gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     6.07
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Лугийн голын ховор металлын дэргэд алт, зэс юу ч биш

Эдийн засаг
2010-11-24
0
Twitter logo

-Халзанбүргэдэй, Мушгиа худаг, Лугийн голоо харийнханд алдчихгүй л юмсан-

Манай сонин энэ сарын 17-ны 228/3057 дахь дугаартаа "Ховор металлаараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг хайж байна" гарчиг бүхий мэдээлэл нийтэлсэн билээ.

Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, IPAS төслийнхэнтэй хамтран "Монгол Улсад ховор металлд түшиглэсэн аж үйлдвэрийг хөгжүүлэх боломж" сэдэвт хурлаас хийсэн тэмдэглэл л дээ. Энэ хуралд уг нь УИХ-ын гишүүдээс эхлээд төрийн байгууллагынхан, ашигт малтмалын бизнес эрхлэгчид, судлаачид оролцож Монголд илрээд байгаа 15 стратегийн ордын талаар ярилцсан юм.

Эндээс хамгийн их анхаарал татсан зүйл нь Ховдын Халзанбүргэд уул, Өмнөговийн Мушгиа худаг, Дорноговь аймаг дахь Лугийн голын ордуудын асуудал байлаа. Эдгээр гурван ордод ховор металл хэдэн мянган тонноороо хэвтэж байгаа аж. Үүнийг ашиглаж чадвал бид юун Америк, Хятад, Япон. Харин тэд манайхаас гуйх цаг ирэх гэнэ. Ховор металл гэж юуг хэлээд байна вэ. Судлаачдын хэлснээр бол энэ нь юун алт, юун зэс. Түүнээс ч үнэтэй металл юм байх. Нэр нь церкон буюу цери гэдэг чулуу. Менделеевийн үелэх системийн Антонойдын группын 12 элементийн нэг гэсэн үг. Энэ чулууг боловсруулж, хөнгөн цагаантай хольж сансрын хөлөг, пуужин бүтээхэд хэрэглэдэг гол материалыг гаргаж авдаг аж. Ийм материал нь хөнгөн, бат бэх чанартай. Одоогоор Лугийн голд 14 мянган тонн /зарим нь 360 мянган тонн/ ховор металлын нөөцтэй гэж үздэг.

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Лугийн голын орд нь К-49-37, К-49-25 гэсэн байршилтай, 5472 метр квадрат талбайтай томоохон нөөц орд. Энэ ордыг 2007 онд УИХ-аар батлагдсан Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай тогтоолоор хавсралтаар нэр заан чухал ордынхоо тоонд оруулсан. Гэвч энэ орд өнөөдөр "Реалкокореа" гэгч Солонгосын компанийн мэдлийнх болчихсон байгаа нь хачирхалтай.

Энэ ордыг солонгосчуудад бэлэглэчихсэн хүн нь Билигсайхан гэгч Монгол эр байдаг сураг дуулдсан. Яг одоогоор ховор металлын ордоо илрүүлээд үйлдвэрлэлд ашигласан улс орон цөөхөн бөгөөд Өвөрмонголын Баян-Овоогийн уурхай 40 жил ажиллаж байгаа, Солонгосын Чолсон уурхай 30 гаруй жил ажиллаж байгаа. Эдгээр уурхайнуудыг түшиглэж төмөр зам, онгоцны буудал бүхий томоохон хотууд тус улсуудад сүндэрлээд төдий хугацаа өнгөрч байна.

Тэгэхээр Халзанбүргэдэй уул, Мушгиа худаг, Лугийн голын чухал ордуудаа өөрсдөө ашиглах нь юу юунаас чухал байгааг учир мэдэх хүмүүс сануулсаар байна.

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Мушгиа худгийн ордод нэг сая гаруй тонн орчим элементийн нийлбэр байх бололцоотой гэсэн таамаг байдаг гэсэн. Сая ч бай, мянга ч бай, энэ бол Монголчуудын өмч, Монгол орны баялаг. Судлаачдын ярьж байгаагаар энэ мэт ордыг ашиглахад дор хаяж 5-7 жил шаардлагатай гэнэ. Бидний судалж, шинжлэх гэсээр байтал харийнхны мэдэлд шилжчихээд бид нөөцийг нь биш шавхрууг нь шавхах хэрэг гарах юм биш байгаа.

Өнөөдөр дэлхийн ховор металлын зах зээлийн 80 хувийг Хятад улс дангаараа эзэмшиж, Америк, Японыг нийлүүлэлтээ зогсооно хэмээн айлгаж байна.

Манай улс 1990 оноос өмнө Ховд, Увс, Хэнтий, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн зарим нутагт газрын ховор элемент байгааг судалж тогтоосон бөгөөд сүүлийн 20 жилд энэ тухай дурссангүй, тийм сонирхол ч байсангүй.

Харин газраа ухаж, байгалийнхаа баялгаар амьдарч, хөрсөн доорхи эрдэнэ Монгол хүнийг үеийн үед нь тэжээх юм байна гэдгийг ухаарч эхлэнгүүт л энэхүү стратегийн чухал ордууд олны хараанд өртөж эхэлсэн гэхэд болно. Ямар сайндаа л хаа байсан солонгос нөхөр Лугийн голыг эзэмшигч болж хувираад хоёр жил болж байна. Энэ ордын чухлыг мань мэтээс түрүүлээд харчихсан хэрэг.

Дэлхийд ч ховор газрын ховор элементийг грамм, тонноор нь хэмждэг бөгөөд ислүүдээр нь ялгах тусам үнэ нь тэнгэрт хаддаг гэнэ. Дэлхийн зах зээл дээр ганцхан кг ховор элемент 34.5-3000 ам долларт хүрдэг, эсвэл тонн нь 90000 ам.долларт хүрдэг гэсэн тоо бий.

Бид өнөөдөр хоёр толгойн дундаа төөрчихөөд ёстой алийгаа алдаж байна. Зүг чигээ ч алдаж. Оюутолгойн ТЭЗҮ гэж хагас дутуу боловсруулсан зүйлээ гадна дотныхонд тулгачихаад одоо Тавантолгой нэртэй гурван толгойгоо яахаа мэдэхгүй гашилж сууна. Лугийн гол, Мушгиа худаг, Халзанбүргэдэй уулууд хоёр толгойн дэргэд орд шиг орд гэдгийг хэлэх хүн ч байна.

Монголчуудыг үеийн үед тэжээх их баялаг энэ гурван газрын хөрсөн дор байна. Оюутолгой, Тавантолгой яах вэ, 50-60 жил болоход нөөц нь дуусна. Харин дээрх гурван стратегийн ордуудаа эртнээс төр дансандаа бүртгэж, хол ойрын хүний нүдний хор оруулчихалгүй авч үлдэх л хэрэгтэй байна.

Б.Оюун

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан