“Тэнгис” кино театрын баруун талд “Макс өргөө” компанийн барьж байсан барилгаас төмөр унаж, хүний амь нас хохироосон харамсалтай осол өнгөрөгч мягмар гарагт гарсан билээ.
Дээрх осолтой холбогдуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс барилгын ажлыг хариуцан ажиллаж байсан компанийн эрх бүхий хоёр хүнийг баривчлан саатуулсан байна. Тодруулбал, “Мэжик гласс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нямдаваа, тус компанийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер Л.Амгалан нарыг Эрүүгийн хуулийн 183.1-т заасан үндэслэлээр сэжигтнээр татан баривчилжээ.
Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм. Түүнчлэн “Макс өргөө” компанийг хуулийн байгууллагад шилж үүлэх гэж байсан тухай мэдээлэл ч цацагдаад байна. Тодруулбал, тус компанийн гүйцэтгэх захирал Д.Энхзаяа нь барилгын гадна талын шилэн фасадын ажлыг гүйцэтгүүлэхээр “Мэжик гласс” ХХК-ийн захирал Ш.Нямдаваа болон “Fassad in” компанийн захирал Ким Хэ Жун нартай 2013 оны долдугаар сарын 5-нд гэрээ байгуулж, “Макс өргөө” компанийн ерөнхий захирал Д.Ганбаатараар батлуулсан байна. Гэтэл үүнээс өмнө МХЕГ-аас тус компанийн барилгад шалгалт явуулж, 2013 оны долдугаар сарын 1-нд барилгын ажлыг түр зогсоох шийдвэр гаргасан байжээ. Тэгвэл МХЕГ-аас уг ослыг хөдөлмөрийн аюулг үй байдал хангаагүй буюу цэвэр техникийн гэмтлээс үүдэлтэй гэж үзжээ.
Энэ талаар тус газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн “Өргүүрийн пайлсны нэг тал нь мултарсаны улмаас дээврээс төмөр унаж, осол гарсан. Уг нь өргүүрийн пайлсыг хэн нэгэн тайлах ч юм уу, эсвэл өөрөө холхиод унах боломжгүйгээр бүдүүн боолттой, түгжээтэй байдаг. Харин бид хэргийн газраас тэр боолтыг нь хайгаад олоогүй. Иймд уг боолт яагаад сугарсан болон хэргийн үнэн, зөвийг тодруулахаар ажиллаж байна” гэв.
Өчигдөр болсон нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр энэ талаархи мэдээллийг сонссон. Энэ үеэр ЦЕГ-ын ОНХХ-ийн дарга Цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн “Эл хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тухай барилгын захиалагч нь “Макс тауэр” ХХК. Тус барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Маgic clаss” ХХК-ийн гадна пасадны өргөгч цамхагийн бэхэлгээ төмөр унаж, замын хөдөлгөөнд оролцож байсан автомашин дээрээс унаж нэг хүний амь насыг хохироогоод байна.
Тухайн компанийн талаар болоод өөр бусад мэдээллийг тодруулахаар мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ. Түүнчлэн хэргийн үед ослын газарт байсан гэрчүүдийн мэдээлж буйгаар осол болсны дараа уг барилгаас хэд хэдэн гадаадын иргэн гарч, жижиг оврын автобусанд суун явсан бөгөөд яаралтай түргэн тусламжийн эмчийг ирэхэд иргэн Б амь насаа алдсан байсан гэв. Харин “Макс өргөө” компанийн зүгээс мэдэгдэл гаргаж алдаа гаргасан ажилтнуудад хариуцлага тооцохоо мэдэгдээд байгаа билээ.
Гэвч тэдний буруутай үйл ажиллагаанаас болж, өглөө ажилдаа гарсан залуу орой нь гэртээ хариагүй юм. Барилгын компаниудын буруутай үйл ажиллагаа, авлига нүүрлэсэн монгол төрийн буруугаас болж хэчнээн хүн амь насаараа хохирохыг таашгүй. Есхөн настай охин, оюутан залуу, энэ удаад “Макс өргөө” компани нэгэн гэр бүлийг өнчрүүллээ.
Анхнаасаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг чандлан мөрдөж, хууль журмын дагуу үйл ажиллагаагаа явуулсан бол өнөөдөр нэгэн гэр бүл хагацал, өнчрөлийн нулимсаар нүүрээ угааж, бас нэгэн ажилтан гэмт хэрэгтэн болохгүй байсан билээ, Д.Ганбаатар захирал аа.
Х.Жаргал