Найруулагч Г.Доржсамбуугийн мэндэлсний 65 жилийн ойг тохиолдуулан УДЭТ-ын хамт олон “Нора” жүжгийг шинэчлэн энэ сарын 22-нд үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэж байгаа.
Данийн зохиолч Генрих Ибсений “Хүүхэлдэйн байшин” зохиолоос сэдэвлэсэн “Нора” жүжгийг Г.Доржсамбуу 1985 онд Монголын тайзнаа анх удаа толилуулсан юм. Уг жүжгийг урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг шинэчлэн найруулж, Норад УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, Хельмерт М.Түвшинхүү тоглож байна. Жүжгийн бэлтгэлээс сурвалжилснаа “Бага тайз”-наа толилуулъя.
...Өмгөөлөгч Хельмерийн гэрийн унтлагын өрөө. Хувцасны том шүүгээний урд тавьсан дугуй ширээний хоёр талын сандал дээр эхнэр нөхөр хоёр чимээгүйхэн сууж байна. Эхнэр унтлагын цагаан даашинз өмссөн бол нөхөр нь ажлынхаа хувцсыг хараахан сольж амжаагүй бололтой. Тэрбээр цагаан цамц, улаан өмд, майк өмсчээ. Хэсэг чимээгүй суусан эхнэр нь зөөлнөөр ийн хэлэв.
-Торвальд (Хельмерийг эхнэр нь ингэж дууддаг), Бидний ингээд сууж байгаа нь чамд сонин санагдахгүй байна уу?
Хельмер: Юу гэсэн үг вэ, Нора?
Нора: Бид гэрлээд найман жил болсон ч анх удаа ингэж суугаад чин сэтгэлээсээ чухал асуудлын талаар ярилцах гэж байна?
Хельмер: Үнэн сэтгэлээсээ… Чи миний албан ажилд тусалж чадахгүй шүү дээ. Тиймээс бидэнд чухал асуудал ярилцаж байх хэрэг байсан уу?
Тэрбээр амьсгаа авахгүй шахам түргэн ярина. Өөрийг нь ацан шалаанд оруулаад байсан асуудлын учрыг хэдхэн минутын өмнө тайлсан ч эхнэрийнхээ өмнө буруутан болсон тэрбээр бага зэрэг сандарсан ч түүнийгээ нуухыг хичээж байгаа нь илт
Нора: Би албан ажлын чинь талаар яриагүй. Ер нь бид ямар нэг чухал асуудлын талаар ярилцаж, хамтдаа шийдэж байгаагүй гэдгийг хэлж байна.
Хельмер: Хонгор Нора минь, энэ чамд хамаатай байсан гэж үү?
Нора: Чи намайг ойлгодоггүй. Аав ч адилхан. Та нар намайг хайрладаггүй. Зүгээр л хайртай дүр эсгэдэг биз дээ.
Хельмер: Юу, Энэ хорвоо дээр бид хоёр шиг чамайг хайрладаг хүн хаана ч байхгүй.
Нора: Үгүй ээ. Аав надад бүх үзэл бодлоо тулгаж, миний юу хүсэж байгааг сонсдоггүй. Намайг яг л хүүхэлдэй шиг боддог байсан. Одоо чи ч адилхан. Чи бүх зүйлийг өөрийнхөөрөө л хийдэг. Харин би нөхрийнхөө үгийг дагах ёстой гэж бодож, өнгөрсөн жилүүдэд үнэхээр өрөвдөлтэй амьдарч байж. Чи намайг хувцаслаж, тэжээж, харин би чамайг ердөө л хөгжөөх үүрэгтэй байсан. Өнөөдөр би арчаагүй, юу ч хийж чадахгүй байгаа нь аав, та хоёрын буруу.
Хельмер: Нора, чи ямар утгагүй үг хэлнэ вэ. Чи жаргалын дээдийг эдэлж байгаагүй гэх нь үү?
Нора: Жаргалтай дүр эсгэж байсан болохоос хэзээ ч жаргалтай байгаагүй. Эхлээд би аавын хүүхэлдэй охин байсан бол дараа нь чиний хүүхэлдэй эхнэр болсон. Харин хүүхдүүд миний хүүхэлдэй байж. Бид хэзээ ч нэг нэгэнтэйгээ хүн ёсоор харилцдаггүй. Зүгээр л бие биенээ ивээгч, тэтгэгч, хөгжөөгч гэж боддог.
Хельмер: Чи хэтрүүлж ярьж байгаа ч үнэний ор байна. Одооноос би эхнэр, хүүхдүүдээ хүмүүжүүлэх ажлаа эхэлнэ.
М.Түвшинхүү дүрийнхээ онцлогийг гаргахын тулд түргэн ярих шаардлагатай учраас үгээ хэрхэн хэлэх вэ гэдэгт илүү анхаарч үгээ үе үе мартаж байв. Туслах найруулагч түүнд тусалж, хөшигний араас үгийг нь сануулж байлаа. Харин найруулагч жүжигчинд нүүрний хувирлаа хэрхэн гаргах, үгээ ямар өнгө аясаар хэлэх зэргээр хааяа нэг зөвлөгөө хэлж, ихэнхдээ тэднийг чимээгүй ажиглан сууж байлаа.
Нора: Үгүй ээ. Урьдаар би өөрийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Чамаас тусламж дэмжлэг авахгүй. Тиймээс би эндээс явна. Хельмер үсрэн босоод “Чи юу хэлэв?” гэхэд
Нора: Өөрийнхөө болоод бусад зүйлийн учрыг олохын тулд эндээс явах хэрэгтэй. Одоо намайг хэн ч хориглож чадахгүй.
Хельмер: Чи үнэхээр нөхөр, гурван хүүхдээ хаяна гэж үү. Чи надад хайргүй болжээ.
Нора: Үүнд л бүх учир байгаа юм. Крогстадын захиаг аваад чамайг тэр хүний шаардлагад бууж өгнө гэж бодоогүй. Чи урагшаа нэг алхаад л эхнэрийнхээ тавьсан бүх өрийг би төлнө гэж хэлэх ёстой байсан юм. Харин чи нэр төрөө алдахаас айсан. Бодохоос дургүй хүрч, өөрийгөө түмэн хэсэг тастаад хаячихмаар байна. Торвальд, чи эхнэрээ хүмүүжүүлж, амьдралд арчаатай хүн болгож, намайг хүүхэлдэй төдий биш, жинхэнэ эхнэр, гэр бүлийн нэг гишүүнээ гэж бодох ёстой байсан юм даа хэмээгээд хаалгаар гарч одов.
Түүний царайнаас гомдож цөхөрснөөс илүү шийдсэн, ямар нэг зүйл рүү тэмүүлсэн төрх харагдаж байв. Өөрөө нөхөр, хүүхдүүдээ орхиод явж буй мэт ямар их бухимдаж, гомдсоноо хөшигний араар ороод бодит зүйл биш гэдгийг ухаарсан шиг тэрбээр байсхийгээд гүнзгий амьсгаа авч, хоёр тийш холхин тайвшрахыг хичээж байгаа харагдсан.

Н.Баярмаа “Норагийн дүрийг өмнө нь ардын жүжигчин Н.Сувд бүтээснийг хүмүүс мэднэ. Тэр мундаг жүжигчний бүтээсэн дүрд тоглох болсон нь том аз бас хариуцлага. Норагийн дүр жүжигчнээс их ур чадвар шаарддаг. Эмэгтэй хүний олон зан араншинг гаргахын тулд нэлээд сургуулилалт хийж байна” хэмээсэн.
Хельмер: Нора, Нора гэж хашгирснаа “Хоосорчээ. Тэр минь энд хэзээ ч байхгүй болно гэж үү?” хэмээн аяархан хэлсний дараа нүүрэнд нь найдварын оч гэрэлтлээ. “Өнөө ид шид, ид шид” хэмээн хэлэхтэй зэрэгцэн түүний чихэнд хаалга хаагдах чимээ сонсогдов.
Энэ бол жүжгийн ерөнхий утга санааг зангидсан төгсгөл. Хүнд өвчин туссан хайрт нөхрийнхөө амийг аврахын тулд хуурамч гарын үсэг зурж, хүнээс мөнгө зээлсэн Нора бүсгүй өрөө төлөх гэж бүх чадлаараа хичээдэг. Удалгүй нөхөр нь бүхнийг мэдсэнээр Нора бүсгүйн хайр, хичээл зүтгэл хог мэт хөсөр хаягдах боловч нөхрөө ямар хүн болохыг мэдэж, басхүү өөрийгөө хэн болохыг ухаардаг. Хайрын төлөөх золиос, амьдралын зорилго, нэр хүнд, гэр бүлийн үнэ цэнэ, эхнэр, нөхрийн үүрэг хариуцлага, мөнгөнд хандах хандлага гээд олон зүйлийн мөн чанарыг энэ жүжигт шингээжээ. Мөн дугтуй задарвал нууц задардаг шиг амьдралд хэзээ ч нууц байдаггүйг энд өгүүлдэг. Тиймээс жүжгийн сурталчилгааны хуудасны загварыг дугтуй хэлбэртэй хийжээ.
Нора бол өнгөц харахад мөнгөнд үрэлгэн, эрх дураараа, эрхэмсэг бүсгүй боловч үнэн чанартаа хайрынхаа төлөө бүхнийг тэвчдэг, зоригтой, амьдралын утга учрыг ойлгодог бүсгүй юм. Харин Хельмер нэр хүнд, эрх мэдлээс өөр зүйлийг мэддэггүй хүн. Норагийн мөнгө зээлсэн тухай захидал түүний жинхэнэ дүр төрхийг илчилж, аймхай, арчаагүй, амиа бодсон хүн болохыг нь харуулдаг.
Ч.Ганхуяг “Г.Доржсамбуу найруулагчийн найруулгыг бид өөрчлөхийг хүсээгүй. Харин дүрүүдийн тоглолтод бага зэрэг өөрчлөлт хийсэн.
Энэ бол багшийн минь бүтээл учраас дураараа өөрчилж, шинэчилж болохгүй. Хайртай хүнийхээ төлөө хийсэн алхам буцаад өөрт нь зовлон болно гэдэг ямар хэцүү, шударга бус зүйл болохыг багш энэ жүжгээр харуулахыг зорьсон.
Жүжгийг анх 1985 онд тоглоход тухайн үеийн нийгэмтэй жүжгийн утга санаа зарим талаараа арай нийцэхгүй байсан юм шиг санагддаг. Харин өнөөгийн нийгэм, хүмүүсийн зан араншинтай илүү тохирно. Өнөө цагт шилэн хоргон дотор амьдарч байгаа юм шиг эхнэрүүдээр зогсохгүй нөхөр ч олон болж. Тэд мөнгөний төлөө утсан хүүхэлдэй шиг бусдын аясыг дагаж амьдардаг” хэмээсэн.
Жүжгийн тайз засалтыг өмнө тоглож байснаас нь өөрчлөөгүй аж. Тайзны зураачаар өмнө нь Б.Төмөрхуяг ажилласан бол одоо түүний хүү Т.Аянга ажиллаж буй. Анх тоглоход нь сонгодог шийдэлтэй эргэдэг тайз хэмээн мэргэжилтнүүд үнэлж байсан уг тайз одоо ч сонгодог хэвээрээ.
Найруулагч: Ч.Ганхуяг
Туслах найруулагч: Э.Ёндоншарав
Тайз, хувцасны зураач: Т.Аянга
Дүрүүдэд
Хельмер: Б.Жаргалсайхан, М.Түвшинхүү
Нора: Н.Баярмаа, Г.Отгонцэцэг
Фру Линне: Г.Уранчимэг, Ж.Оюундарь
Крогстад: С.Болд-Эрдэнэ, Д.Баттөмөр
Доктор: Б.Жаргалсайхан, М.Түвшинхүү
Анна Мария: Г.Уранчимэг, Ж.Оюундарь
Зарц: М.Тогтохжаргал
Зөөгч: Э.Ёндоншарав
П.Тунгалаг