Асуулт: “Хайр сэтгэл ба дур тачаал хоёрын хоорондын ялгаа юу вэ? Энэ бол олон зүйлийг хөндсөн, амьдралын хамгийн чухал бөгөөд сонирхолтой асуудал. Тус асуудлаас урган гарах бүх асуултад хариулж чадахаар мэргэшсэн хүн гэж би өөрийгөө хэлэхгүй.
Та бүхэн хэрэв хүсч байгаа бэлгийн дур хүслийн тухай эмч, сэтгэл судлаачдын бичсэн болгоныг уншиж мэдээлэл олж авч болох ба харин та бүхэнд өнөө хүртэл бараг дуулдаагүй өөр нэгэн “үнэн”-д хөтлөн хүргэе.
Үүнийг би дараах зураглалаар дүрслэн бодоод баясаж суудагсан. Гурав буюу дөрвөн их сургуулийн дипломтой нэгэн профессор өөрийн лабораторитоо янз бүрийн судалгаа, шинжилгээ, туршилт явуулж ажиллаж байлаа. Түүний 12 настай хүү цэцэрлэгт тоглож байснаа модон дээр авирч гараад өндөр дээрээс “Аав аа! авга ах маань авга эгчтэй ирж явна” гэж хашхирлаа. Юу ч хараагүй эцэг нь “Хэр хол явцгааж байна?, юу барьсан байна вэ?” хэмээн асуухад хүү нь эцэгтээ хариу мэдээлэв.
Их эрдэмтэй ч гэлээ эцэг нь юу ч хараагүй байхад юу ч мэдэхгүй балчир хүү нь маш холын юмыг харж чадсан байна. Яагаад гэвэл эцэг нь доор үлдсэн байхад хүү ердөө л дээр гарч зогссон байна. Мэдээжээр энэ зураглал бол дүр зураг төдий ч гэсэн бидэнд тооцоолох арга ухаан, ашиг тустай боловч харах цэг бүр илүү чухал гэдгийг ойлгоход тусална. Ертөнцийг газар дэлхий юм уу, наран дээрээс ажиглаж харахад өөр өөр үр дүн гарах болно.
Бүх хүн “Нар гарлаа, нар шингэлээ” гэж ярьцгаадаг. Тийм ээ энэ зөв, гэвч бас худлаа. Газрын гадарга дээрээс харахад энэ бол зөв. Өөрөөр хэлбэл дэлхий төвт системийн үүднээс энэ нь худлаа билээ. Хүн болгон амьдралыг газар дэлхийн хүрээнд авч үздэг, энэ нь ч зөв. Тэд мөнгө олох хэрэгтэй, цэнгэл зугааг эдлэх хэрэгтэй хэмээцгээдэг. Харин амьдралыг наран дээрээс өөрөөр хэлбэл Тэнгэрлэг хүрээнээс харсансан бол юм бүхнийг өөрөөр авч үздэг болно. Би чухам л ийм хүрээг эзэмшихийг хүсдэг бөгөөд энэ нь хайр сэтгэл, дур хүслийн асуудлын мөн чанарыг өөрөөр төсөөлөх боломж өгдөг юм.
Эхлээд харахад хайрыг дур хүслээс салгахад бэрх мэт санагддаг. Хүнээр дамжин энерги хэлбэрээр илэрч буй бүх зүйл үндсэндээ нэгэн хэлбэрт энерги мөн бөгөөд харин дайран гарч буй дамжуулагчаасаа шалтгаалан янз бүрийн үр дагавартай байдаг байна. Цахилгаан гүйдэл бол мөн чанар нь хараахан танигдаагүй байгаа энерги болох бөгөөд өөрөө гэрэл биш атлаа чийдэнгийн гэрэл болж илэрнэ. Халаагчаар дамжихдаа дулаан, соронзонгоор дайрч гараад цахилгаан соронзон үзэгдэл, сэнсээр дамжин илрэхдээ хөдөлгөөн болж хувирдаг. Яг үүн лугаа хүний ямар эрхтнийг дайрч гарч байгаагаасаа шалтгаалаад янз янзын шинж чанартай болдог өвөрмөц сансрын хүчин байдаг байна.
Энэ хүчин тархиар дамжихдаа ухаан, эргэцүүлэл болж, наран сүлжээ буюу харааны төвөөр гарахдаа сэрэл мэдрэмж, эцэстээ бэлэг эрхтнээр дамжин эсрэг хүйстэнд татагдах шохоорхол болж хувирдаг боловч, энэ нь ямагт нэг л энерги юм. Тэгэхээр бэлгийн энерги дээрээс ирдэг бөгөөд бэлэгсээр гарахдаа мэдрэмж, дуршил, ойртох хүсэл төрүүлнэ. Эдгээр үзэгдлүүдэд ямар ч хайр байхгүй байж болно. Амьтдын хувьд тийм л билээ. Жилийн тодорхой улирлуудад тэд нийлдэг ч хайрлаж, дурласнаараа үүнийг хийдэг гэж үү. Амьтад бие биеэ тасар татан хаяж, шавьжнууд жишээлбэл: зарим төрлийн аалзнуудын эмэгчин нь эрэгчнээ идэцгээдэг билээ. Хайрласандаа тэр үү, үгүй энэ бол цэвэр дуршил юм.
Хайрын сэтгэл нь тэр энерги зүрх, тархи, сэтгэл, сүлд тэнгэр зэрэг хүний бусад төвүүдийг зэрэг хөндөж буй нөхцөлд эхэлдэг. Яг л энэ үеэс шохоорхол буюу хэн нэгэнтэй ойртох хүсэл нь бодол санаа, сэрэл мэдрэмж, гоо зүйн таашаалаар баяждаг. Энэ тохиолдолд өрөөлийг үл хайхарч өөрийнхөө дурыг л хангах гэсэн аминчхан хандлага гарахгүй. Хайр дур хүсэл байдаг юм гэхэд, өргөжин тэлсэн ухаалаг шинэчлэгдэн боловсорсон дуршил билээ. Хайр нь тоочин хэлж, ангилж, төрөлжүүлэх ч боломжгүй тийм олон шат илрэлүүдтэй байдаг. Жишээлбэл: ямар нэг эр хүн залуу сайхан эмэгтэйг хайрладаг байж.
Эрэгтэй нь бүсгүйг аз жаргалтай, энх тунх, боловсролтой, баян чинээлэг нийгэмд зохих байр суурьтай яваасай гэх мэтээр хүснэ. Энэ бүхнийг хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь зөвхөн дуршил биш төдийгүй хайр бөгөөд хайрын дээд шат болно. Харин энэ хайранд бага зэргийн дур хүсэл орсон байж болох бөгөөд, учир нь яагаад энэ эрэгтэй өөр нэгэн хөгшин муухай царайтай эмэгтэй эсвэл өөр эрэгтэйтэй харьцахгүй байгаа вэ гэсэн асуулт тавьж болох юм. Тиймээ хэрэв шинжилж эхэлбэл, ядаж багахан хэмжээний дуршил илэрнэ.
Дуршил хайр зөвхөн түвшний тухай асуудал биш. Хэрэв зөвхөн бие махбодийн бүдүүлэг сэрэл мэдрэмж дээр гацчихгүй бол энэ дээд түвшний хайрын илрэлүүд таныг хэрхэн эзэмдэн авч буйг мэдэж болно. Гэвч хүслээ хангачихаад бие биеэ хаяж оддогоор барахгүй бие биедээ дайсан болцгоодог хичнээн хүмүүс бий билээ дээ. Тэдний хувьд хөвчрөн хуралдсан хүслээсээ хурдхан шиг салах л чухал бөгөөд үүнийхээ дараа хэсэг хугацаа өнгөрөөд энэ энерги дахин хуримтлагдангуут ахиад л найланхай нялуун болцгоодог нь адгуусны тачаалаа шинээр хангах ганцхан зорилготой байдаг мэт.
Энд чинь ямар юмны хайр сэтгэл байхав дээ, хэрэгцээ хүсэл гэж бий, энэ бол хэвийн ялангуяа залуу цагт бол жирийн үзэгдэл. Бүгдийг урьдчилан харагч байгаль эх үүнийг үе удмаа залгуулахад зайлшгүй гэж үзжээ. Хэрэв эрэгтэй эмэгтэйчүүд бие биедээ хүйтэн хөндий эдгээр зөн совин (инстинкт) импульсээс чөлөөтэй ангид байсан бол хүн төрөлхтөн сөнөчихсөн байгаа. Тэгэхлээр байгаль адгуусан амьтдыг ойртон нийлэхэд түлхэц болж өгдөг юм байна. Гэвч хайр бол түүнээс тэс өөр зүйл билээ.
Дуршил бол хүнийг зөвхөн өөрийн хүслийг хангахыг эрэлхийлэхэд түлхдэг, цэвэр аминч хандлага агаад өрөөлийн тухай боддоггүй ганц л өөрийн тааллыг гүйцэлдүүлэхийг чармайдгаараа балмад хэрцгийлэлд хүргэж болно. Тэгвэл жинхэнэ хайр, өрөөлийн жаргалыг юуны түрүүнд тавьж, бусдад тусалж, авъяас чадварыг нь хөгжүүлж цэцэглүүлэхийн төлөө өөрийн цаг хугацаа хүч чармайлт мөнгө төгрөгөө золиослох дээр тогтдог юм. Бэлэг оюуны амьдрал нь хүн гэдэг амьтан өрөөлийн сайн сайхны төлөө өөрөөсөө таслан өгөх чадалтай болох үед буюу хайр сэтгэл дуршлын дээр ялан мандахад л сая эхлэх учиртай.
Та өөрийн гэсэн аль ч бай зүйлээсээ хагацах чадваргүй бол энэ бол хайр сэтгэл биш. Эр хүн бүсгүй хүний хойноос хөөцөлдөхдөө түүнд учруулж болохоор гамшгийнхаа тухай боддог билүү. Үгүй, тэр өөрийн адгуусны цангааг тайлахын тулд хүүхнийг алахад ч бэлэн байдаг. Дур хүсэлд байдаг ганц сайн зүйл нь гэвэл удам залгуулахад чиглэгдсэн байдаг. Хэрэв дур хүслийг зугаалж цэнгэхэд чиглүүлбэл үр дүн нь бузар шавхай юм. Өнөө цагт энэ хүрээнд сэтгэлд багтамгүй зүйлс их хийгдсэн. Мэдээж хэрэг дуршил өдөөдөг үрлэн эм болоод маш олон тооны бүтээгдэхүүн зарагдаж байгаа, би тэдгээрийг нэрлэхийг хүсэхгүй байна.
Энд үр удам залгуулах тухай биш, гагцхүү дураа хангах л асуудал яригддаг. Би эдгээр зүйлс байх ёстой юу, үгүй юу гэдэг асуудлыг авч үзэхгүй. Орчин цагт үзэл сурталчид, тэр ч байтугай шашныхан эдгээр зүйлс байх асуудлыг зайлшгүй, тойрч гаршгүй гэж үздэг. Яагаад гэвэл хүний дорд байгалийн адгуусны шинж чанар хэвээр байгаа бөгөөд хэрэв гарч ирэхэд нь саад хийвэл улам их жигшим үзэгдлүүдийг төрүүлж болох юм. Тэгэхээр би үүнийг авч үзэхийг хүсэхгүй байна. Харин ганцхан энэ энергийг хянаж зөв зорилгод, билэг оюуны үйлсэд зарцуулж ашиглахад хүмүүсийг сургахын оронд тэднийг шунал тачаалдаа живүүлэхэд хөтлөн, элдэв төрлийн бүтээгдэхүүн рүү нүүж байгаад би харамсаж байна.
Хайр дур хоёрын гадаад илрэл нь бараг ялгаагүй, тэр л дохио зангаа, тэр л тэврэлт үнсэлт бий. Ялгаа нь энергийн урсаж буй чиглэлд оршдог. Хэрэв таныг зөвхөн дур удирдан буй тохиолдолд та өрөөлийн тухай анхаарал тавихгүй, хэрэв та хайрлаж байгаа бол түүнийгээ хэрхэн жаргалтай болгох вэ гэж бодно. Тэгэхлээр дур ба хайр гаднах илрэлээрээ нэг их ялгаагүй ч үл үзэгдэх сэтгэлийн, оюун билгийн хүрээнд л зөвхөн ялгаа нь гарна. Яаж тэр вэ? Чухам үүнийг л би та нарыг ойлгоосой хэмээн хүснэм. Хүн төрөлхтний бүх л зовлонгийн эх үүсвэр нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дурлалцах дорд хэлбэрт байдаг.
Тиймээс нийгмийн чанартай тахал, өвчнүүд нь хайрыг адгуус мэт муйхар, гоо сайхны таашаалгүй аймшигтай гүйцэгддэгээс үүдэлтэй. Хэрэв таны хайр сэтгэлд мөнх амьдрал, мөнх хутаг, цэвэр ариун байдал, гэрэл гэгээ агуулагдсан бол: өөрийн чинь хайраа өгсөн хүн, таны хүчинд өөдлөн хөгжиж буй аваас энэ бол үнэхээр хайр буюу. Харин хайрлуулсан хүн чинь сэтгэлийн дарамтанд орсон байвал та өөрийн мэдрэмжийн чанар чансаа хир билээ гэдэг асуулт өөртөө тавьж “Би энэ амьтныг сүйтгэчхэж, урьд хичнээн сайхан байлаа, одоо эвдэрхий балгас мэт болжээ” гэж бодох ёстой. Та хэтэрхий бардам байх хэрэггүй, өөрийн алдааг засах аргыг эрэн хайх ёстой.
Таны хайр сэтгэл хүнийг өөдлүүлэх ёстой агаад, өөрийнхөө дотны хүнийг, хайрын чинь хүчээр цэцэглэн буйг харсан цагт л та аз жаргалтай байж болох юм. Чингээд түүндээ туслан, сахин хамгаалж чадсаныхаа төлөө өөртөө талархаарай. Гэвч хүмүүс ингэдэггүй бөгөөд хайртай, хайртай л гэж яриад байдаг. Тийм ээ, би таны хайрлаж буйг мэднэ, гэвч та тэр хүнээ саванд хийлгэн чанаж идүүлдэг тахианы дэгдээхий адил санадаг. Та түүнийг хайрлаж байгаа ч залгиж орхино. Ингээд л гүйцээ. Үгүй ээ, хайр хэзээ ч бусдыг залгиж, эвдэн сүйтгэх ёсгүй.
Миний ойлгож буй хайр нь одоогийн боловсорч гэгээрээгүй олон нийт, залуучуудын төсөөлдгөөс тэс өөр болохыг та бүхэн харж байна. Хүмүүс хайрлаж чаддаггүй. Тэд өөрсдийгөө зөвтгөхийн тулд “Та хүний мөс чанарыг мэдэхгүй байна. Хүн бол аймшигтай” гэж надад хэлдэг юм. За яах вэ? Би хүний мөн чанарыг мэдэхгүй байг, харин шинэчлэн боловсруулъя гэхээр үл даагдах энэ мөн чанарыг тэд өөрсдөө л бүтээсэн бөгөөд ямар ч болов түүнийг ухаалаг болгон сайжруулж болно гэж хариулмаар байна.
Олон хүн энэ бол боломжгүй зүйл гэж бодоод өөрчлөгдөх ямар ч оролдлого хийхгүй гэж шийдэцгээсэн байдаг. Үгүй ээ, энэ бол болох л зүйл. Яагаад бодит байдал миний та нарт үзүүлж байгаатай адилгүй гэсэн эсэргүүцэлтэй тулгарах хэрэг гардаг вэ? Энэ үг өөрөө бүгдийг зөвтгөгч гэж үү? Би дур хүсэл бол бодит байдал гэдгийг эсэргүүцэхгүй. Гэвч яагаад хүн заавал энэхүү доод бүдүүлэг бодит байдал дээр гацах ёстой юм бэ? Бүр илүү өндөр, өөр түвшний бодит байдал байдаг шүү дээ. Зарим хүн энэ бодит байдлыг ойлгон таниад түүндээ амьдардаг бөгөөд энэ хорвоогийн юугаар ч та тэднийг тэр орчноо хаян арагшаа буцахад ятгаж дийлэхгүй.
Тэд үүнийг хүсэхгүй. Харин бусад хүмүүст харамсалтай нь энэ орчлонгийн юуг ч амлаад, хайраа өөд татан баяжуулахыг оролдоход хөтөлж дийлэхгүй. Тэд өөрсдийг нь аврах агуу их үнэн болгоныг үл огоорон, үл хайхарч адгуусны хэмжээнд ортлоо доош унан, дараа нь бүр балран сэтгэлийн өвчинд сэглүүлдэг. Энэ аргагүй. Тэдний хайр зөвхөн хэдхэн минутын хооронд сайхан байсан дараа нь үнс хог л үлдээжээ. Тэд маш сайхан байсан гэдэг. Тийм ээ, байсан гэвч цааш байхгүй болсон, тэр нь багахан хугацаанд үргэлжлээд алт нь хар тугалга болон хувирчээ.
Гэтэл тэнгэрлэг хайр мөнхөд алт хэвээрээ үлддэг, түүнийг юу ч устгаж дийлдэггүй билээ. Түүнийг өөрчлөхөд нэн төвөгтэй. Гэлээ ч энэ нь та өнөөдөр эсвэл маргааш хайрын тухай энэ төсөөллөө өөрчилж чадахгүй бол их багш нарын хэлсэн зүйлд үнэмшихгүй байх ёстой гэсэн үг биш. Хэрэв та түүнийгээ өөрчилж амжаагүй, энэ нь зөвхөн таны өөрийн тэгтлээ эвдэрсэн, сул дорой байгаагаас шалтгаалсан хэрэг болохоос мэргэд таныг төөрөгдөлд оруулж байгаа явдал биш. Та өөртөө дорд зуршил агуулж байгаа бол түүнийгээ хангах шаардлагатай гэлээ ч энэ таныг сайжрах боломжид итгэх итгэлд чинь саад болох учиргүй.
Та өөрөө тэнгэрлэг дээдийн ялгуулсан эрмэлзлүүдийг хөгжүүлбэл талаар нэг тарааж орхисон хайрын дусал төдийхнөөр хооллож түүнийг олж авахын тулд өчнөөн урам хугаран гонсойж, зовлон туулах ёстой байсан бол одоо та сансрын хайрын далайд сэлэх болно. Сансрын хайрын энэхүү далайд та дураараа цэнгэж болох ба танд бусдаас хайрын дусал хулгайлах гэж явах шаардлагагүй болно. Тийм шүү, хориотой, гэм хортой гэж мэдэх тусам чивэлт хүний сэтгэл нь улам хангалуун болдог. Тийм үү, үгүй юу гэдгийг би авч хэлэлцэхийг хүсэхгүй байна. Гагцхүү сексийг /эр эмийн харьцааг/ гутааснаар энэ асуудлыг нэг тийш болгон шийдвэрлэж хэзээ ч чадахгүй. Түүний оронд асуудалд өөрөөр хандвал та бүхэнд тус өөрөө ирнэ.
Эрчүүд ба эмэгтэйчүүдийн энэ асуудалд хандах харьцааны хэлбэр янз, өөрсдийгөө хэрхэн тусгаж байгаад л дур хүслийн асуудлыг шийдвэрлэх цорын ганц шийд оршино. Хамаг замбараагүй самуун явдлын шалтгаан нь эрчүүд эмэгтэйчүүдийг, хүүхнүүд эрчүүдийг яаж ойлгож хүлээж авахаа мэддэггүйд байдаг. Хэрэв эр хүн бүсгүй хүнийг эмэгчин амьтан төдий садар самуун эм, дур хүслээ хангах объект төдий ойлгодог бол үүгээрээ өөрийн зан байдлыг тодорхойлж, хамаг шунал тачаалаа дураар нь тавих болно. Хэрэв эмэгтэй хүнийг тэр бурхан шиг үздэг бол, түүний сэрэл мэдрэмж зан авир ч өөрчлөгдөнө. Тийм ээ, юмс үзэгдэл нь тэдгээрийг хэрхэн хүлээж авч байгаагаас шалтгаалан янз янз, өөр өөр болдог. Хайр дурлалынхаа хэлбэрийг болоод хайрласан хүнээ ойлгох арга маягийг өөрчлөлгүйгээр, хайр дурлалын хэлбэрийг хувьсгаж болно гэж сэтгэцгээдэг.
Үгүй ингэх боломжгүй, харин та нөгөө хүний хүртэж ойлгох арга барилыг өөрчилснөөрөө эргээд өөртөө, өөрийнхөө дур зуршилдаа, сэрэл мэдрэмж, хайр дурлалынхаа илэрхийлэлд нөлөөлдөг. Энэ үзэл бол бүхэл бүтэн гүн ухааныг агуулж байдаг юм. Хэдэн жилийн өмнө над дээр нэгэн том гүзээтэй хөгшин эмч ирж эмэгтэйчүүдийн тухай шүүн ярьж гарлаа. Тэгээд тэр надад юу гэж хэлсэн гэж санана. Эмэгтэй хүн бол зөвхөн үтрээ гэж. Би хирдхийн цочив. Ийм балай төсөөлөл юунд хэрэгтэй юм бэ, надад хэлээч? Энэ ч нэг талаас үнэн. Хүнд ходоод шулуун гэдэс болон гоозүйн таашаалд үл нийцэх бусад эрхтнүүд бийг ор тас үгүйсгэж болохгүй.
Гэлээ ч энэ нь эмэгтэй эрэгтэй хүн ганцхан л ходоод шулуун гэдэс болоод зарим цөөхөн бүдүүлэг үйлдлээр тодорхойлогддог гэсэн хэрэг мөн гэж үү дээ? Хүмүүс бүгдийг холион бантан хийчих юм. Хүн тодорхой үүрэг гүйцэтгэдэг эрхтнүүд бүхий бие махбодьтой ч хүн зөвхөн бодисын болоод махбодийн хүрээнд л амьдардаг гэвэл хараахан үгүй. Эрэгтэй ба эмэгтэй хүмүүс нь бодож сэтгэдэг сүлд тэнгэр, сэрж мэдэрдэг сэтгэл зүрхтэй амьтад. Эмэгтэй хүнийг ганц эрхтэн юм гэж бодсноороо эр хүн ямар юмныхаа баяр жаргалыг эдлэх билээ дээ? Түүний бүхий л сэтгэлийнх нь амьдрал бүхэлдээ эвдэрнэ.
Энэ асуудал биднийг маш их хол аваачина. Та нар өөрсдийн төсөөллөө ч солих хэрэгтэй. Эрэгтэй хүн эмэгтэй хүний тухай, эмэгтэй нь эрэгтэйнхээ тухай бодлоо өөрчлөх ёстой. Тэгэхгүй бол хөгжил хувьслын үүд хаалга бидний өмнө хаалттай хэвээр хоцорч, бид юу ч хийлээ гэсэн ямар ч дэвшилд хүрэхгүй. Эмэгтэй хүний хувьд ч эр хүн бол бурхан байх ёстой. Хүн дорд буюу адгуусан, Бурханлаг гэсэн хоёр дүр төрхтэй болохыг хэзээ ч мартаж болохгүй. Адгуусны төрхийг бие хүн буюу хувь хүн, Бурханлаг төрхийг нь давтагдашгүй мөнх бодьгал шинж чанарт тус тус харгалзуулан үзнэ.
Хүний энэ хоёр төрхийг мэдсэнээр хутагтын ном үзсэн шавь, өөрийн болон хайртай хүмүүсийнхээ давтагдашгүй мөнх бодгаль чанарыг яаж тэжээн тэтгэх вэ гэж ямагт өөрөөсөө асууж явдаг. Энэ л жинхэнэ хайр билээ. Харин одоо хүмүүс бусдыг өөртөө татаж заншсан арга дээр тогтож ярья. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай ерөөсөө хүн гэдэг амьтан бардам ихэмсэг занг нь хөгжөөн хөөргөж, цаасан малгай өмсгөн магтаж зусардан, товчоор хэлэхэд бие хүнийг нь хөндөх ёстой, тэгэхгүй бол бид юу ч олж долоохгүй. Эрэгтэй эмэгтэй хүний аль аль нь энэ асуудлыг яаж барьж авахаа мэддэг агаад, дохио зангаа, үг яриа, бэлэг сэлтээр нөгөө хүндээ чухамхүү бие хүний нь хувьд хандаж харьцдаг. Харин хайрласан хүмүүсийнхээ хамгийн тэнгэрлэг, туйлын сайхан, гэрэл гэгээт, төгс төгөлдөр шинж чанарыг сэргээн, инээмсэглэл, үг, харцаараа тэжээн бадраах тухай ярихад хүрэх юм бол ч.
Даанч тэд юу ч чаддаггүй. Тэгвэл өөрсдийнхөө дорд хэрэгцээг хангахад туслах бүхнийг өдөөж, тайлахдаа маш сурамгай билээ. Тийм шүү, хүний хайр одоохондоо адгуусны зөн совин тачаангуй хэлбэрээр илэрч буй бөгөөд гайхамшигтай яруу сайхан, утга уянгын элемент тунчиг ховорхон баригдахаар байгаа юм. Одоо миний ярих зүйл танд хачин санагдаж болох юм. Би та бүхнийг намайг ойлгоно гэдэгт эргэлзэж байгаа боловч ямар ч байсан ярья. Хайртай хүнээ тэврээд “Хайрт Баяраа минь, Хайрт Болдоо минь” гэж түүндээ хэлж байгаа эмэгтэйг төсөөлж үзье. Залуу нь, түүний аминч хувь хүний чанар нь баярлаж хөөрч “Ай яа энэ хүүхэн над мөн их дурлажээ” гэж санахаар, тийм өнгөөр энэ үгийг хэлүүлэхийг хүсч байгааг таахад төвөггүй. Энэ замаар эмэгтэй өөрийн бүх энергийг түүний аминчхан хувь хүнийх нь ёроолгүй ангал уруу юүлж байдаг.
Тэгвэл тэд хутагтын ухаанд суралцаад, хувь хүний ба давтагдашгүй мөнх бодгаль хоёрын мөн чанарыг ялган салган ойлгосноор нь төсөөлж үзье. Тэгвэл эмэгтэй хайртай хүнээ тэврэхдээ “Миний хайрын бурхан” гэж хэлнэ. Хайртай залуу нь ч бүсгүйнхээ тэнгэр хүртэл оргилон өргөгдөгч энергийн дамжуулагч болсондоо аз жаргал эдэлнэ. Хэрэв залуу эр хайртай бүсгүйгээ үнсэж байхдаа түүнийгээ “Бурхан ээж, Дарь эхийн хувилгаан” гэж дээдлэх юм бол дурласан хосын энерги дээд тэнгэр өөд чиглэн урсах болно. Хоёр төрхийн тухай асуудал танд илүү тод ойлгомжтой, болж ирвэл та хурьцлын асуудлыг хамаагүй илүү шийдэж чадна. Өөрийн хувийн аминч зуршлыг зөнгөөр нь тавьсан хүн өөрийн бэлгийн дур хүслийг захирах жолоогүй болдог.
Энэ нь хүний бүх эрхтэн өөрөөс нь үл хамааран ажиллаж, хүн өөрөө зогсоож удаашруулж яагаад ч чадахгүй болсонтой зүйрлэж болох хэрэг юм. Хайр сэтгэл бол нээлттэй, бүх агуу зүйлсийн дотроос хамгийн том нь боловч бид хайрыг маш муу мэддэг, түүнийг эргэцүүлэн ойлгохыг оролдохгүйгээр түүнд автацгааж байдаг. Тиймээс ч бид ямагт замаасаа хазайж “аз жаргалгүй” болцгоодог. Хайр дурлалын асуудал ойлгогдон шийдэгдээгүй нөхцөлд, шинжлэх ухааны хамгийн гайхамшигт нээлт байгаад ч хүн төрөлхтөн золгүй явдлуудаас ангижирч чадахгүй. Иймээс ч өнөөдрийн дэлхийн тахал болсон ДОХ-ын аюул бол эмх журамгүй, ухаан болчимгүй байсны, дур хүслээ хангахад улайрсны шийтгэл юм.
Бид өөрсдийн сэтгэл зүрхийг тэнгэрлэг, ариун нандин хайр өөд хөтлөх учиртай.
Бэлгийн Энерги буюу луугийн хүчин номноос эх авав.
н.Taйван taivanpeace@hotmail.com