж 1000 морьтой дээгүүр нь давхисан гэдэг.
Чингис хаан тэнгэрт хальснаас хойш 800 жил өнгөрөхөд хэн ч түүний онгоныг олсонгүй.
Гадаадынхны удирдсан судалгаа шинжилгээний баг түүний онгоныг олохын тулд түүхийн бичээс зэргийг судлан, сансраас хүртэл зураг авч байв. Гэхдээ онгоныг олох хүсэл сонирхол гаднынханд илүү байхаас монголчууд онгон нууц хэвээр үлдээсэй гэж хүсдэг.
Чингис хаан өөрийнх нь онгоныг олдоосой гэж хүсээгүй. “Тэд түүний онгоныг нуух гэж ямар их хичээсэн билээ дээ.” хэмээн Өүлэн онцоллоо.
Яагаад гэж үү? Үүнийг Чингис хаан Монголчуудын хувьд чухал биш гэж ойлгож болохгүй. Харин ч эсрэгээрээ, түүний хөрөг Монголын мөнгөн дэвсгэрт тэр ч бүү хэл архины шилэн дээр заларч байгаа нь магадгүй 1227 онд өөд болсон түүний хувьд хамгийн их алдар нэрийг олсон үе ч байж болох юм. Тиймээс гадныхан бидэнд түүний онгоныг олох талаар ярихыг яагаад цээрлэдгийг ойлгоход бэрх юм.
Гаднын хэвлэл мэдээллийнхэн үүнийг Чингис хааны онгон олдсон тохиолдолд дэлхий сөнөнө гэж монголчууд үздэг хэмээн тайлбарлах дуртай. Энэ нь 1941 онд Зөвлөлтийн археологичид 14-р зуунд Турк-Монголыг удирдаж байсан Тамерлан хааны бунхан олж нээсний дараа Германы цэргүүд ЗХУ руу дайрч, Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн гэдэг домгоос эхтэй байж болох юм.
Надтай хамт явсан орчуулагч н.Өүлэн харин дээрхийн аль алинд нь итгэдэггүй гэдгээ хэлсэн юм. Улаан-Үүдийн Буриадын Их Сургуулийг олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн энэ залуу бүсгүй ямар нэг мухар сүсэг бишрэлгүй. Түүний бодлоор энэ нь зүгээр л хүндлэлтэй холбоотой гэнэ. Чингис хаан өөрийнх нь онгоныг олдоосой гэж хүсээгүй. “Тэд түүний онгоныг нуух гэж ямар их хичээсэн билээ дээ.” хэмээн Өүлэн онцоллоо. Онгоныг олж нээх нь Чингис хааны хүслийг зөрчинө.
Энэ бол ихэнх Монголчуудын бодол. Монгол Улс бол өнө удаан жилийн уламжлал, гүн бахархлын орон юм. Айл өрхүүд Их эзэн Чингис хааныхаа хөрөгтэй хивс эсвэл жаазтай зургийг хоймортоо залсан харагдана. Зарим нь ч өөрсдийгөө “Алтан ургийн” үр сад хэмээн нэрлэнэ. Чингис хаан Монгол орон даяар нөлөө бүхий хүчирхэг шүтээн хэвээр үлджээ.
Чингис хааныхаа хүсэлтийг хүндэтгэх соёл уламжлалын дарамтаас гадна онгоныг хайж олоход техник технологийн хүндрэлүүд их гарчээ. Монгол улс нь газар нутаг томтойгоос гадна буурай хөгжилтэй оронд тооцогддог. Монгол улсын газар нутаг Их Британийн газар нутгаас даруй 7 дахин том, хүн амын нягтаршил багатай ба Грийнланд зэрэг хүн ам маш цөөтэй хэдэн арлууд нь түүнийг гүйцэх байх. Тийм ч учраас газар нутаг нь онгон зэрлэг байгалиараа. Хаа нэгтээ тааралдах цагаан гэр, хадаг дарцаг зэрэг хийсэх чулуун овоо зэрэг нь энэ том газар нутагт хүн амьдарч байгааг илтгэх шиг. Ийм газар нутаг нууцтай байлгүй л яахав.
Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхмийн эрхлэгч Д. Эрдэнэбаатар эрдэмтэн дээрх бэрхшээлүүдийг даван туулсаар иржээ. Тэрээр Чингис хааны онгоныг хайж олох анхны хамтарсан судалгаа шинжилгээний багт багтаж байжээ. Гурван Гол нэртэй Япон–Монголын хамтарсан төсөл Онон, Хэрлэн, Туул голын сав газар нийлсэн, Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймагт эхэлсэн гэдэг. Төсөл 1990 онд буюу Монгол улс коммунист дэглэмээс ардчилсан тогтолцоо руу шилжиж байсан үетэй давхцсанаас гадна шинээр гарсан ардчилсан засаг Чингис хааны онгоныг хайх ажлыг эсэргүүцэж, Гурван Гол төслийг зогсоожээ.
Өүлэн бид хоёр эрдэмтэн Д. Эрдэнэбаатартай түүний одоо явуулж буй судалгаа шинжилгээний ажил болон Чингис хааны онгоны талаар ярилцахаар Улаанбаатар их сургууль дээр очсон юм. 2001 оноос хойш Д. Эрдэнэбаатар Архангай аймагт Хүннү улсын хаадын булшийг малтан шинжилж байгаа аж. Тэрээр Чингис хааны адилаар Хүннүчүүд монголчуудын өвөг дээдэс байсан хэмээн итгэдэг нэгэн юм. Иймээс хүннүчүүд болон монголчуудын бунхны соёлд ижил зүйлүүд байх өндөр магадлалтай гэнэ. Хүннү улсын хаадын бунхан Чингис хааны онгон ямар байж болохыг харуулах аж.
Хүннү улсын хаадыг газрын гадаргаас 20 м гүнд оршуулдаг байсан ба бунхны дээр дөрвөлжин чулуугаар тэмдэг тавьдаг байж. Д.Эрдэнэбаатар анхныхаа бунханг малтахад 10 жилийг зарцуулжээ. Бунханг түүнээс өмнө хэдийн тоносон байсан аж. Гэсэн хэдий ч дотроос нь Хятад хөсөг тэрэг, Ромын аяга таваг зэрэг олон төрлийн үнэт олдворууд олдсон байна.
Д.Эрдэнэбаатар надад олдворуудаа үзүүлэх гэж их сургуулийнхаа жижиг археологийн музейд авчирсан юм. Алт мөнгөөр хийсэн эдлэлүүдийг морьдтой хамт булшилсан байв. Эдгээр олдворуудад Чингис хаан болон түүний үр хүүхдүүдийн эд хэрэглэлдээ ашиглаж байсан ирвэс болон бодь гөрөөсний зураглал, дүрс байгааг тэрээр онцолсон юм.
Чингис хааны онгонд ч мөн адил Их Монгол улсын үед хэрэглэж байсан их хэмжээний алт, үнэт эрдэнэс байгаа гэж итгэдэг. Энэ нь ч гаднын эрдэмтдийн сонирхлыг татсан хэвээр байгаа аж. Хэрэв Их эзэн хааны цогцсыг Хүннү хэв маягаар оршуулсан бол бунхны дээр тавьдаг дөрвөлжин чулуу бүхий тэмдгийг авахад л булш үүрд нууц хэвээр үлдэх магадлалтай. Газрын гадаргаас 20 м гүнд байгаа булшийг ямар ч тэмдэг, мөргүйгээр энэ их уудам газар нутгаас олно гэдэг бэрх.
Би Д.Эрдэнэбаатар эрхлэгчээс Чингис хааны онгон ер нь олдох болов уу гэж асуухад тэрээр мөрөө хавчив. Түүх хэтэрхий урт шүү дээ.
Барууны орнууд түүний эзэлж байсан газар нутгийг л ярих боловч Монголчууд түүний юу бүтээснийг санадаг.
Монголчуудын дунд Чингис хааныг Улаанбаатараас зүүн хойд зүгт 160 км орчим зайд орших Бурхан Халдун ууланд оршуулсан гэх яриа байдаг аж. Залуудаа тэрээр энэхүү ууланд дайснуудаасаа нуугдаж байсан ба түүнийг энд оршуулахыг хүссэн гэнэ. Гэсэн хэдий ч эрдэмтэд үүнд эргэлздэг аж.
13-р зууны Монголын түүхээр мэргэшсэн Улаанбаатар их сургуулийн түүхийн профессор С. Цолмон, “Бурхан Халдун бол ариун дагшин уул болохоор Чингис хааныг тэнд оршуулсан гэсэн үг биш.” Хэмээн ярив.
Эрдэмтэд Чингис хааны онгоны байрлалыг тогтоохын тулд түүхийг нэгд нэгэнгүй судалж байна. Гэсэн хэдий ч тэдний хувилбарууд хоорондоо зөрчилдөнө. Тэмдэг мөр үлдээхгүйн тулд 1000 морьдоор дээгүүр нь давхисан гэхээр онгон хээр талд байх магадлалтайг харуулж байгаа ч Чингис хааны хүсэл уул руу хөтөлж байх жишээтэй. Гэтэл этнологич С.Бадамханд түүхэнд Монголд Бурхан Халдун нэртэй таван ч уул байсныг олж тогтоожээ.
Профессор С. Цолмон бид хоёрын аль нь ч Бурхан Халдунд гарах боломжгүй байв. Учир нь энэхүү ариун дагшин ууланд эмэгтэйчүүд гарч болдоггүй аж. Өмнө нь тус уулыг тойрсон нутаг усанд зөвхөн хааны л удам угсааны хүмүүс орох эрхтэй байсан гэнэ. Цагтаа Их Хориг нэртэй байсан Хан Хэнтий нь дархан цаазат газар ба ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бичигдсэн. Бурхан Халдун уул археологийн шинжилгээ судалгаа хийхэд хориотой бүс болсон учраас Чингис хааны онгоныг эндээс олно гэдэг нь ч худлаа болж.
Чингис хаан бол Монголын агуу их баатар. Барууны орнууд түүний эзэлж байсан газар нутгийг л ярих боловч Монголчууд түүний юу бүтээснийг санадаг. Түүний эзэнт гүрэн Зүүн Барууныг холбож, Торгоны замыг цэцэглүүлсэн. Түүний төр улсад дипломат халдашгүй байдал, шашин шүтэх эрх чөлөө зэрэг тусгагдсан байв. Тэрээр шуудангийн найдвартай үйлчилгээ болон цаасан мөнгийг нэвтрүүлсэн нэгэн. Чингис дэлхийг эзлээд зогсохгүй соёл иргэншлийг нэвтрүүлсэн юм.
Тэрээр Монголчуудын аугаа их хүндлэлийн бэлгэ тэмдэг хэвээр байгаа учраас монголчууд Өүлэн бүсгүйн адилаар Чингис хааныхаа онгоныг нууц хэвээр үлдээсэй гэж хүсэж байна.
“Хэрэв тэд биднийг түүний бунханг олоосой гэж хүссэн бол ямар нэг тэмдэг үлдээх л байсан шүү дээ.” хэмээн Өүлэн эцэст нь хэлэв.
Эх сурвалж: BBC