Өнгөрсөн гуравдугаар сард Үндэсний агаарын тээвэрлэгч гэсэн статустай болсон МИАТ компанийн хувьд өмнөх удирдлагууд нь”мөнгө идсэн” хэргээр саатуулагдаад байгаа.
Тэгвэл энэ компанийг тойрсон дуулиан шуугиан хэсэгтээ л намдахгүй нь бололтой. Учир нь тус компанид хийсэн аудитын шалгалтаар 21 ажилтан нь цалингийн сүлжээнээс гадуур нэмэлт цалин авдаг байсан нь тогтоогджээ.
Эдгээр ажилтан нь тав хүртлэх сая төгрөгийг цалингийн сүлжээнээс гадуур авдаг байсан аж. Аудитын газраас акт тавин хууль бусаар цалинжсан мөнгөө буцаан МИАТ-д төлөх хугацаатай үүрэг өгөөд байгаа юм байна.
21 ажилтныг цалингийн сүлжээгээр нь цалинжуулснаар МИАТ компани 240 сая төгрөг хэмнэж байгаа юм.
С.Онон