Дуурь бүжгийн
эрдмийн театр өнөө жил 45 нас хүрч байгаа. Үүнтэй холбогдуулан энэ сарын 6-нд
театрын ууган бүтээл “Евгений Онегин” дууриар шинэ улирлынхаа нээлтийг хийх
гэж байна. Энэ талаар болон театрт хийгдэж буй шинэлэг ажлын талаар ДБЭТ-ын
захирал Б.Сэргэлэнтэй ярилцлаа.
-Шинэ улирлын нээлтээ хийхэд хэдхэн
хоног үлдлээ. 45 насны төрсөн өдөр мэдээж урьд жилүүдээс онцлогтой болох байх?
-Жил бүр л онцлогтой байдаг. Мэдээж 45 дахь жилийнхээ улирлын нээлтийг өвөрмөц
хийхээр бэлдсэн. 1963 онд манай Хөгжимт, драмын театр маань хоёр салж нэг нь
Дуурь бүжгийн театр гэдэг нэр зүүсэн. Энэ эрхэм хүндтэй нэрийг зүүснээр манай
театр 45 дахь намартайгаа золгох гэж байна. Энэ жилийн тоглолтын хөтөлбөртөө
бид 45 жилийн турш тоглогдсон театрынхаа сор болсон бүтээлээс аль болох олныг
оруулахыг зорьсон байгаа. Манайх нээлтээ хийснээс хойш арван сарын хугацаанд
нийт 80 тоглолтыг ард түмэндээ барьдаг. Ингэхдээ долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд
өөр өөр дуурь, балет үзэх боломжийг олгодог. Нээлтийнхээ анхны тоглолтыг учир
утгатай сонгодог л доо. Энэ удаа яагаад П.И.Чайковскийн “Евгений Онегин”
дуурийг сонгосон бэ гэхээр манай театр Дуурь бүжгийн эрдмийн театр гэсэн нэр
авахдаа анхны тоглолт нь “Евгений Онегин” дуурь байсан. Энэ дуурь үнэхээр гайхамшигтай.
А.С.Пушкин ямар зохиолч билээ, П.И.Чайковский ямар хөгжмийн зохиолч билээ.
Гайхамшигтай байж чадсан учраас л энэ дуурь 45 жил Монголын ард түмнээр
хайрлагдан манай урын сангаас арчигдаагүй, хүндтэй байр суурь эзэлсээр ирсэн.
Нэлээн ч хүнд дуурь. Уран бүтээлчдээс маш өндөр чадвар шаарддаг, олон бүжигтэй,
хөгжим тал дээрээ ч мөн нэлээн техник шаардсан, мэргэжлийн өндөр түвшинд
бэлтгэгдсэн дуурь байгаа.
-Ганц дууриар нээлтээ хийдэггүй, мөн
балетын тоглолт байгаа. Энэ нь анх удаа симфони оркестртой тоглох гэж байгаа
гэлүү?
-Тиймээ, аравдугаар сарын 7-нд А.Мэнд-Амарын хөгжим Д.Жамъяндагвын дэглэлт
“Үйлийн гурван толгой” балетаар нээлт эхэлнэ. Үүнийг сонгож авсан нь мөн
учиртай. 20 жилийнх нь төрсөн өдөр болж байгаа юм. Энэ балетыг анх тавихдаа үндэсний
гэдэг дэг жаягаа хадгалахын тулд үндэсний найрал хөгжим фонограммаар 20 жил
тоглогдсон. Мэдээж фонограмм бол гоё. Чанга тавьчихна, бас багасгачихна.
Гэхдээ хөгжмийн тодотголтой манайх шиг том театрт бол өөрийнхөө симфони найрал
хөгжмөөр тогловол үзэгчдэд хүртэх хүртээмж нь, дээр нь бүжиглэж байгаа бүжигчдийнх
нь ур чадварт илүү сайнаар нөлөөлдөг учраас бид зориг гаргаж анх удаа симфони
найрал хөгжимтэй тоглох гэж байна. Үүн дээр хөгжмийн залуу удирдаач Батбаатар
ажиллаж байгаа.
-Танайх бас онлайнаар тасалбараа
худалдаж эхэлсэн гэсэн?
-Өнөө жил 45 жилийн ой гэдэг утгаараа нэлээд хэдэн том ажлыг зоригтойгоор
хийж эхлээд байна. Энэ жил гэлтгүй бид сүүлийн гурван жил дэлхийн бусад том
том театрын жишгээр бүтэн жилийнхээ программыг гаргасан. Тэгэхээр манай
нээлтэд ирсэн хүн дараа жилийн долдугаар сарын 6 хүртэлх бүтэн арван сарын
тоглолтыг бүгдийг нь мэдээд буцах боломжтой. Энэ сараас эхлээд онлайнаар
тасалбараа худалдах гэж байна. Вэб хуудсаа нэлээд арвижуулж байгаа. Түүх, архив
талаас нь, танин мэдэхүйн талаас нь баяжуулах зорилготой ажиллаж байна.
Ингэснээрээ гадаадад сурч ажиллаж амьдардаг хүмүүс интернэтээр манай
театрын бүх мэдээллийг авч оюутнууд бол зуныхаа амралтаар ирээд юу үзэх зэрэг
мэдээллээ авахын зэрэгцээ тасалбараа ч худалдан авах боломжтой болж байгаа
юм.
Үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх нь мэдээж хариуцлагатай алхам. Техниктэй
ажиллаж байгаа учраас алдаа гарч магадгүй. Гэхдээ юмнаас айгаад хийхгүй байх нь
амжилт биш биз дээ. Энэ бол дэвшилт. Бас манай бүх лоож бүтэн жилээрээ худалдагдсан
байгаа. Энэ бол театрын түүхнээ гарч байгаагүй үзэгдэл.
-Тодруулбал?
-Бид “Сонгодог урлаг бүх нийтийн боловсролд” гэсэн төсөл хэрэгжүүлж хүүхэд,
залуучууд руу хандсан ажил хийж байсан бол энэ жилээс олон нийтийн болгож өргөжүүлж
байгаа.
Шинэ улирлын нээлт эхлэхэд найман лоож наймуулаа эзэнтэй болсон нь энэ төслийн
үр дүн. Би энэ төслийг 10 жил хэрэгжүүлж байгаа, мөн мэргэжлийн менежер хүний
хувьд хэлэхэд, сонгодог урлаг сүүлийн жилүүдэд нийгэмд ойртож чадаж байна. Үзэгчид
маань ч өөрсдөө ойртож ирсэн байна. Энэ бидний хамтын ажиллагаа, бие биеэ
дэмжиж, сонгодог урлаг үзэх хэрэгтэй юм аа гэдгийг ухаарч байгаа ухамсрын том
илрэл юм.
-Лоожны хэдэн суудал байдаг юм бэ.
Яагаад лоожны суудлыг онцолсон юм бэ?
-Найман лоожны нийт 80 суудал. Театрын суудал гэдэг бол лоож, бельтаж,
партер гэсэн гурван хэсгээс бүрддэг. Бельтаж гэхээр хоёр давхрын суудал. Хоёр
давхрын суудал гэхээр муу суудал юм шиг бодох хүн бий. Гэтэл бельтаж гэдэг
франц үгийг орчуулахаар хамгийн гоё суудал, хамгийн гоё давхар гэж
орчуулагддаг. Партер гэдэг бол голын төв суудал. Лоож гэдэг ханаа дагасан
байрлалтай жижиг жижгээр хайрцагласан өөр өөрийн хаалгатай тусгай суудал. Ер нь
лоожны тасалбар үнэтэй байдаг л даа. Яагаад тэгдэг юм бэ гэж хүмүүс асуудаг. Үүнд
хариулахад дуурь байна уу, балет байна уу бүгдээрээ хөгжмөөр илэрхийлэгдэж хүрдэг
учраас тэр хөгжим нь хамгийн түрүүнд ханаараа дамжиж очдог учраас л үнэтэй
байдаг. Тиймээс бид гадны жишиг дээр тулгуурлаад сүүлийн жилүүдэд лоожнуудаа
түрээсэлж байгаа. Манай лоож нэг нь 15 суудалтай. Түрээслэгч маань энэ 15
суудалдаа найз нөхөд, гадны зочид хэнийг ч хамаагүй урьж болно. Сар бүр 1200 хүнийг
сонгодог урлагийн тоглолтод урьснаар энэ хүн сонгодог урлагийн бүх нийтийн
боловсролд хувь нэмрээ оруулж байна гэсэн үг л дээ. Энэ дашрамд, түрээслэгч
байгууллага хувь хүмүүст талархлаа илэрхийлмээр байна. Тухайлбал, “Монгол
сайхан” сан, “Хаан банк”, “МҮОНРТВ”, “Моннис”, “MCS”. Сонирхуулахад, нэг
лоожийг маань Голландын язгууртан гаралтай бизнесмэн хүн таван жилээр авсан.
-Энэ мэдээллийг уншсан хүн магадгүй өөрийн
гэсэн суудал түрээслэхийг бодож болох юм. Тийм боломж олдох уу, эсвэл
хоцорчихсон уу?
-Лоож дууссан ч гэлээ гол суудлыг эгнээгээр нь авч болно. Дэлхийн алдартай
театруудад ч заавал лоож гэлтгүй суудал авдаг. Тэр суудалд хүн суух суухгүй нь
хамаагүй бүтэн жилээр нь авчихдаг. Ингэснээрээ тухайн хүн би зөвхөн сайн
бизнесмэн биш, зөвхөн энэ улсын иргэн биш сонгодог урлагт хувь нэмрээ оруулж
байна гэдэг нь хүмүүнлэг үйл явдал хэмээн өөрийгөө рекламддаг байхгүй юу. Өөрөөр
хэлбэл, таетрт суудал авснаар зөвхөн театрт орлого оруулаад зогсохгүй,
театраар дамжуулж соёл урлаг, ялангуяа сонгодог урлагаар дамжуулж өөрийгөө
нийгэмд нээж өгч байгаа буянтай үйлс гэж боддог.
-Сонгодог урлагийг үзэх соёл гэж их
ярьдаг. Энэ талаар лекц хийдэг гэж сонссон юм байна?
-Сүүлийн үед үзэгчдийн соёл гэдэг лекцийг манайхаас зохион байгуулж явуулж байгаа.
Театрт ирж байгаа хүн ямар соёлтой байх вэ гэж хүмүүс асуудаг л даа. Үүнд
хариулахад театрт ирж байгаа хүн би өөрөө тоглолтод оролцоно гэж ирэх
хэрэгтэй. Жишээ нь, манай вэб сайтаас мэдээллээ аваад би өнөөдөр “Хунт нуур” үзэх
юм байна. Энэ тоглолт чинь хэддүгээр зууны тоглолт билээ, юуны тухай гардаг
билээ гэдэг мэдээллийг сайтаас уншаад өөрийгөө бэлдээд ирж болно. Тэгээд өөрийгөө
хун гэж төсөөлөөд сэтгэл санаагаараа бэлдээд ирэх юм бол тоглолтдоо уусч, тэр
хүмүүстэй цуг амьдарч тэрхэн хугацаанд өөрийгөө стресстэй нийгмээс салгаж
чадна. Ингэж чадсанаар жинхэнэ үзэгч. Үүнийг ямар ч мөнгөөр худалдаж авахгүй.
Ийм л менежментийг бид явуулж байгаа.
-Та өмнө театрынхаа менежер байсан.
Магадгүй энэ нь одоогийн хийж буй шинэчлэлүүдэд дөхөм болж байгаа болов уу?
-Би өөрөө балетын жүжигчин. Сургууль төгсөөд18 жил болж байна. Энэ
хугацаанд жүжигчнээс гадна балетмейстер гэдэг мэргэжлийг эзэмшсэн. Мөн нийгэм,
соёл, урлагийн менежментээр гурван дээд сургууль төгссөн. Одоо урлаг судлалын
доктор горилж байгаа. Миний хийж байгаа менежмент мэдээж онол дээр тулгуурлалгүй
яахав. Гэхдээ урлагийн менежмент нэн ялангуяа сонгодог урлагийн менежментийг
ямар ч багш заадаггүй. Практикаар л олж авдаг. Миний суурь хүмүүжил, миний
театр, миний хийж байсан алдаа ч дараа нь амжилт болж хувирдаг юм уу. Нууц нь
ердөө тэндээ л байдаг.
Д.Цогзолмаа