Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулетэй ярилцлаа. Тэрээр шүлхийн голомтод ажиллаж буй ажлын хэсгийг ахалж байгаа юм. Түүнийг шүлхийн голомтоос ирсэн даруйд нь “барьж” авлаа.
-Зүүн аймгуудад гарсан малын гоц халдварт шүлхийн өвчлөл өнөөдөр ямар байдалтай байна вэ?
-Өнгөрсөн есдүгээр сарын 17-ноос ажлын хэсгийг надаар ахлуулж ОБЕГ, ЦЕГ, УМХЕГ, манай яамны 50 гаруй хүн томилогдон хоёр аймагт хоёр сар ажиллаж байна. Би хөдөө ажиллаж байгаад хотод ирж Улсын онцгой комисст ажлаа танилцуулчихаад буцаад голомт руу очиж ажиллаж байгаа. Шүлхий гарсан аймгуудад 35 хоног ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь гэсэн дөрвөн аймагт шүлхий гарсан. Нийт 24722 мал өвчилсөн. Одоогоор Сүхбаатар, Дорнод аймгийн өвчлөл багассан. Дорнодод өвчлөл нэмэгдээгүй 10 гаруй хонож байна. Сүхбаатарт сүүлийн хэд хоногт хоёр мал өвчилсөн. Энэ нь нууц үедээ илэрсэн. Өвчилсөн бүх малыг устгасан. Хамгийн сүүлийн вакциныг хийснээс хойш 21 хоногт өвчлөл илрээгүй бол хорио цээрийн дэглэмийг цуцлах сайдын тушаал гарсан. Одоо мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээж байна. Дүгнэлтийг Засгийн газар, Улсын онцгой комисст танилцуулж хорио цээрийг цуцална.
Дорноговьд 18 мал өвчилснийг устгасан. Хэнтийд 84 мал өвчилсөн. Энэ хоёр аймагт хорио цээрийн дэглэмийг хатуу баримталж байгаа учраас сүүлийн хэд хоног өвчлөл нэмэгдээгүй. Хэнтий аймагт 95 мянган зээр нүүдэллэж ирсэн. Зээрийн нүүдэл Дорноговь болон Төв аймаг руу наашлаад байна. 10 зээрээс шинжилгээ авахад найм нь шүлхийгээр өвчилсөн нь тогтоогдсон. Бусад мэргэжлийн байгууллагын шинжилгээгээр зээрээс малд шүлхий халдаж байгааг нотолсон. Учир нь голоос зээр усалж тэндээс мал халдварлаж байгаа. Үүнийг зогсоохоор ажиллаж байна. Олон машин, техник, хүмүүс ажиллаж байна. Одоо хүйтэрлээ. Ариутгалын бодис маань хөлдчих гээд байх юм.
Өнөөдрийн байдлаар 200 мянган тун вакцин оруулж ирсэн. Үүгээр Улаанбаатарын 450 мянган малыг вакцинжуулна. Мөн ОХУ-аас 200 мянган тун вакцин авна. Япон 200 мянган ам.долларын мөнгөн тусламж үзүүлэхээр болсон. Энэ хооронд Засгийн газар зүгээр хараад суугаагүй. 5.1 тэрбум төгрөг гарган шуурхай ажиллаж байна.
-Их мөнгө зарцуулсан ч өвчлөл дарагдахгүй хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө гээд улстөржиж байгаа шүү дээ. Яагаад хоёрхон аймагт гарсан өвчлөлийг дарж чадахгүй удав?
-Олон хүний хөдөлмөрийг гэгээтэй талаас нь ойлгох хэрэгтэй. Муу ажиллаж их мөнгө зарцууллаа гэж улстөржүүлж байгаа. Шүлхийд улс төр ямар хамаатай юм бэ. Голомтод Японы мэргэжилтнүүд ирж ажилласан. Тэнд ч шүлхий гардаг. Тэд энэ өвчнийг дарахын тулд олон жил ажилласан байна. Манай ядуу оронд л 5.1 тэрбум төгрөг их харагдаад байгаа байх. Харин ч хоёр сарын хугацаанд гайгүй дарчихлаа. Тэгэхээр улстөржүүлээд нэгнийхээ хийсэн ажлыг үгүйсгэх хэрэггүй. Өнөөдөр шүлхий гарлаа гэхэд маргааш боом өвчин гарахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ.
-Шүлхийгээр олон мал өвчилсөнд хэн буруутай вэ, хэнд ямар хариуцлага тооцох ёстой вэ?
-Бодлогын том асуудал хэрэгтэй юм байна. Жил бүр орон нутагт вакцин хийдэг. Хүнд нэг удаа вакцин хийхэд насан туршид дархлаа үүсдэг. Харин малд жилд нэг удаа хийхэд тухайн жилээ даадаг. Улсын онцгой комисс болон Засгийн газарт бид ажлаа тайлагнана. Хариуцлагын асуудлыг ч хөндөж ярина. Хариуцлага байх ёстой. Өнгөрсөн жил вакцинжуулсан юм бол яагаад үр дүнгээ өгөөгүйг ярих л хэрэгтэй.
Сүхбаатар аймагт дархлаажуулалтын вакцин хийсээр байтал 47 хувьтай, Дорнодод 87 хувьтай тогтсон байна. Үүний цаана нэг юм байгаа биз. Орон нутгийнхан болохоор зун вакцин тарьсан учраас мэргэжлийн горим алдсан гэж хэлсэн. Тэгвэл горим алдсан хүн нь хариуцлага хүлээх ёстой биз дээ. Хоёрдугаарт, мал эмнэлгийг хувьчилсан нь том алдаа болсон гэж миний хувьд ажиглагдсан.
-Тэгэхээр мал эмнэлэг төрийн мэдэлд байх ёстой гэж үү?
-”Монгол мал” хөтөлбөрт сум бүрт мал эмнэлгийн гурван нэгж байгуулахаар тусгасан. Энэ нь үр дүнгээ өгөх байх. Хувийн мал эмнэлгийнхэнд хариуцлага тооцох механизм нь муу байна. Хувийн мал эмнэлгийнхэн өөрсдөө тарихгүй малчдад вакцинаа өгчихдөг. Эсвэл эмэгтэй эмч нар чаддаг жижиг малаа тариад барьж чадахгүй том малаа тарихгүй үлдээх жишээтэй. Ингэхээр вакцинд малаа бүрэн хамруулж чадахгүй байна.
Нөгөө талаар боловсон хүчин дутагдалтай байна. Шүлхий, боом гарлаа гэхэд түүнийг мэддэг нарийн мэргэжлийн эмч нар байх хэрэгтэй. Мал тарих стандартын дагуу малын эмчийн зааварчилгаа алга. Хүзүүнд нь тарих ёстой бол гуянд нь тарих зэрэг алдаа гаргаж байна. Сургалтын талаар том бодлого шаардлагатай юм байна.
Мөн малын вакциныг Монгол өөрөө үйлдвэрлэх хэрэгтэй. Малын эмч нар төрийн албан хаагчид байх хэрэгтэй, мал эмнэлэг төрийн мэдэлд байх нь зөв. Эргээд төр хариуцлага тооцоход хамаагүй дөхөм болно.
-24 мянган мал гэдэг их тоо. Олон айл өрхийн хувийн өмч устлаа. Үүнд малчид малаа хамгаалах талаар өөрсдөө хариуцлагагүй хандсан уу, эсвэл төрийн алдаа байв уу?
-Мал төрийн өмч байвч малын ашиг шимийг иргэн өөрөө хүртдэг. Тэгэхээр малчид хариуцлагатай байх ёстой. Бидний малыг вакцинжуулж байна уу, тарилга хийлгэсэн үү гэдэгт санаачлагатай, ухамсартай байх хэрэгтэй. Дээд шатныхныг л чичлээд байдаг, дунд, доод шатанд юу болж байгааг харах хэрэгтэй.
Шүлхийг хурдан дарсангүй гэж намайг чичлэх хүн байх юм. Гэхдээ би Засгийн газрын хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхийн төлөө нойр, хоолоо хасаад хөдөө ажиллаж байна. Ингэж ажиллаж байхад их сайхан дулаан конторт сууж байгаа зарим хурган дарга нар эргээд намайгаа чичлээд сууж байгаа нь харамсалтай. Тэд мундаг юм бол голомтод очоод хүйтэн газар хэд хоног ажилла л даа. Чадахгүй л байхгүй юу.
-Эхлээд хоёр аймагт гарсан өвчин яагаад бусад аймаг руу үсэрхийлсэн бэ. Энд бас ажлын хэсэг хариуцлага алдсан гэх шүүмжлэл гарсан шүү дээ. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Хэнтийд халдвар гарлаа гэхэд очоод үзэхэд голомтод байсан 95 мянган зээр нүүдэллээд ирсэн байсан. Зээрийг харахад доголсон, явж чадахгүй зэрэг өвчилсөн нь илт мэдрэгдсэн. Манай ажлын хэсэг малаа харах уу, малчдаа бодох уу, зээр харах уу зэрэг асуудал байна. Гэхдээ бид шантраагүй. Улсын онцгой комиссоос зээрийн ажлын хэсэг томилж байна. Зээрийг хамаагүй буудаж устгаж болохгүй учраас үхсэнийг нь устгадаг. Шүүмжлэхээс илүү хоёр сарын дотор хоёр аймгийн өвчлөлийг дарахад олон хүний хөдөлмөр шингэсэн гэдгийг бодолцох нь зөв болов уу.
-Зээр малтай адилгүй болохоор хорьж устгахад хэцүү юм байна, тийм үү?
-Зээр үнэндээ дийлдэхгүй юм. Бид хорьж, нэг тал руу нь хөөх гэж үзсэн. Нэг удаа 95 мянган зээр нүүдэллээд ирэхээр яах ч аргагүй юм. Шөнө хөөж явуулчихаад өглөө харахад хүрээд ирчихсэн байдаг.
-Та мал аж ахуйгаас гадна яамныхаа аль хэсгийг нь хариуцдаг юм бэ?
-Би газар, тариалан мал аж ахуйгаа хариуцаж ажилладаг. “Атрын III аян” хөтөлбөрийн хэрэгжилтийн ажлын хэсгийг би ахалдаг. Газар тариалангийн салбар сэргэлээ, дотооддоо 100 хувь үр тариагаа хангах боллоо. Тэжээл, хадлангаа жилийн жилд төлөвлөсөн хэмжээнд авч байна. Ургацын талаар амжилтад хүрсэн. Үүнийгээ цаашид ахиулж, чанартай үр тариа хураан авч гадаад руу экспортлох хэмжээнд хүрэх хэрэгтэй. Ирэх жил Ерөнхий сайдын ивээл дор 1000 тариаланчдын улсын зөвлөлгөөн зохион байгуулна. Үүнийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар би ажиллаж байна.
“Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд мөн энэ жил 1000 малчны зөвлөлгөөн хийх байсан ч шүлхийгээс болж хойшлуулсан. “Монгол мал” хөтөлбөр хэрэгжсэнээр мал чанаржина, эрчимжсэн мал аж ахуй хөгжинө. Малын гаралтай бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой болно.
-Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн мөнгө нэлээн хэл амтай байдаг. Гал тогоог нь манаж суудаг хүний хувьд энэ талаар юу хэлэх вэ?
-Хууль хяналт, аудитын байгууллага олон удаа шалгалт хийдэг юм билээ. Мөнгөтэй холбоотой асуудлын дотор руу ордоггүй. Хуулийн байгууллагын шалгаснаар алдаа зөрчил гаргаагүй гэдгийг надад мэдээлсэн. Харин биднийг томилогдохоос өмнөх Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн зөрчлийг хэвлэлийнхэн гаргаж ирдэг юм билээ.
-Засгийн газарт дөрвөн эмэгтэй дэд сайд бий. Танай салбар зуд турхан, малын гоц халдварт өвчин гээд хөдөө ажиллах шаардлагатай байх юм. Сая л гэхэд та олон хоног голомтод ажилласан гэлээ. Эмэгтэй хүнд ахадсан ажил биш үү?
-Энэ салбар эмэгтэйчүүдийг шалгасан том шалгуурын салбар гэж боддог. Би дэд сайдаар томилогдон ажилласан хоёр жил гаруйн хугацаанд 355 хоногт нь хөдөө ажилласан байна. Манай туслах байнга бүртгэл хөтөлсөн байдаг. Өнгөрсөн хоёр өвлийн зуднаар хөдөө ажилласан юм байна. Зөвхөн шүлхийгээр 35 хоног хөдөө ажиллажээ, цаашид хэд хонохыг мэдэхгүй шүү дээ. Өмнө нь энэ салбарт эмэгтэй хүн дэд сайдаар ажилласан түүх байхгүй. Хүнд салбар юм байна лээ. Гэвч төр надад итгэл үзүүлсэн болохоор чадлын хэрээр зүтгэнэ. Эрчүүдтэй адилхан үзэлцээд байна даа.
-Хүнс, хөдөө аж ахуйн салбарт эмэгтэй дэд сайд ажиллаж байгаагүй юм уу?
-Ажиллаж байгаагүй. Эрчүүдийн яам гэж нэрлэдэг юм билээ. Би төрийн байгууллагад 25 жил ажиллахдаа голдуу эрчүүдтэй ажиллажээ. Шүлхийн ажлын хэсэгт ч гэсэн 50 хүний дунд ганцхан эмэгтэй нь би. Эмэгтэй хүн ажиллаж чаддагийг харуулахыг хичээж байгаа. Эмэгтэй дэд сайд ажиллаж чаддаггүй гэж хэлүүлж дараагийн эмэгтэйчүүдэд гай болохгүйг боддог.
-Энэ Засгийн газарт казах хоёр эмэгтэй дэд сайд ажиллаж байгаа. Нэг нь та, нөгөөх нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда. Өмнө нь казах эмэгтэй дэд сайдаар ажиллаж байсан уу?
-Үгүй. Ч.Куланда бид хоёр дэд сайдаар ажиллаж байгаа нь анх удаагийнх. Казах түмний хувьд том түүх гэж боддог. Нутгийн иргэд маань талархаж байсан. Үндэсний цөөнх ажил хийж чаддаггүй гэсэн нэр зүүхгүйг хичээдэг.
-Казахууд итгэсэн хүндээ итгэж, үнэнч зүтгэдэг шаргуу зантай гэдэг. Энэ зан таны ажилд нөлөөлдөг юм шиг санагдлаа?
-Казахын ард түмэн хөдөлмөрч, аминдаа арчаатай. Хувийн амьдралдаа ч, төрийн ажилд ч арчаатай ханддаг. Бас хүнд итгэж чаддаг, итгэл даадаг. Сүүлийн үед зарим хүний мөс чанар муудсан юм болов уу гэж ажиглагддаг.
Казахын ард түмний төлөөлөл төрийн өндөр албан тушаал хашиж чаддаг гэдгийг Ч.Куланда бид хоёроос харж, бидэнд урам өгдөг. Хэдийгээр бид хоёр сөрөг хүчин ч гэлээ холбоотой ажилладаг. Ч.Куланда бол АН-ын лидер эмэгтэй. Манай нам боловсон хүчин олонтой, шалгуур сонголт өндөртэй. Түүнээс гарч ирнэ гэдэг журмын нөхдийнхөө итгэлийг зүтгэлээр хариулах шалгуур юм.
-Та намынхаа өмнөх Удирдах зөвлөлийн гишүүн байсан. Том шалгуураар таныг сонгосон байх. Харин одоогийн Удирдах зөвлөлөөс таныг хассан байна лээ?
-Би хурал дуусаагүй байхад шүлхийн голомт руу буцаад явчихсан. Удирдах зөвлөлийн сонголт хийгээгүй байхад явсан л даа. Намын удирдлагууд сонголт хийсэн юм билээ. Тэгээд Х.Жекейг манай нутгийн төлөөлөл болгож оруулсан юм байна. Мөн манай салбарын сайд Удирдах зөвлөлд орсон. Би амбийцгүй учраас оръё гэж яваагүй. Ямар боловч эмэгтэйчүүдийн 25 хувийн квотыг хадгалж сонголт хийсэн учраас бусад эмэгтэйчүүддээ амжилт хүссэн.
-Квот гэснээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх гэж байгаа. Хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн квот, цөөнхийн төлөөллийн тоог ч тусгасан. Эмэгтэй улстөрчийн хувьд хуулийн төслийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох нь зөв. Бид алийн болгон мөнгөний сонгууль явуулах юм бэ. Жинхэнэ чадал чансаагаараа гарч ирдэг сонголтыг хийх боломжийг ард түмэндээ олгох хэрэгтэй. Пропорциональ эсвэл холимог тогтолцоог би дэмжиж байгаа. Шударга сонгууль болно гэдэгт итгэдэг. Парламент ч чадварлаг боловсон хүчнээс бүрдэнэ гэж найддаг. Мэдээж эмэгтэйчүүд, үндэсний цөөнхийн квот орж ирэх байх. Д.Лүндээжанцан нарын боловсруулсан хуулийн төслийн хувилбар сайн болсон санагдсан.
-Та Өлгийгөөс зургадугаар ангид байхдаа гарсан гэл үү. Хэзээ улс төрд орсон юм бэ?
-Тэгсэн, зургадугаар ангид байхдаа Эрдэнэт рүү шилжиж 10 жилээ төгссөн. Оюутны ширээнээс улс төрд орсон. Манай аав, ээж энэ намын боловсон хүчин. Аав маань 42 жил МАХН-д ажилласан, ээж Баян-Өлгий аймгийн хүний анхны эмчээр ажиллаж байсан.
-Нутагтаа ойрд очиж байна уу?
-Нэлээн очно. Өвөл зуд боллоо гэхэд Баян-Өлгийд очдог. Өнгөрсөн өвөл баруун аймгуудад бараг өвөлжсөн. Цагаан сар, Наурызын баяраар очдог. Зуд, тусламж, газар тариалангийн ажлаар ч олон удаа очдог.
М.Ганцэцэг