Экспрессионизм, символизм ургсгалын гол төлөөлөгчдийн нэг Норвегийн алдарт зураач Эдуард Мунк 1863 оны арванхоёрдугаар сарын 12-нд Осло хотод төржээ.
Тэрээр 1881-1886 онд Осло хотын зургийн сургууль, 1882-1883 онд зураач Кристиан Крогийн урланд дагалдан суралцаж, 1880-1890 онд Францад болон Германд амьдарч ажилласан гэдэг.
Уран бүтээлийн эхэн үеийн бүтээлүүдээс нь “Өвчтэй охин” /1885-1886/, “Хашгираан” /1893/, “Гүүрэн дээрх бүсгүйчүүд” /1901/ дурьдаж болох юм.
Эдуард Мункийн хамгийн алдартай бүтээл болох “Хашгираан”-тай холбоотой олон сонин яриа байдаг. Зарим хүн энэ зургийг шүүмжилж гомдоосон хүн болгонд янз бүрийн зүйл тохиолдож байсан ч хэмээдэг. Гэсэн хэдий ч “Хашгираан” зураг 70 сая ам.доллар хүрсэн юм.
Эдуард эхийгээ, эгч, ахыгаа ар араасаа алдан сэтгэлзүйн хүнд депрессд орсон байсан үедээ энэхүү бүтээлээ туурвисан ажээ. Энэ зураг экспрессионизм урсгалын гол бүтээлүүдийн нэг билээ.
Мунк Польшийн зохиолч Станислав Пшибышевский түүний эхнэр норвеги бүсгүй Данья Пшибышевская нартай танилцан нөхөрлөх болжээ. Данья Пшибышевская Мункийн олон бүтээлүүдэд натур болж байв. Жишээ нь “Мадонна”, “Вампир”, “Хардалт”, “Үнсэлт” зэрэг бүтээлүүдийг нэрлэж болно.
“Хардалт” зурган дээр наад талд нь Мунк, цаад талд Данья нөхрийн хамт байгааг дүрсэлжээ.
“Мадонна” 1895 он Осло, Үндэсний музей“Меланхолик”
1900 оны сүүлээр залуу норвеги бүсгүйтэй учирсан нь Мункэд хэцүү үеүд байлаа. Зураачид дурласан залуу бүсгүй өөртэйгээ суухыг шахаж шаардаж байсан нь Мункэд дарамт болж байв. Энэ байдал дөрвөн жил үргэлжлэн, нэгэн өдөр найз бүсгүй болон найз нар нь нийлж Мункийн сэтгэлийг нь хөдөлгөхийн тулд тоглоом хийжээ. Найз бүсгүйг нь нас барчихсан хэмээн биеийг нь харуулсанд Мунк маш хүндээр тусган авч найз бүсгүй болон найз нартайгаа муудалцан зүүн гараа гэмтээсэн нь хожим хуруугаа тайруулахад хүргэжээ. 1908 онд Мункийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлсэн байна.
Түүний амьдралын сүүлийн 10 жилд алдар хүнд ирсэн юм. Европын том хотуудад түүний үзэсгэлэн гарч эхэлсэн ч Эдуард Мунк 1944 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр нас баржээ.
Осло хотод 1963 онд нээгдсэн Мункийн музейд зураачийн 1100 зураг, 4500 таталбар зураг, 18000 график зургуудаас гадна зураачийн хувийн эд зүйлс нь байдаг байна. Харин 2004 оны наймдугаар сарын 22-ны өдөр зэвсэглэсэн хоёр дээрэмчин “Хашгираан”, “Мадонна” зэрэг 2 бүтээлийг нь хулгайлжээ. Улмаар тэднийг удаан хугацаанд эрэн сурвалжилсны эцэст 2006 онд хулгайлсан этгээдүүдийг баривчилж мөн өөр бусад зургуудыг нь ч олсон байна.
Д.Наран