“Хүсэл шунал” киногоороо 10 гаруй олон улсын кино наадамд амжилттай оролцож байсан С.Бямба найруулагч амжилтаа ахиуллаа.
Энэ удаад тэрбээр өөрийн “Remote control” буюу “Алсын удирдлага” гэх уран бүтээлээрээ Пусаны Азийн кино наадмын тэргүүн шагналыг хүртжээ.
Энэхүү наадамд Монголоос гурван найруулагч өөрсдийн уран бүтээлээрээ өрсөлдсөн байна. Тодруулбал, Ч.Хоролдорж “Шарга даага”, Л.Бат-Амгалан найруулагч “The call” бүтээлээрээ оролцсон бол С.Бямба найруулагч “Алсын удирдлага” гэх уран бүтээлээрээ “Шинэ давалгаа” төрөлд тэргүүн шагналыг Пусаны олон улсын кино наадмаас хүртсэн ажээ.
Тус киноны уран бүтээлчид өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр “Алсын удирдлага” киноны найруулагч, чөлөөт уран бүтээлч Сахъяагийн Бямбатай цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө Азийн мундагуудтай өрсөлдөж, тэргүүн шагнал хүртсэнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Монголын уран бүтээлч Пусаны олон улсын кино наадмаас тэргүүн шагналыг нь хүртсэн талаар дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлж байна. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд монгол хүн анх удаа энэ нэр хүндтэй шагналыг хүртлээ шүү дээ. Яг одоо юу бодогдож байх юм?
-Баярлалаа. Кино үргэлж олон хүний хөдөлмөр шингэж бүтдэг болохоор энэ бүтээлд хамтарсан бүх хүмүүст баяр хүргэе. Энэ амжилт бол кинонд хамтран ажилласан хүмүүсийн хүч хөдөлмөрөөс гадна монгол киног дэлхийн тавцанд гаргах гэсэн уран бүтээлчдийн хүсэл мөрөөдөлтэй салшгүй холбоотой.
Пусаны олон улсын кино наадам бол Азийн Канн гэгддэг. Энэ наадам 18 дахь жилийн турш амжилттай зохион байгуулагдаж байгаа. Хэвлэлээр “Гран при” гэж бичээд байгаа боловч үнэндээ бол тэргүүн шагнал юм.
-“Шинэ давалгаа” хэмээх төрөлд шагнал хүртсэн. Энэ төрөлд ямар кинонууд өрсөлддөг вэ?
-Миний оролцсон “Шинэ урсгал” гэдэг хэсэг бол залуу найруулагчид анхныхаа юм уу, хоёр дахь киногоороо оролцдог хэсэг. Азийн 11 кинотой өрсөлдсөн байгаа. Хэдийгээр залуу уран бүтээлчдийн кино өрсөлддөг хэсэг ч гэлээ энэ хэсэгт ихээхэн ач холбогдол өгдөг. Учир нь ирээдүйн киноны чиг хандлагыг энэ хэсгээс харж болдог гэж үздэг юм билээ.
-“Шинэ давалгаа”-аас гадна ямар, ямар ангилал байдаг юм бэ?
-Ер нь кино наадам гэдэг бол хэдхэн киног сонгож аваад хооронд нь уралдуулдаг зүйл биш. Мэдээж маш олон хэсгүүд байна. Өөрөөр хэлбэл, өрсөлддөг төрөл нь дөрөв. Миний хувьд “Шинэ давалгаа” төрөлд өрсөлдсөн.
-Энэ наадамд хэчнээн уран бүтээлч оролцсон бэ?
-Энэ жилийн наадамд дэлхийн 80 гаруй орны 300 гаруй кино өрсөлдсөн. Тус наадмын хүрээнд олон улсад 10 хоногийн турш 220 мянган хүн үзэж сонирхсон. Мөн нэг сонирхолтой баримт дурьдахад 7729 хүн тус наадамд бүртгүүлж, оролцсон байсан. Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын тоог оролцуулсангүй.
Тэгэхээр ямар том хэмжээний наадам гэдэг нь эндээс харагдах болов уу. Эдгээрээс дэлхийн 10 шилдэг киног өрсөлдүүлсэн. Улмаар 4000 гаруй хүний суудалтай задгай талбайд хаалтын үйл ажиллагааг зохион байгуулж, шагналыг гардуулсан.
Надаас гадна залуу найруулагч н.Хоролдоржийн “Шарга даага”, богино хэмжээний киноны төрөлд Л.Бат-Амгалангийн “Хуучны сайхан өдрүүд” хэмээх уран бүтээлээрээ өрсөлдсөн.
Тус наадамд оролцсон судлаач шүүмжлэгчид монголын кинонууд тэсрэлт хийлээ гэж байснаас гадна алдарт “Холливүүд рекордер” сэтгүүлд энэ наадамд оролцсон монгол кинонуудын тухай тусгай нийтлэлүүд гарсан. Дэлхийн А зэрэглэлийн кино наадмаас анх удаа монголын киночид шагнал хүртсэн нь энэ юм.
-“Алсын удирдлага” киноныхоо талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Миний хувьд “Алсын удирдлага” киноны зохиолыг бичиж найруулсан. Харин зураглаачаар АНУ-ын Чарли Либин, ерөнхий зураачаар ХБНГУ-ын Подсдам- Бабелсбергийн Кино телевизийн дээд сургуульд багш Д.Ариунсайхан, хөгжмийн зохиолчоор АНУ-д ажиллаж амьдарч буй С.Сансаргэрэлтэх, эвлүүлэгчээр Наоми Спиро, продюсерээр Ц.Ариунаа, Х.Хулан. Хейно Декерт нар ажилласан олон улсын кино төсөл юм.
Энэ кино нь нийслэл хотын ойролцоох жижигхэн өртөөнд амьдардаг Цог хүүд тохиолдсон хэдхэн өдрийн үйл явдал, түүний хүсэл мөрөөдөл, анхны хайрын тухай энгийн түүх мэт.
Гэвч өсвөр насны энэ хүүгийн дүрээр хувьсан өөрчлөгдөж байгаа Монголын нийгмийн өнөөгийн байдлаас гадна уламжлал болон шинэчлэлийн зохицол болон зөрчлийг уран сайхны аргаар дүрслэн харуулсан юм.
-Гол дүрийг хэн бүтээсэн бэ?
-Гол дүрүүдэд өдгөө БНСУ-д сурч байгаа залуу жүжигчин Э.Баасандорж, Ч.Ганбаатар, УДЭТ-ын залуу жүжигчин Н.Баярмаа нар тоглосон. Киноны үндсэн зураг авалтыг 2012 онд хийсэн бөгөөд пост продакшныг Нью-Йорк хотноо, олон улсын техник технологийн жишиг стандартад нийцүүлэн бүтээсэн.
Тиймээс ч гадны уран бүтээлчидтэй хамтран ажилласан юм. Дашрамд дурьдахад, ССАЖЯ, Берлиний олон улсын кино наадмын Дэлхийн Кино Сан, Роттердамын Олон Улсын Кино Наадмын дэргэдэх Хуберт Балс Сан болон Төгөлдөр Сан зэрэг байгууллагад талархсанаа илэрхийлье.
-“Алсын удирдлага” кино хэзээ монгол үзэгчдийн хүртээл болох вэ?
-Бид Пусаны кино наадмаас нэг сарын өмнө киногоо хийж дуусгасан. Ингэхдээ анхны ганц хувийг л хийж амжсан. АНУ-ын Нью-Йорк хотод хийсэн болохоор тэндээсээ шууд Пусан руу явуулсан. Одоо тэр нэг хувь маань наашаа Монголд хараахан ирж амжаагүй байна.
Энэ бүхний хажуугаар кино театруудад монгол кинонууд нээлтээ хийх гээд оочер дугаар ихтэй байгаа байх. Тиймээс тэдний хажуугаар бид чихцэлдээд баймааргүй байна. Үүнээс гадна энэ киног ганц нэг кино наадмууд руу явуулж үзэх бодолтой байгаа. Тиймээс он гараад эхний улиралд л монголын үзэгчдийн хүртээл болох болов уу.
-Киног бүтээхэд хэчнээн төгрөг шаардсан бэ. Ер нь кино зардлаа нөхөх боломж хэр байдаг вэ?
-ССАЖЯ-ны зүгээс тодорхой хэмжээний туслалцаа үзүүлсэн. Ер нь энэ киног бүтээхэд нийтдээ 500 сая төгрөг зарцуулсан. Хамгийн хямд хувилбараар бүтээсэн гэж ойлгох хэрэгтэй.
Бид анхнаасаа ашиг олох гэж энэ киног хийгээгүй. Арилжааны киноноос арай өөр төвшний уран бүтээл. “Хүсэл шунал” киног өмнө нь “Тэнгис” кино театрт гурван өдөр гаргаад буулгасан. Тэгэхэд энэ киног хэн ч ирж үзээгүй. Тийм л байна.
Х.Жаргал