Манай улсын стратегийн ач холбогдол бүхий 15 ордын нэг нь Хөвсгөл аймгийн Бүрэнхааны фосфоритын орд. Энэ орд хэдийгээр асар их нөөцтэй, эдийн засгийн ач холбогдлоороо Тавантолгой дараа бичигддэг ч газар зүйн байршлын хувьд байгаль экологид сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэлтэй. Гэхдээ уг ордыг ашигласан тохиолдолд л сөрөг нөлөөний тухай ярьж болох юм. Байгаль байдгаараа байж байхад юу ч болохгүй.
Тийм ч учраас 1987 онд тус ордыг ашиглах гэж байхад нь нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан "Далай ээж маань цаазын тавцанд" нийтлэл бичиж байсан удаатай. Дээрх нийтлэлд фосфоритын ордыг ашиглах юм бол Хөвсгөл нуур хийгээд бүс нутгийн байгаль экологид ямар сөрөг нөлөө учирч болохыг тод томруун харуулсан учраас энд давтан нурших нь илүүц. Харин сүүлийн ч далай ээжийг цаазын тавцанд дахин тавих гээд байгаагийн цаад шалтгаан юу вэ гэдэг нь уншигчдад илүү сонирхолтой байх биз ээ.
Бүрэнхааны орд газарт хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшдэг 70 орчим компани бий. Тэдний нэг нь УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Батж.Бат-баярын хүү Б.Батхишигийн "Талст маргад" ХХК юм. Энэ утгаараа Батж.Батбаяр гишүүн ихээхэн хэл аманд өртдөг. Гэхдээ асуудлын гол нь ганц нэг гишүүнд бус, зарим газрын гаргасан шийдвэрээс улбаатай гэдэг нь баримтаас тодхон харагдаж байна. Засгийн газар энэ оныг "Бизнесийн орчныг шинэтгэх жил" болгон зарласан. Энэ хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ төлөвлөгөөг мөн баталсан билээ.
Уг төлөвлөгөөнд "Бүрэнхааны фосфоритын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдсон үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй яриа хэлэлцээ хийх, энэ талаарх санал дүгнэлтийг Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна" хэмээн тусгасан байдаг. Энэ ажлыг Эрдэс баялаг, эрчим хүчний яам 2009 оноос 2010 оны хоёрдугаар улиралд багтаан гүйцэтгэх үүрэг хүлээжээ. Салбарын яам ч хүлээсэн үүргээ сайн биелүүлж, холбогдох бүхий л судалгааг хийсэн юм байх. Тодруулбал, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо энэ салбарын эрдэмтэдтэй хамтран Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ хүртэл боловсруулж амжсан байна билээ. Саяхнаас энэ ажлаа үр дүнтэй болсныг нотлохын тулд "Бүрэнхааны ордыг ашиглахад байгаль экологид ямар ч сөрөг нөлөөгүй" гэсэн мэдээлэл үе үе цацах боллоо. Тэр ч бүү хэл, "Фосфорит олборлохгүйгээр зэс хайлуулах үйлдвэр байгуулах боломжгүй пиар хийх болов. Зарим эрдэмтэн "Зэсийн баяжмалыг церо металлын аргаар хайлуулахад хүхэрт хий ялгардаг.
Энэ хийг усанд уусгаад хүхрийн хүчил болгодог. Хүхрийн хүчил нь маш аюултай хортой бодис учраас үүнийг номхруулахын тул фосфоритын баяжмалаар боловсруулж бордоо болгохоос өөр гарцгүй" хэмээн ярьж байна. Гэхдээ үүнээс өөр гарцгүй гэдэг нь арай үнэмшилгүй зүйл. Фосфорит ашиглахгүйгээр зэсээ хайлуулдаг үйлдвэр технологи өндөр хөгжсөн оронд бишгүй бий. Гагцхүү зарим байгууллага энэ ордыг ашиглахаар улайрч байгаа учраас л олон нийтэд "Аргагүйн эрхэнд ашиглахаар болсон юм байна" гэсэн ойлголт төрүүлэхийн тулд хийж байгаа ажил. Монгол Улс Оюутолгой, Тавантолгой хоёроос бусад стратегийн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах талаар дорвитой ажил хийхгүй байна гэсэн шүүмжлэл их гарч байгаа. Энэ утгаараа гурав дахь том ордын ТЭЗҮ-ийг боловсруулсан нь сайн хэрэг. ТЭЗҮ нь ч нэлээд сайн болсон байна билээ. Бүрэнхааны ордыг 200 сая тонн фосфоритын хүдрийн нөөцтэй гэдэг. Эрдэмтдийн хийсэн ТЭЗҮ-ээр олборлох үйлдвэр байгуулсан тохиолдолд жилд гурван сая тонн хүдэр олборлоод 1.5 сая тонн 30 хувийн агуулгатай фосфоритын баяжмал үйлдвэрлэх аж. Баяжуулах үйлдвэрт нь 3000 орчим хүн ажиллана. Тэдний 2700 нь үйлдвэрийн байнгын ажилчин байх гэнэ.
Үйлдвэр барихад 152 сая ам. долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ хөрөнгийг шийдчихвэл хоёр жилийн дотор үйлдвэрээ бариад ашиглалтад оруулна. Харин гуравхан жилийн дотор дээрх зардлаа нөхөх боломжтой гээд байгаа. Дэлхийн зах зээл дээр боловсруулсан фосфоритын бордоо тонн нь 500 ам.долларын үнэтэй байгаа учраас зардлаа ийм богино Хугацаанд нөхнө хэмээн тооцжээ. Эдийн засгийн үр өгөөжийг нь харвал үүнээс сайхан зүйл гэж байхгүй мэт. Харамсалтай нь, дэлхий нийтээрээ экологийн аюул дагуулах уул уурхайн үйлдвэрлэлээс эмээж байхад тсхнологийн хөгжлөөр төдий л дээд түвшинд хүрээгүй байгаа манайх фосфоритын олборлолтыг ямар ч эрсдэлгүй хийж чадах эсэх нь анхаарал татаж байна. Үүнээс гадна Асгат, Төмөртэй, Цагаан суварга гээд стратегийн орд зөндөө байхад заавал Хөвсгөлийг хөвөөлсөн Бүрэнхааны ордыг хөндөх гээд байгаа нь сонин.
Мөн фосфоритыг байгаль орчинд хоргүйгээр олборлох технологи дэлхийд одоохондоо нэвтэрч амжаагүй гэдгийг олон улсын эрдэмтэд тайлбарлаж байхад зарим газар Бүрэнхааны ордыг 2012 он гэхэд химийн үйлдвэрлэл болтол нь хөгжүүлнэ гээд байдаг. Түүхий нүүрсний ордуудаа хүртэл өөрсдөө ашиглаж чадахгүй олон улсын компаниудын дунд тендер зарладаг хэрнээ байгаль орчин, хүн, амьтанд онц их хэмжээний хохирол учруулж болохуйц эрсдэл дагуулдаг фосфоритын ордыг өөрсдөө ашиглана хэмээн том дуугарч байна. Хөвсгөлийн иргэд төдийгүй олон нийт энэ асуудалд туйлын эмзэг хандаж, эсэргүүцэж байгаа. Бүрэнхааны ордоор оролдох бүрэн эрх хэн нэгэнд байдаг юм гэхэд Монголд одоохондоо фосфоритын орд ашиглах бүрэн хэмжээний дадлага туршлага, техник технологи байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ.
ТЭЗҮ боловсруулсан ажлын хэсгийнхэн болон Ашигт малтмалын газрынхан "Бидний сонгосон нойтон тэсэлгээний аргаар фосфорит олборлох тохиолдолд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй" гээд байгаа. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх "Бүрэнхааны ордод байгаль орчны нэгдсэн үнэлгээ хийгээгүй. Одоохондоо олборлолт явуулахад эрсдэлтэй болон эрсдэлгүй эсэхийг тогтоогоогүй" гэж байсан. Тэгэхээр тэдний "Аюулгүй" гэдэг үгэнд итгэж болохгүй гэсэн үг. Угаасаа фосфорит нь усыг "үхүүлэх" шидтэй эд гэдэг. Өөр өч төчнөөн баялаг байсаар атал хамгийн аюултайг нь сонгож аваад ухаж төнхөх гээд байж болох уу. Ядаж л ураны ордуудаа эхлээд ухсан нь хамаагүй дээр баймаар. Яагаад гэвэл ураныг хүдэр хэлбэрээр нь олборлоход ямар ч эрсдэл байдаггүй.
Харин боловсруулахад л өндөр технологи шаарддаг шүү дээ. Засгийн газар хэлсэндээ хүрдэг байх нь муу зүйл биш. Гэхдээ хэлсэндээ хүрэхээс илүү хийсэн ажлын эцсийн эцэст үр дүн чухал гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Харин бусармаг явдалтнуудын гайгаар Монголын төдийгүй дэлхийн цэвэр усны ундрага, нөөц болсон далай ээжээ хорлочихвол яана.
Ч.Дашдэлэг