Хүүхдийн зохиолч Ж.К.Роулинг буяны үйл ажиллагаанд 160 сая ам.доллар хандивлаж “Forbes”-ийн тэрбумтнуудын жагсаалтаас хасагдлаа гэсэн мэдээлэл тарж шуугиан тарив.
Мөн үүнтэй зэрэгцэн “Facebook”-ийг үндэслэгч Марк Зукерберг нийт 992.2 сая буюу бараг тэрбум ам.долларыг буяны үйл ажиллагаанд хандивлаж, эрэмбэ нь хэдэн байраар ухарсан тухай мэдээ түгсэн юм.
“Giving pledge” санг үндэслэсэн Билл Гэйтс, Уоррен Баффет нар жилийн орлогынхоо тал хувийг дээрх байдлаар зарцуулах болж, мөн л тэргүүлэгч эрэмбээ алдсан аж. Мөн сайхан аа. Мөнгө олохоос гадна өгөхийн гайхамшгийг мэдэрдэг тэд юутай сайхан бэ.
“Forbes”-оос гаргадаг тэрбумтнуудын эрэмбэд дээгүүр бичигдэхээс хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцож, мөнгө өгөх нь илүүг ойлгодог тэдэн шиг хүмүүс даанч Монголд байхгүй.
Монголын тэрбумтнууд хөрөнгөөрөө дээр нэр дурдсан эрхмүүдтэй дүйхгүй байж мэднэ, гэвч ядаж сэтгэл нь бараадахгүй нь юутай тоогүй.
Энэ сэдвээр өмнө ч бас бичиж байв. Гэвч дахин сануулахад юуны буруу. Монголд ам.долларын тэрбумтан хуруу дарам бий ч тэд ил гарахаас, хөрөнгө мөнгөө зарлахаас яагаад ч юм эмээдэг.
Монголд баячууд нь харин ч ядуу юм шиг, юу ч үгүй хүн болж жүжиглэдэг, сонгууль л биш бол үнэгүй товхимол тараахаас ч цааргалдаг, тэр үеэр л сайн хүн болж арван жилийн хүүхдүүдэд чихэр боов өгч, саналын төлөө тав арван мянган төгрөг тараахаас өөргүй.
Төгрөгийн тэрбумтан бол бишгүй. Гадаадад бүх юм нээлттэй учраас хөрөнгө бэлээ зарладаг, амжилтад хүрсэн замналаа тайлагнадаг, тэр хэрээр олны хайр талархал хүлээдэг, хүмүүс нь хүндэлдэг, олсноо хав дардаггүй, буяны ажилд хамгийн идэвхтэй оролцдог, эргээд тэр олны зүгээс сайхан сэтгэгдэл дагуулдаг.

Нэгэнт тэд хаалттай, нууцлаг байдаг учраас баян хүмүүсийгээ өнөөгийн монголчууд үзэж чаддаггүй. Хүндлэх тухай бол бүр ярилтгүй. Том, тарган хувалз мэтээр чичилдэг. Гэвч энэ бол багтарсан сэтгэлээс гардаг бачуурал, атаархал биш гэж боддог. Олны танил, алдартан байхад хууль цаазад бичээгүй дүрэм, журам, тогтсон хэв маяг байдаг шиг баячуудад ч ийм “ёстой” олон бий. Түүний хамгийн том жишээ нь өгөх.
Та бод л доо, Билл Гэйтс, Уоррен Баффет, Марк Зукерберг, Ларри Эллисоныг бүхий л Америк даяар хүндэлдэг. Хэн ч тэднийг баян хувалз, өөдгүй бэртэгчин гэж чичилдэггүй. Харин ч тэдэн шиг болохсон, амжилтын түүх нь юу байв гэдгийг мэрийн сурах гэсэн хүмүүст зориулан бичсэн ном нь бестселлер болдог жишээтэй. Үнэтэй машин хөлөглөж, төөрмөөр олон өрөөтэй сууцанд амьдарч, брэнд хувцасаар биеэ хучиж, шар хэвлэлүүдэд тансаглалынхаа тайланг дэлгэх... Энэ бол дэлхийн тэрбумтнуудын нийтлэг хандлага.
Монголын баячууд ч энэ жишгээс дутаагүйгээр үл барам зарим талаар хэтрүүлчих гээд байдаг гэмтэй. Харин өгөхийг нь ерөөсөө дуурайдаггүй. Тэгэхийг ч хүсдэггүй янзтай. Тэдэнд нэг л зорилго байдаг нь УИХ-д орох, өөрөө биш бол үр хүүхэд, танил талаа илгээх, тэгээд илүү ихийг “идэх”, улам баяжих. Ханаж цадашгүй энэ хүслээ биелүүлэхийн тулд юу ч хийхээс үл буцна. Аль ч газар орлого олж буй иргэн бүр татвар төлдөг. Үндсэн үүргээс нь салгаж үзвэл энэ бол нэг төрлийн буяны ажил, хандив юм.
Харин Монголд элдэв миссийн тэмцээнд явахын өмнө, уламжлалт шаардлагыг нь хангахын төлөө гоодсон охид ганц нэг асрамжийн хүүхдэд дэвтэр ном тарааж, тэднийг ямар их өрөвдөж буйгаа хэвлэлээр яриад, хамт зургаа татуулдгийг эс тооцвол энэ тал дээр бас л хойрго.
Татвараас цугласан орлогыг улс орнуудын Засгийн газар эмнэлэг, сургууль барих, төрийн албан хаагчдын цалин тэтгэврийг олгох, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэгт зарцуулдаг. Гэтэл манай баячууд буяны үйл ажиллагаанд мөнгө хандивлахыг байг гэхэд, татвараа хүртэл нуун дарах гэж эрээгээ баран тэмцдэг гээд бод доо (Гэтэл та бид тэдний хажууд ичмээр бага мөнгө олдог хэрнээ татвараа асуудалгүй өгдөг шүү дээ). Төрд гарсан баячууд нь болохоор татварын мөнгийг өөрийн халааснаас гарсан мэт үрж, нэр шошгийг нь солихоос ч сийхгүй. Тэрийгээ ч бас олигтой өгсөн ч юмгүй байх нь элбэг. Билл Гэйтс тэргүүтэй Америкийн баячууд “Giving pledge” хэмээх буяны сан нээж (Сүүлд гарсан мэдээгээр энэ санд 120 тэрбум орчим ам.доллар хандивлажээ), орлогынхоо дийлэнхийг тэндээ хандивлаж, буяны ажлыг бүх талаас нь санхүүжүүлдэг болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Нэгэнт хураасан их мөнгөө аваад арилж чадахгүйг ухаарсан тэд олны хайр, дэмжлэгийг урьд урьдахаас илүү хүртэж байна. Тэнд ийм байхад, манайд ямар билээ? Хариулахын хэрэггүй, уншигч та мэдэж буй хойно. Зөвхөн баячууд ч биш.
Урлаг, соёлын алдартнууд чамгүй ихийг халаасладаг учир мөн л буяны үйлсэд чамгүй их мөнгө зарцуулдаг. Бүр ийм жаяг байдаг учраас хэвлэлүүд нь “Хамгийн харамч одод” гэж гарчиглаж байгаад хандивт ер мөнгө өгдөггүй оддыг улайтал бичдэг (Хэрэв манайд тэгэх шаардлага гарвал бүх алдартны нэрийг жагсаах хэрэг гарна).

Яавал тэднийг “өгдөг” болгох вэ? Энэ асуулт их мөнгө олдоггүйдээ бачимдан, атаархсандаа хашгирч буй үг биш ээ. Амьдралын нөхцөл нь биднээс хамаагүй сайн Америкийн тэрбумтнууд өгөхдөө цааргалдаггүй байхад нийт хүн амынх нь 40 хувь нь ядуурлын түвшинд багтдаг Монголд өглөг, хандив, сайн үйлс дутвал гэж. Дутаж байгаа болоод бидэнд огт хамаагүй гаднын сайн дурын байгууллагынхан будаа, гурил, ном, дэвтэр илгээсээр байгаа биш үү. Монголын харамч тэрбумтнууд, баячууд тэднээс дор ухамсартай гэж үү?
Ж.Тэгшжаргал