Эх орон хаанаас эхэлдэг вэ. Намайг бага байхад хоёрдугаар ангийн унших бичгийн номонд энэ асуулт байдаг байж билээ. Тэр үед учраа мэдэхгүй хүүхдүүд чухам юу гэж хариулж байсныг санахгүй юм. Харин одоо энэ асуултад би "Эх орон тусгаар тогтнолоос эхэлдэг" хэмээн ам бардам хариулмаар байна.
Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсан ч "Тусгаар тогтнол" шүлгээрээ энэ асуултад хариулсан юм билүү.
Нүүрэнд нь гал бадарсан Монгол эцгийн хийморь дээр
Нүнжгэнд нь гал ассан Монгол эхийн сэтгэл дээр
Нүүдлийн өргөөнд нэгдсэн Монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан Монгол Улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би...
Түүний "Тусгаар тогтнол" найраглалыг сонсоод огшдоггүй хүн гэж үгүй биз. Судсаар нь Монгол цус гүйж байгаа хэн бүхэнд өнөөдөр тийм гэхийн аргагүй бахархах, омогших мэдрэмж төрж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Хөдсөн дээлтэй хувьсгал хийсэн Монголчууд Анхдугаар үндсэн хуулиа баталсан 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг бид Улс тунхагласны ойн өдөр хэмээн тэмдэглэдэг. Тийм учраас өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнолын ойн өдөр.
Хэдийгээр 1946 оны арвадугaap сарын 20-нд Монгол Улс анх удаа ард нийтийн санал асуулга явуулж, 100 хувийн саналаар өөрсдийн эрх чөлөөгөө баталгаажуулсан гэж үзэх хүмүүс байдаг ч аль аль нь Монголын тусгаар тогтнолын салшгүй тэмдэглэлт үйл явдал.
Эцэг хуулиа эмхэлж, дэлхийд данслагдсан 1924 оны энэ өдөр ч, НҮБ-д элсэх эрхээ олж авсан аравдугаар сарын 20-ны өдөр хоёулаа тусгаар тогтнолын баярын өдөр. Тэр байтугай жилийн хоёрхон өдөр биш 365 хоногт бид тусгаар тогтнолын үнэ цэнийг тархи оюундаа тунгааж байх учиртай.
Сүүлийн жилүүдэд тусгаар тогтнол гэдэг үг хүн бүрийн амнаас гардаг болчихсон болоод тэр үү, энэ хоёр үг тунхаг мэт санагддаг болчихож. Хүн болгон тусгаар тогтнол гэж цээжээ дэлдэж, газар шорооны төлөө ярихдаа "Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг" хэмээх Модунь шаньюгийн үгийг ишлэж ярьдаг ч сүүлийн 20 жилд бидний эх орон ямар олон "хөрш"-тэй болчихсоныг бидний баялгийг ухаж байгаа олон зуун компаниас харж болно. Ингэхэд мөн чанартаа бид тусгаар тогтнол гэж юу болохыг мэддэг бил үү.
Нөгөө талаар эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж, сөөм газар, ширхэг чулууны төлөө амиа хайрлахгүй тэмцэж явсан эх оронч өвгөд өдрөөс өдөрт цөөрч, тэдний баатарлаг гавъяаны талаар бид түүхийн шарласан хуудаснаас, кино зургийн хальснаас олж харж байна. Тийм учраас хэтэрхий ойр юм шиг мөртлөө наалдац муутай, хол санагдаад байж болох юм.
Тусгаар тогтнол гэдэг зөвхөн буу барьж, сэлэм эргүүлсэн тэр үеийнх шиг биш ч Монгол Улсын иргэн болгоны эх орноо гэсэн чин сэтгэл дотор оршдог гэдэгт итгэдэг юм. Яагаад гэвэл бид чинь эрх жаргалаа батласан иргэн бүхний гараар Тусгаар тогтнолоо тунхаглан бичсэн шүү дээ.
Б.Эрхэс