gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Манай улсын төлбөрийн тэнцэл 2011 онд ашигтай гарах төсөөлөлтэй байна

Эдийн засаг
2010-11-20
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2010-11-20
Монголбанкны Валютын газрын Төлбөрийн тэнцлийн статистик судалгааны хэлтсийн захирал С.Болд ийнхүү тайлбарлав.

Гадаад валютын нөөц
-Гадаад валютын нөөц өнгөрсөн сарын эцсийн байдлаар 1.8 тэрбум ам.доллар болсон. Нийт нөөц ингэж нэмэгдэж байгаа нь эдийн засгийн тэлэлттэй холбоотой. Монголбанк ханшийн хэлбэлзлийг зөөлрүүлэх бодлого хэрэгжүүлдэг. Ханшийн огцом савлагаа үүсэхээс сэргийлдэг. Аль болох өөрийнхөө интервенцийн зохицуулалтаар бодлогоо хэрэгжүүлж байна. Валютын ханш огцом чангарах дарамт үүсвэл эдийн засагт сөрөг нөлөөтэй учраас зөөлрүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа. Монголбанк 2010 оноос хойш нийтдээ 440 орчим сая ам.долларыг дотоодын захаас худалдаж авлаа. Энэ хэрээр төгрөгийн ханш огцом чангарах дарамт буурсан.

Төгрөгийн ханш хэт чангарахаас сэргийлсэн бодлого явуулаад байгаа нь үндэсний үйлдвэрийг хамгаалах зорилготой
-Нэг зорилго нь тэр. Мэдээж үндэсний эдийн засгийг эрсдэлээс хамгаалах зорилготой. Ханшийн бодлого маш олон зорилготой байдаг. Гол зорилго макро эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлт, санхүүгийн тогтвортой байдлыг хангах нь чухал. Хамгийн гол нь Монголбанк ханшийн нийцтэй хэлбэлзлийг өөрчлөх гэж оролдохгүй. Ханш маань макро эдийн засгийн үзүүлэлтээ дагаад хэлбэлзэж байвал зүйтэй. Ханш сулрах чангарах нь гадаад худалдаагаараа дамжаад нөлөөлнө. Нөгөөтэйгүүр төлбөрийн тэнцэл төгрөгийн ханшдаа нөлөөлнө. Бие биедээ нөлөөлдөг үзүүлэлтүүд байгаа юм. Төлбөрийн тэнцэл гэдэг бол Монгол Улсын эдийн засгийн толь. Гадаад талдаа ямар гүйлгээ яаж хийв, тэр бүх дүнг нь дэлгэрэнгүй гаргаад, нэгтээд цэвэрлээд тооцчихдог үзүүлэлт.

Манай орны ойрын хугацааны төлбөрийн тэнцэл
-Төлбөрийн тэнцлийн төсөөллийг гарахдаа эдийн засгийн өсөлтийг гол болгон авч үзэж байгаа. Эдийн засгийн өндөр өсөлт 2011 онд хадгалагдана. Гадаад худалдааны нөхцөл Монгол Улсын эдийн засагт тааламжтай хэвээрээ байна. Эдийн засагт голлон нөлөө үзүүлэх том уул уурхай орд ашиглалтад орохгүй. Бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ харьцангуй тогтвортой өндөр хэвээрээ байна. Оюутолгой, Тавантолгой, "Энержи ресурс" гэх мэт томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт төлөвлөгдсөн хэмжээндээ хийгдэнэ гэсэн нөхцөлүүдийг гол болгоод төсөөллөө хийж байгаа. Засгийн газраас Тавантолгойн ордод урьдчилгаа хэлбэрээр авах 1-3 тэрбум ам.долларыг энэ төсөөлөлд оруулаагүй. Хэдэн доллар авах тоо нь тодорхойгүй байна.

Ер нь 2010 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийг харвал, Монгол Улсын төлбөрийн тэнцлийн урсгал тэнцэл алдагдалтай байна. Худалдааны тэнцэл алдагдалтай. Үйлчилгээ, шилжүүлэг, орлогын данс бүгд алдагдалтай байж байгаа. Энэ нь урсгал тэнцлийн алдагдлыг үүсгэж байна. Энэ алдагдлыг нөхөж байгаа эх үүсвэр нь хөрөнгө санхүүгийн тэнцэл, тэр дундаа гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаадаас авсан зээл, бэлэн мөнгө, харилцах хадгаламжийн хэмжээ нэмэгдсэн зэрэг үзүүлэлт юм. Энэ хандлага хэвээр үргэлжилвэл манай улсын төлбөрийн тэнцэл 2011 онд ашигтай гарах төсөөлөлтэй байна.

Хэдийгээр төлбөрийн тэнцэл ашигтай гарах ч эдийн засгийн бүтцийн гол үзүүлэлтээр нь аваад үзвэл урсгал тэнцэл өндөр алдагдал хүлээх төлөвтэй. Урсгал тэнцлийн алдагдлын хэмжээ нэмэгдэхтэй уялдаад Монгол Улсын гадаад худалдааны бодлого хаашаа явах ёстой юм бэ гэдэг асуудал шинээр тавигдаж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төрийн бодлого үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэгдэх юм уу, эсвэл импортыг дэмжиж богино хугацааны улс төрийн барьцаанд орсон шийдвэрээр яваад байнгын хямралд орсоор байх юм уу гэдэг сонголт үүсч байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан