Одуудад гэр бүлийн тогтсон амьдрал байдаггүй гэсэн үзэл байдаг. Гэхдээ энэ тийм биш юм. Холливудын алдартнуудын дунд бат бөх гэр бүл бүтээсэн хүмүүс ч цөөнгүй. Цагийн уртад үл хувирах хайр сэтгэл, итгэлээрээ амьдралаа бүтэн авч яваа оддын гэр бүлүүдийг танилцуулж байна.
1. Том Хэнкс болон Рита Уилсон
Том Хэнкс болон Рита Уилсон нар бол үнэхээр аз жаргалтай гэр бүлийн жишээ. Хосууд 1985 онд “Сайн дурынхан” киноны зураг авалтын үеэр танилцаж байжээ. Харин гурван жилийн дараа буюу 1988 онд гэрлэн, өдгөө 26 жил хамтдаа байгаа. Тэд Честре, Трумэн гэдэг хоёр хүүтэй юм.
Дүрийн сонголт, зураг авалтын бэлтгэл ажил зэрэг бүх зүйл дээр нөхрөө дэмждэг. Харин Том Ритагийн зөвшөөрөлгүйгээр ямар ч кинонд тоглодоггүй байна.
Том урьд нь гэрлэж байсан. Анхны гэрлэлтээс нь хүү Колин, охин Элизабет нар байдаг. Рита бүх зүйлд нь нөхрөө дэмжихээр шийдэж, гэр бүлийнхээ төлөө жүжигчний карьераа золиосолжээ.

Түүнчлэн тэд “Миний том Грек хурим”, “Мамма Миа” зэрэг кинонд продюссероор хамтран ажиллаж, дэлгэцийн шилдэг бүтээлийг бий болгосон. Гэрлээд 26 жилийн нүүрийг үзсэн ч тэд шинэ хосууд шиг байдаг гэнэ. “Бид хамт байхдаа үргэлж инээд хөөрөөр бялхаж, нэг нэгнийхээ өмнө чин шударга байхаас гадна Томыг би хэзээ ч юунд ч албаддаггүй” гэж Рита хэлжээ.
2. Оззи болон Шэрон Осборн нар
Шэрон нөхрийнхөө, хүнд хөгжмийн хамгийн үнэнч шүтэн бишрэгч
Оззи болон Шэрон нар дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн алдартай, хамгийн галзуу гэр бүлд тооцогддог. Анх хүмүүс тэдний харилцааг удахгүй гэж таамагласан ч тэд бат бөх гэр бүлийг цогцлоож чадсан юм.
Оззи 1982 онд Шэронтой гэрлэснээс хойш итгэлтэй нөхөр, үлгэр жишээ гэр бүлийн хүн, гурван хүүхдийн эцэг хэвээр байна. Харин Шэрон нөхрийнхөө, хүнд хөгжмийн хамгийн үнэнч шүтэн бишрэгч гэнэ.
Алдарт рок дуучин Оззи Осборн, түүний эхнэр, менежер Шэрон, хүү, жүжигчин Жэк, охин, дуучин Келли, Эйми нарын хувийн амьдралаа харуулсан “Осборныхон” реалити шоуг 2002-2005 онд MTV-гээр цацсан нь тэдний нэр хүндийг дэлхий дахинаа өсгөсөн юм.
3. Мелани Гриффит болон Антонио Бандерас
Түүнчлэн тэрбээр мансууруулах бодис, согтууруулах ундаанд донтон, нөхөн сэргээлгэх эмчилгээ хэд хэдэн удаа хийлгэж байсан ч Бандерас түүнээс алхам ч холдоогүй юм
Хосууд 1995 онд кино зураг авалтын үеэр танилцаж байжээ. Бандерас эхнэртээ анхны харцаар дурласан гэж дурсан ярьдаг бөгөөд Меланигийн төлөө анхны эхнэрээ хаяж, түүний сэтгэлийг эзэмдэхийн тулд долоон жилийг зарцуулсан гэдэг.
Эцэст нь 1996 онд Меланитэй гэрлэсэн юм. Тухайн үедээ Мелани Антонио хоёрын гэрлэлтийг найз нөхөд нь галзуурал гэж үзэж байсан гэнэ. Учир нь Мелани түүнээс өмнө гурван удаа гэрлэж амжсан байжээ.
Түүнчлэн тэрбээр мансууруулах бодис, согтууруулах ундаанд донтон, нөхөн сэргээлгэх эмчилгээ хэд хэдэн удаа хийлгэж байсан ч Бандерас түүнээс алхам ч холдоогүй юм.
Тэдний гэр бүлийн амьдрал хүнд хэцүү байсан. Гэхдээ Бандерас “Би Меланид хайртай, мөн түүгээр бахархдаг. Түүнийг хэзээ ч орхихгүй” гэж хэлдэг байна.
Мөн тэд Холливудын хамгийн хартай гэр бүл гэдгээрээ алдартай. Мелани нөхрөө кинонд тоглох болгонд хамтран тоглодог хүүхэн болгонтой хардаж хэрүүл хийдэг юм.
4.Голди Хоун болон Курт Рассел
Голди Хоун болон Курт Рассел хоёр нь Холливуудын оддын дундаас олон жил ханилсан алтан хос яах аргагүй мөн.
Курт миний нөхөр гэж бодохоор л үнэхээр халуун дулаан, бас түгшүүртэй таашаал төрдөг дөө
Энэ хос 1968 онд бүтээсэн “Цор ганц гэр бүлийн оркестр” киноны зураг авалтын үеэр танилцаж байжээ. Гэхдээ 15 жилийн дараа буюу 1983 онд “Солигдсон нь” киноны зураг авалтын үеэр тэдний дунд хайр сэтгэлийн оч үүсжээ.
Тэр цагаас хойш тэд хамтдаа “Боомтын цаана” кинонд 1987 онд хамтран тоглож, Уайт Рассел хэмээх хүүтэй болжээ. Тэдний хүү одоо 23 настай.
Түүнчлэн энэхүү бөх бат гэр бүлд хэн хэнийх нь дагавар хүүхдүүд болох Кейт болон Оливер Хадсон (Голдигийн хүүхдүүд), Бастон (Куртын хүү) нар багтдаг. Голди Хоун өнөөдөр ч хамгийн үнэтэй даашинзаар гангарч, улаан хивсний ёслол дээр гялалзсан хэвээр л байгаа.
Тэрбээр гэрлэлтийнхээ талаар “Курт миний нөхөр гэж бодохоор л үнэхээр халуун дулаан, бас түгшүүртэй таашаал төрдөг дөө” гэжээ.
Сонирхуулахад хамгийн бат бөх гэр бүлд тооцогддог энэ хос одоог хүртэл гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй аж.
Үргэлжлэлийг та бүхэн “Дээжис” дижитал сэтгүүлийн 3-р сарын дугаараас уншина уу.
Та “Дээжис” сэтгүүлийн шинэ дугаарыг ухаалаг төхөөрөмж дээрх “Дээжис” аппликэшн руугаа орж татаж авна уу.
Хэрэв та анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин манай сэтгүүлийг татан авна уу.
iPad болон iPhone – нд татаж авах: http://goo.gl/KxNNTz
Android утас, таблет-нд татаж авах: http://goo.gl/0TRRDL