gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Дэлгэрмаа: Ховд аймагт нэг хүн тарваган тахлаар өвчилсөн

Р.Адъяасүрэн
Эрүүл мэнд
2017-08-31
0
Twitter logo

Ховд аймагт тарваган тахал өвчний хүний өвчлөл гарчээ. Мөн нийслэлд хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч шинжилгээгээр батлагдаагүй байна.

Тарваган тахал өвчний идэвхжилийн улирал эхэлж байна. Иймд иргэд тарваганы түүхий мах, эд эрхтэнтэй болгоомжтой хандах, нийслэл хот руу түүхий тарваганы мах, тулмыг тээвэрлэж оруулж ирэхгүй мэргэжлийн байгууллагуудаас сэрэмжлүүлсээр байна.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Эрсдлийн удирдлага, бэлэн байдал, тандалт судалгааны тасгийн эрхлэгч Б.Дэлгэрмаатай ярилцлаа.

-Ховд аймагт тарваган тахал өвчний хүний өвчлөл гарсан гэсэн. Өвчтөний биеийн байдал ямар байна вэ?
-Ховд аймгийн Жаргалант сумын төвд нэг хүн тусгаарлагдан, эмчлэгдэж байна. Өвчтөн өөрөө эмнэлэгт эрт хандсан, эмнэлгийн тусламж цаг алдаагүй учир өвчтөний биеийн байдал сайжирч байна.

-Хэзээ эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн юм бол өөр сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэн үү.
-Ховдод эмчлүүлж байгаа иргэн наймдугаар сарын 24-ний өдөр эмнэлэгт мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл халдвар авснаасаа хойш 17 цаг орчмын дараа гэсэн үг. Энэ хүнтэй холбоотой, өвчтөний ойрын хавьтал болох хүмүүсээс сэжигтэй тохиолдол илрээгүй. Харин энэ сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод тарваган тахал өвчний хоёр сэжигтэй тохиолдолд бүртгэгдэж, ЗӨСҮТ-ийн нян судлалын шинжилгээгээр үгүйсгэгдсэн.

Тарваганы мах худалдаж авч хүнсэнд хэрэглэх нь ихсэж байна

2015 онд Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдсэн. Иргэд тарвагатай харьцахаа зогсоохгүй, өөрөөр хэлбэл тарвага агнахыг хориглосон хууль тогтоомжоо зөрчиж байгаа нь дахин өвчлөл гарах нөхцөлийг бүрдүүлсээр байна.

-Хариу арга хэмжээ авахад зардал мөнгө нэлээн шаарддаг. Цаашид өвчлөл гаргахгүй тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Урьдчилан сэргийлэх ажлаа нэн тэргүүнд тавьж ажилласнаар өвчлөл гаргахгүй, голомтод зарах зардлыг бууруулж болно. Иргэдэд бид энэ өвчин халдварлавал ийм шинж тэмдэг илэрнэ гэж сурталчлаад эмнэлэгт хандаад байна. Харин тарвага агнавал ийм хариуцлага хүлээнэ гэдгийг нэмж ойлгуулах хэрэгтэй.

Нэгэнт өвчний шинж тэмдэг илэрвэл эмч мэргэжилтнүүдийн ур чадвар, сонор сэрэмжийн асуудал бас чухал байдаг. Хариу арга хэмжээг эрт цэгцтэй хэрэгжүүлж чадвал хүндрэл, эрсдэл буурна. Зардал мөнгөнөөсөө илүү хүний амь насанд аюул учруулдаг хүнд явцтай, хурц халдварт өвчин гэдгийг санах хэрэгтэй.

Тарваган тахлын халдварын эх уурхайг таслан зогсоох, үүний тулд Байгаль орчин, Мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй байна.

-Тарваган тахал өвчний өнөөгийн байдал ямар байна вэ?
-Монгол орны 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой. Эдгээрээс 80 сумын голомт идэвхтэй. Он гарсаар манай төвд тарваган тахлын 7 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 1 тохиолдол нь батлагдаад байна.

Хүний амь насанд аюул учруулдаг хүнд явцтай, хурц халдварт өвчин гэдгийг санах хэрэгтэй

-Тарваган тахал өвчний идэвхжилийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор иргэдэд сэрэмжлүүлэг хүргэхгүй юу?
-Тарваганы мах худалдаж авч хүнсэнд хэрэглэх нь ихсэж байна. Өөрөө тарвага агнаагүй гэдэг нь халдвараас хол байна гэж ойлгож болохгүй. Өвчтэй тарваганы мах өөрөө халдварын эх уурхай юм. Тарвага бол өвчний эрсдэл өндөртэй амьтан. Олноор нь агнасан тохиолдолд өвчний үүсгэгч тээж байх магадлал өндөр. Уушигны хэлбэр байх юм бол олон хүнийг нэг зэрэг өвчлүүлэх магадлалтай. Иймд иргэд:

  • Хаанаас агнасан нь мэдэгдэхгүй, гарал үүсэл тодорхойгүй тарваганы мах хүнсэнд хэрэглэхгүй байх;
  • Танд толгой өвдөх, өндөр халуурах, бие эвгүйрхэх,  булчирхай томрох, цээжээр өвдөх, ханиалгах,  цустай цэр гарах шинжүүдээс аль нэг нь буюу хэсэг нь илэрвэл яаралтай харъяа эмнэлгийн байгууллагадаа дуудлага өгөх;
  • Халдварыг олон хүнд тараахгүй иргэний үүргээ биелүүлж гарч орохгүй, гудамж, нийтийн үйлчилгээний газруудаар сэлгүүцэхгүй байх;
  • Тарваганы үхдэл, сэг зэмээр хүүхдүүдээ тоглуулахгүй байх;
  • Мэрэгч амьтдын бөөс бүүргэнд хазуулахаас сэргийлэх, бага насны хүүхдүүдийг хазуулсан эсэхэд хяналт тавихыг зөвлөж байна.

#Тарваган тахал 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан