gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.19
  • Валютын ханш
    $ | 3579₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дэлхийн этно хөгжмийн хамгийн сод төлөөлөгчөөр нэрлэгдсэн Монгол дуучин

Соёл урлаг
2010-12-01
0
Twitter logo

Азийн дива дуучин Урнааг элэг нэгт монголчууд нь тэр бүр мэддэггүй. Тэгвэл, амар амгалан тал нутгийг санагдуулам монгол аялгуугаар Ази болон Европын сонсогчдийг уярааж яваа түүний талаар танд дуулгая.

Тэрбээр Германы хөгжмийн шагнал гардуулах томоохон ёслол дээр “Дэлхийн шилдэг дуучин”-аар өргөмжлөгдөж, “Рут” шагналын эзэн болсон. Энэ нь Урнаа гэдэг нэрээ дэлхийн хөгжмийн урлагт бүртгүүлсэн явдал байлаа.

Уртын дуу, морин хуурын аялгуунд өсчээ
Энэ л энгийн хэрнээ авьяаслаг дуучны бүтэн нэр нь Урнаа Цахар Тугч юм. Ордосын хошуунд төрж өссөн тэрбээр бага наснаасаа ардын дуу, морин хуурын аялгуунд хөглөгдөж байжээ. Энэ нь түүний урлагийн тайз, уран бүтээлчийн замд тэмүүлэх шалтгаан нь байсан гэдэг. Мөн тэрбээр шанз тоглож, хөгжмийн мэдрэмж, арга барил, авьяасаа хөгжүүлсэн байна. Урнаагийн авьяасыг Шанхайн хөгжмийн дээд сургуулиас Хөх хотод ирсэн хөгжмийн продюссер олж харжээ. Ийнхүү 18 настайдаа Шанхайг зорьж, хөгжмийн сургуульд сурсан нь хятадаар нэг ч үг мэдэхгүй түүний хувьд тийм ч амархан шийдвэр байсангүй.

Азийн дива дуучин хэмээгдэх болов
Тэрбээр Шанхайн хөгжмийн дээд сургуулийн хөгжимчний ангийг төгссөн ч Хятадын тайзан дээр дуучин болон гарч иржээ. Удалгүй Хятадын Гаошан Лиашуй хөгжмийн чуулгатай хамтран ажиллах болсон байна. Мөн Бээжингийн жааз хөгжмийн томоохон ёслолд оролцсон нь түүний нэр хүндийг өргөх бас нэгэн шалтгаан байсан гэдэг. Харин европд уран бүтээлээ хийж эхэлснээр түүний гайхамшигт дуу хоолой дэлхийд танигдсан юм. Оросын хөгжим шүүмжлэгчид “Тувагийн Сайнхагаас гадна Азид бас нэг дива дуучин байдаг. Тэр бол Урнаа юм” гэж хэлсэн нь түүнд маш их урам зоригийг хайрлажээ. Өдгөө дуучин Урнаа дэлхийн хамгийн хүчтэй хоолойтой дуучдын нэгээр хүлээн зөвшөөрөгдөж Азийн Дива хэмээн нэрлэглэх болов.

Урнаа хамгийн сүүлд “Амилал” цомог гаргажээ
Дуучин Урнаа хэдий Герман улсын иргэн хэмээгдэх болсон ч эх хэлээрээ, монгол дуугаа дуулсаар явна. Одоогоор тэрбээр Ази, Европын хөгжимчидтэй хамтран дэлхийг тойрон аялан тоглолтоо хийж байгаа гэнэ.

Түүний сүүлийн үеийн уран бүтээл задгай өнгө аястай болсон нь нэгэн төрлийн дэвшил болсон хэмээн шүүмжлэгчид дүгнэж байна. Дуучин Урнаа хамгийн сүүлд “Амилал” цомог гаргажээ. Уг цомгоороо монгол хүний зүрх сэтгэлийг уудлан харуулахыг зорьсон байна. Түүнчлэн дэлхий ертөнцийн талаарх түүний үзэл бодол, философи энх тайван амьдралыг сэтгэл зүрхнээсээ хүсч буйг цомгийг нь сонсоод мэдэрнэ. Мөн түүнийг дэлхийн этно хөгжмийн урсгалын хамгийн сод төлөөлөгч хэмээн цоллодог. Мөн тэрбээр Оскарын кино наадамд нэр дэвшсэн “Ингэний нулимс” баримтат киноны найруулагч Д.Бямбасүрэнгийн хийсэн “Чингисийн хоёр загал” баримтат кинонд гол дүр бүтээж кино сонирхогчдын танил болсон билээ.

Тэрбээр удахгүй Монголд ирнэ
Түүний дууг сонсохоор “Монголын уудам тал нутаг өөрийн эрхгүй нүдэнд харагдаж, ард түмний ахуй амьдрал нь хүртэл сэтгэлд тодхон дүрслэгдэнэ” хэмээн сонсогчид дуу алддаг. Дуучин Урнаа ч өөрөө дуулах бүртээ монгол нутаг, уул усаа дүрслэн боддог гэсэн. Мөн эх орныхоо ариун догшин газар усыг хүндэтгэн биширдэг байна. Тэр их хүсэлдээ хөтлөгдөж таван жилийн өмнө Монголд хөл тавьжээ. Тэр үед “Агаар нь салхи шигээ ариун Армонгол намайг алга тосон угтлаа” хэмээн дуу алдсан гэдэг. Тэрбээр Монгол нутгаа зүгээр л үзээд буцахыг хүссэнгүй. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа бие даасан тоглолтоо нутаг нэгт ахан дүүстээ хүргээд буцсан билээ. Мөн тэрбээр удахгүй нутаг нэгт монголчуудтайгаа мэндчилэхээр ирэх гэж байна. Энэ сарын 8-нд болох “Сosmopolitan” сэтгүүлийн нээлтэд оролцох аж.

Т.Батсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан