-Би Монголоо ингэж хөгжүүлнэ-
Манай энэ удаагийн "Би Монголоо ингэж хөгжүүлнэ" буланд Ардчилсан Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Норовын Тэгшбаяр уригдаж, улсын хөгжлийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
-Та манай "Би Монголоо ингэж хөгжүүлнэ" ярилцлагын буланд зочноор уригдаж байна. Тэгэхээр саяхан АНУ-д нэлээд удаан хугацаагаар яваад ирлээ. "Холын хүнээс үг сонс" гэсэн ардын маань үг бий. Явсан газрын сонин хачин их л биз дээ?
-АНУ-ын нэлээд хэдэн мужаар явлаа. Тэнд сонгууль яаж өгдөг, уул уурхайн талаар ямар байна гээд зөндөө зүйл ярьж болж байна. Америкт авах зүйл мэдээж их байна. Ингэж болохгүй юм байна гэсэн зүйл ч бий. Ямар ч систем өөрөө төгс төгөлдөр гэж үгүй л дээ.
АНУ-ын хувьд бол энэ философиор яваад 200 жил болчихсон. Манай өнөөдрийн замнаж байгаа зам бол хувь хүний эрх чөлөө баялаг бүтээх эрх чөлөө шүү дээ. Энэ бол таны болон миний эрх чөлөөнд халдахгүй. Таны, миний эрх чөлөөг хүндэлдэг ийм философитой хөгжиж байгаа нийгэм. Өнгөрсөн хугацаанд тэнд явагдаж байгаа үзэгдэл өнөөдөр манайд давтагдаад явж байна. 200 жилийн өмнө АНУ-д анхны баялгийн төлөөх тэмцэл байсан. Тэр нь зэрлэг үхэр гаршуулах дайн, хүний малын им тамгыг өөрчлөөд өөрийн болгох дайн 200 жилийн өмнө болж байсан. Манайд бол 20 жилийн өмнө болж л байсан үзэгдэл.
Тэнд алт гарч байна гэсэн сураг дуулаад хаа сайгүй газар ухаж сэндийлээд алтны нинжа нарын эрин үе байсан. Гэтэл манайд өнөөдөр нинжа нар байж л байна. Түүний дараа шилэн байшин барьдаг моод дэлгэрсэн. Манайд өнөөдөр энэ байдал ажиглагдаж л байна. Мөн маш олон намууд байж байгаад хоорондоо тэмцэн тэмцсээр сүүлд нь хоёр том нам нь үлдчихсэн байх жишээтэй. Тэнд угаасаа ардчилсан нийгэмд амьдарсан, коммунист гэж байхгүй юм байна. Ерөөсөө хоёр намын өрсөлдөөн бол улс орноо яаж хөгжүүлэх вэ гэдэг тал дээр л илэрнэ.
-АНУ-д манайхан маш олноор зорчиж байгаа. Гэсэн хэдий ч та бизнесийн хүний нүдээр ямар нэг илүү зүйл ажигласан байх. Монголын хөрсөн дээр буулгаад авчихмаар хамгийн ойр дөт зүйл юу байна?
-Алтны, ураны, төмрийн гээд маш олон уурхайгаар орлоо. АНУ-д уул уурхай эрчтэй хөгжиж байсан үе шиг манайд хөгжих эх сууриа тавьчихсан байна. Манайд Заамарыг гэхэд л ухаад төнхөөд сүйд хийчихсэн. Газрын хөрс чинь үетэй. Жишээлбэл, алтны уурхайд, эхлээд хөрсийг үе үеэр нь аваад, чулуун уландаа хүрч, алтаа авчихаад хөрсийг нь буцаагаад байрлалаар тавиад, хамгийн сүүлд тэр хөрсөн дээр ямар ургамал ургадаг байсан түүнийг нь эргүүлэн унаган төрхөнд нь оруулдаг байна. Үүнийг засаг нь үзэж хараад болж байвал хүлээн зөвшөөрөөд болоогүй бол ахиад хийлгэдэг тийм технологи тогтчихсон. Олборлож, юмыг нь авч чадсан бол буцаагаад нөхөн сэргээж чаддаг тийм сэтгэлгээтэй болчихжээ.
АНУ-д анхнаасаа ийм байсан уу гэвэл бас үгүй юм байна. 1970-аад оноос л ийм болжээ. Энэ цагаас хойш байгуулагдсан уурхайнууд бол нөхөн сэргээлтийн тал дээр маш сайн юм. Далаад оноос өмнөх нь ингэж байгаагүй нь харагдаж байна лээ. Жишээ ч бий. Уул уурхайг ашиглах нь зөв юм, харин нөхөн сэргээлт хийдэг тийм хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэж бодож явлаа.
Намайг очиж байхад тэнд сонгууль болж байсан. Сонгуулийн систем дээр бүх зүйл нь ил тод байх юм. Иргэдийн регистрийн дугаар нь онлайнд холбогдчихсон. Иргэдийнхээ бүх үнэмлэхийг уншдаг. Ямар ч бичиг мэдэхгүй хүн дэлгэцэн дээр очоод л ямар ч маргаангүйгээр саналаа өгч байна. Тэнд дундуур нь нэг хүн очоод л саналын хуудас авч зугтаад л байх ямар ч шаардлага алга. Тийм систем бий болчихсон. Хүнээс маш бага хамаарч байгаа систем бол сонгуул ь дээр хэрэгтэй гэдгийг харлаа.
Манайд сонгуулийн санал хэзээ гарах бол гээд өглөө болтол хүлээдэг. Тэнд тийм зүйл алга. Саналаа өглөө, хариу нь тэр дороо гарлаа, ингээд бүх зүйл тодорхой. Өөрөөр хэлбэл нууц юм нэг ч алга. Ер нь аливаа нэг газар нууц зүйл байна гэдэг бол тэнд "но" байна гэсэн үг шүү дээ.
-Өнөөдрийн манай улсын хөгжлийг хүмүүс янз бүрээр ярьж байна. Зарим нь хөгжсөн гэж байна. Зарим нь уруудсан ч гэх юм. Та бизнесмен залуу хүний хувьд юу хэлэх бол?
-Хөгжил нь уруудсан гэж үзвэл, гар утас, машин хэрэглэхээ болиод, сумаасаа гадагшаа гардаггүй, гарахаараа даргаасаа зөвшөөрөл авдаг. Уруудлаа гэж харж байгаа бол Монголоос гадагшаа гарах паспортгүй, чөлөөтэй бизнес хийхгүй. Засаг бүх зүйлийг нь хураадаг. Тэгээд хөдөө хээр хонио хариулаад л байж баймаар байна ш дээ. Үнэндээ бол урагшилж байгаа зүйл олон бий. Хамгийн сайн дэвшлүүдийн нэг бол Монголын компаниуд олон улсын хөрөнгийн зах зээл дээр бонд гаргаад тэр нь амжилттай байна гэдэг бол маш том дэвшил.
Хойшилж байна гээд хараад байвал хэзээ урагшлах вэ. Ядахдаа л дэлгүүрүүдийн сүлжээ ороод ирчихсэн, хоорондоо өрсөлдөөд, аль болох сайн үйлчилгээг явуулахыг зорьдог болжээ. Тэгэхээр миний хувьд хойшлоогүй, урагшилж байна гэж хэлэх байна. Харин хурдын хувьд ямар байгааг л дүгнэх ёстой.
-Хөрөнгийн зах зээл гэснээс Монголын хөрөнгийн биржийг менежментийн хувьчлалд оруулж, гадны гурван компани шалгараад байгаа. Үндэсний биржээ гадныхны гарт өглөө ч гэх нь бий. Таны хувьд ямар бодолтой явна?
-Гадныхнаар менежментээ хийлгэнэ гэж бодож байгаа. Тэднийг менежментээ хийж байхад Монгол тэднээс сураад, дараа нь өөрсдөө хийнэ гэж бодож байгаа болохоос биш гадныханд бүгдийг нь үүрд өгчихнө гэж ойлгохгүй байгаа. Өнөөдөр манай улс хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхгүй бол яг ганц хөлтэй хүн шиг эдийн засагтай байгаа шүү дээ. Үүнийг хөгжүүлэхгүй бол Монголоос том мөнгө босгох арга алга. Монголд хөрөнгө оруулах итгэл хангалттай төвшинд хүрч чадахгүй.
-Хөгжиж байгаа орны хувьд хөгжлийг хамгийн дөт замаар яаж хийвэл хурдан байх вэ?
-Манайхан нэг их дөтлөх тухай яриад байх юм. Хурдтай дайрч өнгөрөх асуудлаа л ярих хэрэгтэй. Манайх чинь капитализмаа алгасаад социализм руу орлоо л гэсэн. Гэтэл одоо тэндээ л эргээд явж байна шүү дээ. Хүн төрөөд мөлхөхгүйгээр алхаад байсан түүх байхгүй биз дээ. Түүн шиг л явах хэрэгтэй. Төрлөө, мөлхөлөө, алхалаа, гүйлээ гэдэг шиг л хурдтай урагшлах шаардлагатай.
-Улс орны хөгжил яавал хурдтай болох вэ л гэж асуугаад байгаа юм. Чухам?
-Юм хийх хүсэл мөрөөдөлтэй залуус Монголоор дүүрэн байна. Гадаадад сураад ирсэн боловсролтой залуус ч олон бий. Юм хийх чин хүсэлтэй залуус зээл авахаар өндөр хүүтэй зээл л олдоно. Зээлийн хүүндээ дарлуулаад урагшлахгүй, тэгэхээр яаж, бид юм хийх вэ. Банкны зээлийн хүүг бууруулах хэрэгтэй. Монголбанкны бодлогын хүүг багасгаж, эрүүл бизнес хийх хүсэлтэй залуусыг дэмжих хэрэгтэй. Ийм бодлого байхгүйгээс үүдээд төрийн албанд орох нь бизнес хийхээс илүү санагддаг болсон нь буруу хандлага. Эрүүл бизнесийн орчныг л бий болгох ёстой. Орчныг бүрдүүлэхгүй бол хөгжихгүй шүү дээ.
-Монгол Улс дэлхий нийтийн анхааралд орчихсон ийм үед ямар нэг том алхам хэрэгтэй байгааг ярьж байдаг ч яг юуг гэдэг нь тодорхой бус юм. Чухам яг юунаас эхэлчихвэл дээр бол?
-Миний бодож байгаагаар бол өнөөдөр Монгол дэлхий нийтийн анхааралд байна. Өдөр бүр Монголын тухай дэлхий нийтэд мэдээлэгдэж байна. Ийм үед манай улс юуны өмнө аж үйлдвэр, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Ингэхдээ хууль зүйн орчинг нь сайн бүрдүүлээд, аялал жуулчлалын чөлөөт бүс гэж бий болгоод, тэр чөлөөт бүсдээ визгүй зорчдог. Тэр чөлөөт бүсийн бүх асуудлыг нь шийдэж, хуулийн хүрээнд зохицуулчихсан байх шаардлагатай. Тэгэхээр Монголд ирэх хүмүүсийн урсгал ихэснэ. Үүгээрээ дамжуулаад аялал жуулчлалыг сайн хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр нэг жуулчин ирэхэд цахилгаан хэрэглэнэ, ус, унаа гээд хүний хэрэглэдэг бүгдийг хэрэглэнэ шүү дээ. Энэ нь бүх салбарыг дэмжих сайн бодлого болно.
Улс орнуудын туршлагаас ажиглаж байхад ерөөсөө бүх салбарт хөрөнгө оруулдаг зүйл бол аялал жуулчлал юм байна. Магадгүй Монголчууд бид "Нэг иргэн нэг жуулчин" гэдэг хөтөлбөр хэрэгжүүлмээр байгаа юм. Жишээ нь, Солонгост бол "Солонгост аялцгаая" гэсэн кампанит ажил зохион байгуулаад жилд зургаан сая жуулчин авдаг байсан улс жилдээ 10 сая жуулчин авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бид ядахдаа жилд нэг сая жуулчин авъя л даа. Орост, Хятадад ирсэн жуулчдыг Монголоор дамжуулах ажил зохион байгуулъя л даа. Нөгөө талаар дэлхий нийтэд Монголд аялахад ийм сайхан гэдэг мессежийг илгээх хэрэгтэй.
Төрийн сайд дарга нар айлчилж, Монголд аялаач гэж ярих нь нэг хэрэг. Гэтэл аялал жуулчлал өндөр хөгжиж байгаа орнууд мэргэжлийн компаниудыг хөлсөлж, улс орныхоо давуу талыг олон нийтэд хүргэж байна. Мэргэшсэн маркетинг, пиарын дэлхийд зөвшөөрөгдсөн компаниудыг ажиллуулахад жуулчин олноор ирнэ. Засгийн газар зохион байгуулаад, жилд Японоос 28 жуулчин авах биш, 280 мянгыг авдаг болмоор байна ш дээ.
-Манай улс өнөөдөр жуулчин хүлээж авахад бэлэн байгаа эсэх бас л эргэлзээтэй. Тийм үү?
-Жуулчны компани ажиллуулж байсан хүний хувьд энэ талаар багагүй зүйл мэдэх юм. Жуулчин авчирлаа гэхэд жуулчны бааз алга гэдэг. Яагаад шаардлага хангасан жуулчны бааз байхгүй байна вэ гэвэл, тэнд хүн бага ирж байгаа учраас мөнгө орж ирэхгүй байна гэсэн үг. Тэгээд сэргэж чадахгүй байна. Тиймээс Монголын хаалгыг томруулах шаардлагатай. Тавантолгойн болон Японы хөрөнгө оруулалтаар Төв аймагт баригдах Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал хурдны зам энэ тэр яригдаж байна. Дээрх хоёр нисэх буудал ашиглалтад орсон тохиолдолд манай улс жилдээ жилд ядаж, 1.5 сая жуулчин авах боломж бий болно.
Японоос Хавай явах, Японоос Монгол явах зардал адилхан байх нь өрсөлдөөнд хэрэгтэй. Агаарын тээвэртээ жаахан анхаарчихъя. Энэ салбарт өрсөлдөөнийг бий болгоё. Ганцхан МИАТ биш, олон улсын нислэгийн компаниудыг Монголд олноор үйл ажиллагаа явуулдаг болгоё.
Өнөөдрийн байдлаар аялал жуулчлалын нэг компани жилд 1000 жуулчинтай гэрээ хийчихээд байхад 500 билет л олдохгүй байна. Энэ бол Монголын хаалга жижиг байгаагийн шинж. Зүй нь 1000 жуулчин авах нь тодорхой нөхцөлд 1000 билет олддог л байх хэрэгтэй. Энэ тохиолдолд нэг жуулчнаас 1000 долларын ашигтай ажиллана гэж бодоход тэр компанид нэг сая доллар орж ирнэ. Тиймээс энэ компани жилд сая доллар олох нь тодорхой юм байна. Ийм итгэлцэл дээр энэ компани сая доллар олно гэдгийг мэдэж байгаа учраас банк, хөрөнгө оруулагчаас зээл ч юм уу хөрөнгө оруулалт олдоно. Тэгэхээр тухайн компани тэр жуулчны баазаа алтан бариултай, мөнгөн ширээтэй, хүрэл суултууртай болгосон ч болохгүй юмгүй.
Монголд ирэхээр ийм зүйл алга учир жуулчин ирэхгүй нь гэдэг юм ярьдаг. Тэгэхээр хун ирэх эсэх нь тодорхой бус байхад хэн хоосон газар руу ус асгаж байгаа юм шиг мөнгөө хаях юм бэ. Ийм учраас аялал жуулчлал хөгжихгүй байгаа юм. Жуулчдыг татах оролдлого хийх хэрэгтэй. Оролдлого ч гэж тусгай кампанит ажил зохион байгуулахаар аяндаа хамаг асуудал шийдэгдэнэ.
-Энэ талаар бодож төлөвлөсөн зүйл бий байх. Түүнээсээ дурьдахгүй юу?
-Миний хувьд "Чингис хааны түүхийн музей" гээд төсөл санаачлаад явж байгаа. Үүнээс юу гэж харж байна гэвэл, өнөөдөртөө манайд сая саяар жуулчин ирэхгүй ч ирээдүйдээ жилд 1.5 сая жуулчин ирэх юм байна гэж харж байна. Энэ цогцолбор дээр 1.5 сая жуулчны нэг сая нь ирлээ гэж үзэхэд, сая жуулчин музейд 100 доллар өгөөд ороход л Монгол үндэсний компанид 100 сая доллар орж ирж байгаа хэрэг.
Энэ мэт алсын хараатай зүйлийг өнөөдрөөс бодож бэлдээд хийгээд л явж байх хэрэгтэй. Уул уурхай хөгжлөө гээд бусдыг орхих биш, зэрэгцүүлээд аялал жуулчлалаа хөгжүүлээд явах ёстой.
Мэдээж жуулчид хүлээж авахад өндөр хурдны зам юуны түрүүнд хэрэгтэй. Улаанбаатараас Увс руу орох гэж хайран залуу насныхаа гурван өдрийг барж байна ш дээ. Сая Америкт Улаанбаатараас Увс орох ийм хэмжээний замыг өдөртөө л туулж байгаа юм. Хурдны зам бол цаг хэмнэнэ. Цаг хэмнэгдэхээр бүх зүйл хэмнэгдэж байна гэсэн үг. Тэгэхээр хотыг тойруулаад хурдны зам тавиад, түүгээрээ тойрч давхиж байгаад л хэрэгтэй газраа очдог баймаар. Ядахдаа л "22-ын товчоо"-оос "Баянзүрх", Налайхын хооронд л метротой болчихмоор байгаа юм. Үүнээс л хөгжлийн хурд эхэлнэ.
-Гэтэл Улаанбаатарт утаа гэж нэг том асуудал жилийн жилд л ярьж байдаг?
-Цахилгааны үнийг хямдхан байх арга зам хаймаар байгаа юм. Нүүрс түлснээс цахилгаан ашиглан халаалтаа шийдэхэд хямд байх орчныг бий болгочихмоор байгаа юм. Тэгээд хурдны зам, метроны асуудлаа шийдэхэд утааны асуудал их цэгцэрнэ дээ. Энэ шахмал түлшийг түллээ гээд утаа багасахгүй байгааг бид харж байна. Өнөө "Нүглийн нүдийг гурилаар хуурна" гэдэг л болж байгаа хэрэг. Энэ мөнгөө хямд цахилгаан гаргах төсөл эхлүүлэхэд оруулж, цахилгааны үнэ хямд байх тал дээр ярих хэрэгтэй.
Миний харж байгаагаар бол амьдрах орчныг л хамгийн тэргүүнд сайжруулмаар байна. Хүмүүс замын түгжээг замын түгжээ л гэж хараад байгаа юм. Үгүй хөгжлийн түгжрээ байхгүй юу. Бодлогын түгжээ юм. Би ардчилсан залуучуудын холбооны Удирдах зөвлөлд ажилладаг. Миний хувьд амьдрах орчин сайжруулах талаархи бодлогын ажлын хэсэгт орсон байгаа учраас яриад байгаа хэрэг. Үүнд “Таван А" гэдэг зорилтот аян өрнүүллээ. Үүнд Амьдрах орчин гэж юу юм, Авъяас чадвар, Авлигагүй орчин, Амьдралын боловсрол, Ажил эрхлэлт гэсэн таван ажлын хэсэг байгаа.
-Өнөөдөр нийгэмд байгаа сэтгэл эмзэглүүлсэн зүйл юу байна вэ?
-Үр хөндүүлэх явдал газар авсан нь үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн явдал. Өнөөдөр байшингийн булан бүрт нэг эмэгтэйчүүдийн эмнэлэг байна. Тэд дандаа үр хөндөж санхүүгээ бүрдүүлж байгаа шүү дээ. АНУ-д сурах гэж, ажилд орох гэж үр хөндүүлж байна. Үр хөндүүлнэ гэж гоё яриад байгаа болохоос биш, шууд хүн алж байгаа хэрэг шүү дээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, эрүүл мэнд болон бусад хүндэтгэн үзэх шалтгааныг авч үзээд бусад тохиолдолд үр хөндөлтийг 100 хувь хориглох хуулийг батлуулах хэрэгтэй байна. Үүнээс улбаалаад ярихад улс квотыг бий болгомоор байгаа юм.
-Хөдөө орон нутагт ч бас л тулгамдсан асуудал зөндөө бий. Нэн түрүүнд шийдэх ямар асуудал харагдаж байна вэ?
-Хөдөө орон нутагт хамгийн тэргүүнд шийдэх асуудлын нэг бол сумдыг нэгтгэн томруулах. Томруулснаар эдийн засаг, хүн ам зүй, соёлд том дэвшил бий болно. Монголд 320 сум байна, том жижиг бараг ялгаагүй адилхан төсөв өгч байна. 100 хүнд ч ялгаагүй, 1000 хүнд ч ялгаагүй адилхан мөнгө зарж болохгүй шүү дээ. Ядахдаа л 2-3 сум нэгтгэвэл тэнд бизнес хийдэг залуу нэг суманд биш 2-3 сумдын иргэдийн дунд бизнес хийж өргөжинө. Сумдыг нэгтгээд хөрөнгөө оруулсан шиг оруулах хэрэгтэй. Мөн сумдад цус ойртох аюул бий боллоо. Хөдөөд бодлогын завхарсан алдаа их бий.
Жишээлбэл, Увсын Өмнөговь сумын Улиастай багийн 30 хүрэхгүй хүүхдийн төлөө 10 шахам багш цалин аваад ажиллаж байна. Ийм завхарсан зүйл байж болохгүй, цаагуураа бол тэр хүүхдүүдийн ирээдүйгээр тоглож байгаа хэрэг. Би бол жирийн нэг ардчилсан үзэлтэй залуу. Тэгэхээр хэлж байгаагаа сайн хэрэг гэж үзэж байна. Хэлэхгүй болохоор юу хийх гэж байгаа нь, бодож байгаа нь бүрхэг байгаа юм. Харин хэлээд ирэхээр хүмүүс энэ нь зөв юм байна, энэ буруу юм байна гээд хөдөлгөөнд орж эхэлдэг. "Хэлнэ гэдэг хийхийн тал" гэдэг биз дээ. Хүмүүс ч хийхийн тухай их бодож байгаа нь мэдээж. Тэгэхээр тал талаасаа ингээд яриад байвал нэг нэгэндээ нэмэр болох биз.
-Бид хоёр хөгжлийн талаар нэлээд дэлгэрэнгүй ярилцлаа. Тэгэхээр залуустаа хандаж юу хэлэх вэ?
-Дээрх үр хөндөлтөөс үүдээд хэлэхэд, ажилд орох гэж, сурах гэж хүний амь хөнөөж байна. Иймхэн зүйлээс болж хүний амь хөнөөж болохгүй. Үнэндээ аминаас илүү зорилго гэж үгүй, зорилгоос илүү амь л гэж бий гэж хэлмээр байна даа.
С.Ууганбаяр