Батлан хамгаалахын Аж үйлдвэрийн нэгдэл ТӨҮГ-ын харьяа “Соёмбот” эрдэсжүүлсэн цэвэр усны үйлдвэрийн нээлт өнөөдөр боллоо.
Энэхүү үйлдвэр нь Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний цэвэр усны хэрэгцээг хангах зориулалттай төдийгүй зах зээлд ч бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой.
Тус үйлдвэр цагт 0.5 буюу 1.5 литрийн савлагаатай 2300 ширхэг ус үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.
Үйлдвэрийн нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд оролцсон бөгөөд “Цэвэр усны гачигдал өндөртэй орны тоонд багтдаг манай улсын хувьд усыг хэмнэлттэй, эрүүл мэндэд тохиромжтойгоор ашиглах талаар үйл ажиллагаа заавал явуулж байх ёстой. Энэ чиглэлээр манай яам хувь нэмэр оруулж нэг ч гэсэн үйлдвэр байгуулж, зөвхөн Зэвсэгт хүчний төдийгүй олон нийтийн хэрэгцээнд нийлүүлж болохоор эрдэсжүүлсэн цэвэр ус үйлдвэрлэж байгаа нь нэлээд том ажил боллоо” хэмээн онцолсон байна.
Мөн тэрээр Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар цаашид энэ мэт үр дүнтэй олон ажлыг шат дараатайгаар хийнэ гэдгээ хэлжээ.