gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     34
  • Зурхай
     6.22
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 34
Зурхай
 6.22
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 34
Зурхай
 6.22
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сайд аа, цаана чинь амьтдыг тамлаж байна

Нийгэм
2013-06-20
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2013-06-20

Зэрлэг амьтдыг амьдаар нь тамлаж, бизнес хийж байгаа төмөр зүрхтэнүүд Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд төвхнөжээ.

“Амьтны хүрээлэн” нэртэй мөнөөх газрын хашаанд ойртоход л шивтэр болов уу гэмээр эвгүй үнэр хамар цоргино. Хашааны голд байрлуулсан төмөр торонд толгойн хэсэг болон хүзүү, нуруу нь сорвиор дүүрсэн гурван цаа буга байв. Нэг цаа бугын хөл нь доголчихож. Хашаанд хоригдсон цаа бугатай хамт нуухтсан нүдтэй нэг луус хөшөө мэт зогсох аж. Энэ торон хашааны хажууд байрлуулсан модонд хоёр хөлнөөсөө дөнгөлүүлсэн цармын бүргэд далавчаа унжуулчихсан, ямар ч хөдөлгөөнгүй сууна.

Бас гурван ч шонхрыг битүү торлосон жижиг хашаанд хорьчихож. Нэг шонхрын далавч нь хугараад газар унжчихсан, хөдөлж ч чадахгүй бөөвийгөөд сууж байгаа нь өрөвдмөөр гэж.

Түүнчлэн жижигхэн торонд тасын хоёр дэгдээхэй аахилан хэвтэж байв. Өд сөд нь ч ургаагүйг бодоход өндөгнөөсөө гараад удаагүй нялх амьтдыг үүрнээс нь хулгайлсан бололтой. Толгойгоо ч даах тэнхэлгүй шахуу хэвтэх дэгдээхэйнүүд тун ядруухан харагдлаа. Хашааны нэг буланд гурван нугас усанд сэлэх аж. Үнэр орж ногоорон, булингартсан усаа сольж, цэвэрлээгүй удсан нь илт. Хашааны урд хэсгийн торонд эм чоно нааш цааш байж ядан хөлхөнө. Биеэр жижиг энэ эмэгчин говийн чоно агаад хангайн азарган чонотой үржилд орж, энэ хавар зургаан бэлтрэг гаргажээ. Торонд нь ойртсон хүүхдүүдийн хөдөлгөөн бүрийг эх чоно алдалгүй ажиглаж байв. Өөрсдийг нь хашиж хорьсон хоёр хөлтэй амьтдаас үр зулзагаа хамгаалж, аюулаас сэргийлж байгаа нь энэ биз. Үнэгний гурван гавар бас байлаа. Үүрнээс нь суйлаад удаагүй бололтой, хэд хоногийн өмнө лав байгаагүй гэсэн.

Түүнчлэн тахиа, тагтаа, нэг цацагт хяруул, галуу, туулай, муурыг зулзагатай нь хамт тус тусад нь торонд хийжээ. Бас тоть, зараа, усан гахай, яст мэлхий гээд жижиг амьтад энэ шоронгийн хоригдлууд. Яст мэлхийнүүд байгаа аквариумын ус заваан гэж жигтэйхэн. Халуун наранд шарагдаж ядарсан, гэмтэж бэртсэн, өд сөд нь унаж өрвийсөн, шарх сорвиндоо баригдсан нэг иймэрхүү өрөвд өлтэй хэдэн амьтдыг тойрч хараад гарахад арваад минут боллоо. Харин үүдэнд хижээл насны нэг эрэгтэй хүмүүсээс мөнгө хураагаад тун завгүй...За гурван хүүхэдтэй орсон бил үү, 10.500-г өгөх юм байна...Та дөрвийн нэг нь хүүхэд бол 11.500 төгрөг болно...За хариултаа аваарай хэмээн мөнгөө тоолонгоо “Сониноос яваа гэсэн үү. Хүлээж байгаарай, одоохон” гэв. Төд удалгүй тэрбээр “Манай Амьтны хүрээлэнгийн захирал Л.Сайнбат гэж залуу бий. Одоо алга байна. Асуух юм байвал би өмнөөс нь хариулж болно” гэлээ.

-Энд хэдэн амьтан байна вэ. Амьтдаа хаанаас, яаж авчирдаг юм бэ?
-30 гаруй зүйлийн амьтан бий. Голдуу хүмүүсээс худалдаж авдаг. Илүү олныг ч авчрах боломжтой. Даанч хашаа багадаад байна. Манайх уг нь “Талын жононгууд” нэртэй компани. Хэрвээ биднийг төр, засгаас дэмжээд өгвөл дахиад олон салбар нээхээр төлөвлөсөн.

-Тасын дэгдээхэйнүүд хэцүүхэн л харагдаж байна даа. Шонхрын далавч нь бас гэмтчихэж. Танайд ер нь мэргэжлийн хүн ажилладаг уу?
-Одоогоор байхгүй. Гэхдээ бүх амьтандаа вакцин хийлгэсэн, амьтны эмчид үзүүлсэн. Харин шонхрын хувьд анх ирэхдээ гэмтчихсэн байсан, одоо эдгэчихсэн. Тасын дэгдээхэйнүүд зүгээр ээ, хоолоо идэж байгаа болохоор гайгүй байх.

-Хоёр чоно чинь найм болж үржжээ. Ийм торонд удаан байлгаж болохгүй дээ. Тэгээд ч тор чинь найдваргүй харагдаж байна. Нэг өдөр хүүхэд баривал яана?
-Тор найдвартай, сайн бөхөлсөн. Гэхдээ дараа жилээс бэлтрэгн үүдээ үлдээгээд эцэг, эхийг нь тавина гэв. 1990-ээд оны үед Цайз захын ойролцоо хэдэн залуу хөвч өөс таван баавгай авчирч, торонд хашин хүмүүст харуулж мөнгө олдог байжээ. Нэг өдөр тавдугаар ангийн хэдэн хүүхэд харахаар очоод, нэг нь “Хөвчийн хар” нэртэй догшин баавгайд талх өгөх гэж байгаад бариулсан эмгэнэлт түүхийг санаж байна уу. Баавгай хүүг юу ч үгүй эрэмдэглэснийх нь дараа цэргүүд очиж тавууланг нь акагаар шүршиж алсан юм билээ. Ой хөвчдөө мөрөөрөө явж байсан амьтдыг тэнд хорьж хашааг үй бол, аюулгүй байдлыг бүрэн хангасан бол хүний нялх үр, тавын таван ховор амьтны амь ийм эмгэнэлтэйгээр дуусахг үй л байсан.

-Танай амьтдыг хараад бүр сэтгэл хямарчихлаа. Энэ гурван цаа буга мөн их зовлон үзэж дээ. Ядаж энэ нугас, яст мэлхийнийхээ усыг цэвэрлээд байж болдоггүй юм уу?
-Байнга солилгүй яахав, хэд хоногийн өмнө шороо шуураад булингартчихаж. Бугануудаа шөнө гол руу гаргаж өвс идүүлж байгаа гэв. Монголд өнөөдөр цаа бугын тоо толгой 700 болтлоо хорогдож, устаж болзошгүй амьтны тоонд ороод байгаа. Цаа буга нь явуут дундаа бэлчээрээс өвс ногоо, идшээ иддэг, нэг газар тогтдоггүй амьтан. Халуунд тэсвэр муутай болохоор зун ялаа, шумуулаас зугтаж өндөр уулын орой, хүйтэн ус, цас мөстэй газар өнгөрүүлдэг аж. Уг нь манайд сэргээн нутагшуулсан тахийг гадаадын амьтны хүрээлэнгээс авчирсан гээд бодоход ховор амьтдаа зориудаар тэжээж, үржүүлэн мөхлийн аюулаас хамгаалах хувилбар бас бий. Гэхдээ ийм нөхцөлд лав биш.

-Танайх энэ амьтдыг өмчл өх, эзэмших, ашиглах эрх, зөвшөөрөл авааг үй гэсэн. Түүнчлэн байгаль орчинд нөл өөлөх байдлын үнэлгээ хийлгээг үйгээр барахгүй амьтан хамгаалахтай холбоотой хуулийн олон заалт зөрчиж байгаа нь эндээс харагдаж байна. Ингэж амьтан тамлах ямар хэрэгтэй юм бэ. Өөрсдөө хараад өрөвдөхгүй байна уу?
-Тамласан юм огт байхг үй. Төр, засаг нь энэ хэдэн амьтанд зориулаад газар өгчихгүй байгаа юм чинь. Байгаль орчны сайд Оюунгэрэл бил үү, хэн билээ? Тэр сайдтай ч уулзана гэж бодож байгаа хэмээн дуу нь чангараад явчихав. Дахиад жаахан юм асуувал амьтны “шоронгийн хянагчид” нийлээд барьж идэх шинжтэй. “Наад хэдэн амьтнаа байгальд нь бушуухан тавибал хожим та нарт буян болно доо” гэж хэлчихээд хурдан холдлоо.

Харин одоо Монгол Улсын хуулиас сөхье. Амьтны тухай хуульд “Иргэн, хуулийн этгээд нэн ховроос бусад амьтныг хамгаалах, өсгөн үрж үүлэх, ашиглах зорилгоор тодорхой нөхц өл, болзол бүхий гэрээний үндсэн дээр эзэмшиж болно” гэсэн заалт бий. Мөн “Судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, гоо зүйн зориулалтаар амьтныг ашиглахдаа түүнийг гэмтээлг үйгээр, амьдрах орчныг нь алдагдуулахг үйгээр гүйцэтгэнэ”, “Амьтан ашиглах зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга олгоно” гэж бий. Түүнчлэн амьтныг агнах, барих, тавих, арчилж тордох, ачиж тээвэрлэхдээ эрүүл ахуй, осол аюулгүйн шаардлагыг хангасан арга технологи, багаж хэрэгсэл, байр сав, тохиромжтой цаг хугацаа, зориулалтын тоноглосон тээврийн хэрэгсэл ашиглаж, мэргэшсэн хүмүүсийг ажиллуулна гээд маш тодорхой заачихсан байдаг.

Харамсалтай нь, энэ олон амьтныг ашиглаж мөнгө олдог хүм үүс Амьтны тухай хууль байтугай өөрсдөд нь “хамгийн их хамаатай” сайдынхаа ч нэрийг мэдэхг үй будилж сууна. Энэ мэтээр хууль зөрчсөн заалтуудыг нэг бүрчлэн тоочвол сонины нэг хуудас бараг дүүрэх шинжтэй. Амьтдын “шорон” руу хүүхдээ дагуулаад орж байсан хүнтэй уулзлаа. Баянгол дүүргийн иргэн Ц.Туул “Амьтны хүрээлэн энд байдаг гэж сонсоод хоёр хүүхэдтэйгээ ирж үзлээ. Жаахан хүүхдүүд ч юу мэдэхэв дээ, их л сонирхож байна. Гэхдээ манай том энэ амьтан үхэх гэж байгаа юм уу гээд баахан асуулаа. Яг үнэндээ бол өрөвдмөөр юм аа. Ингэж амьтан тамлаж ашиг олохоосоо ичдэггүй юм шиг байна. Хүм үүс ч их үздэг бололтой. Хамгийн гол нь ийм нөхцөлд амьтан байлгахыг яам, тамгын газар нь зөвшөөрсөнд гайхаж байна. Гадаадад бол нэг ч өдөр ингэж байлгахгүй, бөөн асуудал дэгдэнэ” хэмээн ярилаа. Дэлхийн зоопаркын холбоо гэж бий.

Тус холбоо нь амьтдын эрхийг хамгаалах талаар, хашаа байр, хоол хүнс гээд олон зүйл стандартын дагуу байгаа, эсэхэд онцгой анхаарал тавьдаг гэнэ. Түүнчлэн сүүлийн үед дэлхий дахинаа амьтны хүрээлэнгийн уламжлалт хэв маяг өөрчлөгд өж байна. Амьтдыг торон хашаанд хорих биш, амьдрах орчныг нь бүрд үүлсэн газарт тусгайлан хашаалж, аль болох зэрлэг байдлаар нь нутагшуулдаг жишиг тогтоод байна. Харин хүмүүс аюулгүй байдлыг бүрэн хангасан машин, автобусаар зорчингоо Байгалийн амьтны хүрээлэнгээр аялах бүх нөхцөлийг бүрдүүлдэг болжээ.

Чухам эндээс хүн байгальд илүү ойртож, амьтдыг хайрлах сэтгэл болон танин мэдэхүйн олон мэдээлэл авч чаддаг хэмээн дүгнэж байгаа юм. Дэлхийн энэ жишгээс Хятад бас хоцорсонгүй. Жоүлины зэрлэг амьтны хүрээлэнд 260 гаруй төрлийн 8000 гаруй зүйлийн амьтан байдаг гэнэ. Газрын, усны болон далай тэнгисийн амьтдын цогцолбор бүрдсэн тус хүрээлэнг жилд дунджаар дөрвөн сая хүн үздэг гэсэн судалгаа гарчээ.

Түүнчлэн зарим томоохон амьтны хүрээлэнгээр аялахад нэг хэсэг нь яг л Африкийн ширэнгэн ойд очсон мэт, эсвэл говь цөлд яваа мэт, зарим газар далайд орсон мэт сэтгэгдэл төрүүлэхээр орчныг бүрдүүлдэг болсон байна. Гайхалтай биш гэж үү. Яг ийм Амьтны хүрээлэнг Монголд байгуулж яагаад болохг үй гэж. Говиос мазаалайгаа, хавтгай тэмээгээ, Алтайн сүрлэг уулсаас ирвэс, янгир ямаа, аргаль хонио, хар сүүлтий, саарал чоно, үнэг, хэвлээр явагчдыг, Хэнтий, Хөвсгөлийн тайгаас баавгай, хандгай гээд ховор амьтдаа авчраад Байгалийн амьтны хүрээлэн байгуулах нөөц Монголд одоогоор байна.

Цаашлаад ховор болон усны шувууд хүртэл амар тайван сэлж, нисэж буудаг хиймэл нууртай, нуур нь загасаар дүүрэн цогцолбор байгуулж болно. Мэдээж иймэрхүү амьтны хүрээлэнг байгуулахад их хөр өнгө шаардлагатай. Сингапур гэхэд Далайн амьтны хүрээлэнг саяхан шинээр ашиглалтад оруулсан бөгөөд барьж байгуулахад 180 сая ам.доллар зарцуулжээ. Гэхдээ Байгалийн амьтны хүрээлэн байгуулахад харьцангуй зардал багатай байж болох гэнэ. Газраа зөв сонгож, амьтдын амьдрах орчныг бүрдүүлж тохижуулахад нэлээд хөрөнгө шаардлагатай нь тодорхой. Хамгийн гол нь эхлээд Монгол Улсын Байгалийн амьтны хүрээлэн байгуулах баг бүрдүүлээд, төслөө боловсруулаад бэлэн болгочихвол хөрөнгө босгох гарц олдож л таараа хэмээн мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. Харин одоо гоё мөрөөдл өө түр орхиж, (гэхдээ энэ бол хэдхэн жилийн дараа биелэх боломжтой мөрөөдөл юм шүү) үндсэн асуудлаа дахин сануулъя.

Одоогоор Аялал жуулчлалын үндэсний төв л “Талын Жононгууд” компанид Амьтны хүрээлэн нэртэй энэ газрыг хаах ёстойг анхааруулан, албан бичиг өгсөн сураг байна. Тус төвийнхөн амьтдыг ийм нөхцөлд байлгаж болохгүйг сануулж, олон улсын жишиг, норм стандарт, зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстойг анхааруулжээ. Түүнчлэн гадаадын жуулчид Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд амьтны эрхийг зөрчиж, зовоож мөнгө олж буй талаар гомдол ирсээр байгаа гэнэ. Гэтэл салбарын яам хийгээд байгаль орчин, ан амьтны асуудал хариуцсан мэргэжилтнүүд нүдэн балай, чихэн дүлий өдий хүрснийг ойлгохгүй юм. Ингэхэд хаа сайгүй шалгаж, торгож, хаалгыг нь барьж, айлгаж чичрүүлдэг мэргэжлийн хяналтын байцаагчид хаагуур явна вэ. Амьтдыг хууль бусаар ашиглаж, эзэмшиж мөнгө олдог ил цагаандаа гарсан энэ бизнесийг зогсоох цаг болсон юм биш үү. Хэрвээ тэнд хоригдсон амьтад ярьж чаддагсан бол өдөр шөнөгүй уйлан хайлж, эрх чөлөө гуйх байсан биз. Гэхдээ одоо оройтоогүй байна, Сайд аа. Яг одоо ч тэнд байгальдаа эрх чөлөөтэй амьдрахыг хүссэн амьтад танаас аврал эрэн хүлээж байна шүү.

Ц.Цэвээнхэрлэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан