gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.04
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.04
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.04
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Р.Хадбаатар: Дурангийн хагалгааг эх орондоо өндөр хөгжилтэй орнуудын жишгээр хийж байна

О.Ариунбилэг
Эрүүл мэнд
2010-11-19
0
Twitter logo

Дурангийн хагалгаа гэх эмчилгээний шинэ арга сүүлийн үед дэлхий даяар хийгдэх болж, олон хүмүүс өвчнөөсөө хурдан ангижирч байна. Энэ хагалгааг заавал гадаадад бус монголдоо ч хийлгэх боломж бий гэдгийг уншигч та мэдэх үү. Энэ талаар бид “Баянгол” эмнэлэгийн эмч Р.Хадбаатартай уулзаж, ярилцлаа.

-Дурангийн хагалгаа гэж юу вэ, та энэ хагалгааг хэзээнээс хийж эхэлсэн талаар яриагаа эхлэх үү?
-Би 1997 онд сургуулиа төгссөнөөс хойш мэс заслын резидентур, эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлээр суралцаж төгссөн. Үүний дараа II төрөх эмнэлэгт хоёр жил ажиллаж байгаад “Баянгол” эмнэлэгт ирээд 10 гаруй жил болсон байна. 2007 оноос хойш дурангийн хагалгааны чиглэлээр дагнан ажиллаж байгаа бөгөөд дэлхийд чанараараа тэргүүлэгч Германы “Каrl Storz” фирмийн хэвлийн болон аарцагны хөндий, умайн хөндийн дурангаар бүх төрлийн оношлогоо, эмчилгээ хийж байна.

Би 2009 онд ОХУ-д “Монгол эмэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгаан, оношлогоо, эмчилгээ” сэдвээр Анагаах Ухааны Докторын зэрэг хамгаалсан. Үргүйдэл олон янз байдаг. Үндсэн хоёр ангилал нь наалдацын болон дааврын гаралтай байдаг. Бидний хийсэн судалгаа, шинжилгээний үр дүнгээр Монгол эмэгтэйчүүдэд тохиолдож буй үргүйдлийн нэг үндсэн хэлбэр бол үрийн хоолой, хэвлийн хөндийн наалдац 14 хувьд тохиолдож байсан бөгөөд үүнийг оношлох үндсэн зарчим бол ерөөсөө л дурангийн хагалгаа хийх арга юм. Дааврын гаралтай үргүйдэл нь юуны түрүүнд наалдацын гаралтай үргүйдлээ үгүйсгэсний үндсэн дээр үүсдэг гэж хэлж болно. 2007 оноос  хойш нийт 200 гаруй хүнд дурангийн хагалгаа хийснээс 150 гаруй хүн нь цэвэр эрдэм шинжилгээний ажилд хамрагдсан.

-Энэ хүмүүсийн нийтлэг эмгэг нь юу байсан бэ?

-Дээр хэлсэнчлэн үрийн хоолой, хэвлийн хөндийн наалдацын гаралтай үргүйдэл давамгайлдаг. Тиймээс бид умайн хөндийн оношлогооны болон хагалгааны дурангийн маш сайн иж бүрдэлтэй больё гэж шийдсэн. Юуны өмнө үргүйдэлд өртсөн гэр бүл, эмэгтэй манайхаар үйлчлүүлснээр цогц хэлбэрээр оншлогоо, эмчилгээний дурангийн хагалгаанд орж болохоор болсон нь давуу талтай юм. Бусад эмнэлэгт хийгдэхгүй байгаа хэвлийн хөндийн дурангийн хагалгааг хийхийн хажуугаар умайн хөндийн дурангийн хагалгааг хавсарсан байдлаар хийдэг. Дороос хоёр талын үрийн амсрыг дурандаж, үрийн хоолой руу сэтгүүр явагдана. Дурангаар хагалгаа хийх явцын дунд хэвлийн хөндийд үүссэн наалдацыг салгана. Хэрэв хэвлийн аарцагны хөндий, умайд ямар нэгэн эмгэг байвал оношлогооны явцад бүгдийг оношлож, эмчлэгдэх бүрэн боломжтой. Бас нэг нийтлэг эмгэг гэвэл умайн хөндийн салстын хэт ургалт буюу гиперплази манай эмэгтэйчүүдэд их ажиглагдаж, түүнээс шалтгаалсан цус алдалт ихсэж байна. Өндгөвчний гажуудлаас үүдэлтэй өндгөвчний киста, умайн булчингийн хоргүй хавдрууд, савны гадуурх жирэмслэлт, бусад хэвлийн болон аарцагны хөндийд хийгдсэн хагалгаанаас үүдэлтэй наалдацууд нэлээд их тааралдаж байна. Давсагны хана, умайн хана хоёрыг нийлүүлээд оёчихсон байх тохиолдол ч гарсан. Тэгэхээр энэ бүх эмгэгийг дурангийн хагалгаагаар оношлож, эмчлэх нь тухайн хүнд онош цаг хугацаа алдалгүй зөв тодрох, эдийн засгийн хувьд ч хэмнэлтэй олон давуу талтай.

-Дурангийн хагалгаа ямар давуу талтай вэ. Дэлхийн бусад оронд энэ төрлийн хагалгаа яагаад тэргүүлэх болов?
-Дурангийн хагалгаа одоо дэлхийн стандарт болж байна. Гол давуу талууд гэвэл гоо сайхны ач холбогдол буюу хэвлийн хананд ердөө 0,5 мм-ийн гурван зүслэг гардаг. Үүгээр тусгай багаж ороод дотор талд нь хагалгаа хийчихэж байгаа юм. Бас өвчтөний тэнхрэлт хурдан явагддаг. Нэг жишээ хэлэхэд: цөс авах болон умайн гадуур жирэмслэлтийн дурангийн хагалгаа хийхэд манай эмнэлэгт 1 хононо, хагалгаанаас дөрвөн цагийн дараа л бие засах, босоод өөрөө хоол ундаа авч идэх бүрэн боломжтой болно гэсэн үг. Тэгвэл уламжлалт аргаар буюу хэвлий нээж хагалгаа хийхэд эмнэлэгт 10-14 хоног хэвтэнэ, тухайн өвчтөний биеийн болон сэтгэлийн зовиур шаналгаа, энэ хугацаанд хийгдэх эмчилгээ, хоол унднаас өгсүүлээд ямархуу зардал, чирэгдэл үүсдэг нь ойлгомжтой. Хэвлий нээсэн тохиолдол бүрт наалдац үүсдэг гэдгийг хэлэх бүр илүү биз. Дурангийн хагалгааны дараа наалдац 80 хувь багасдаг гэсэн тооцоо бий. Түүнчлэн хагалгааны бүхий л үйл явц бичигдэж байгаа учраас залуу мэргэжилтэн мэс засалчдийг сургах судалгааны ажил болох боломжтой.

-Дурангийн хагалгаа хийдэг эмнэлэг манайд хэр олон байдаг вэ?
-Дурангийн хагалгаа манайд одоо л хөгжиж байна. 2000 оноос энэ талаар бид сонсож байсан бол 2005 оноос өөрсдөө туршиж эхэлсэн. Эх нялхасын төв, нэгдүгээр эмнэлэг зэрэг цөөн хэдэн газар дурангийн хагалгаа хийдэг. Гэхдээ манай эмнэлэг шиг умайн хөндий дурандах үйлчилгээ байхгүй. Умайн хөндийд хийх хагалгааны шинэ зарчим гарч ирсэн. Цахилгаан дамжуулдаггүй хийгээр тэлдэг нарийн хагалгаа байсан бол одоо энгийн натри хлорын давсны уусмалаар тэлж болдог болжээ. Манай эмнэлэгт буй Германы технологи давсны уусмалаар тэлдэг, зүслэг хийж болдог нь бидний нэг том давуу тал юм. Умайн хөндийд байгаа ямар нэгэн ургацаг, болон хавдруудыг давсны уусмалаар зүслэг хийж авдаг.

-Сүүлийн үед үргүйдэл ихсэж байгаа тухай ярих болж. Үүний шалтгаан нь юунд байна вэ?  
-Үргүйдэл сүүлийн үед маш эрчимтэй нэмэгдэж байгаа. Энэ нь бэлгийн замын халдварт өвчин ихсэж байгаа болон замбараагүй үр хөндөлт, элдэв янзын жирэмснээс хамгаалах бэлдмэлийн хэрэглээнээс үүдэж байна. Мөн бэлгийн замын халдварт өвчин ихэссэнтэй холбогдож савны гадуурх жирэмслэлтийн тоо ч нэмэгдэх боллоо.

-Үргүйдлээс сэргийлэхийн тулд охид, бүсгүйчүүд юуг анхаарвал зохих вэ?

-Бэлгийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Ханьдаа, хамтрагчдаа үнэнч байж, бэлгийн эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, доороосоо даарахгүй байхыг зөвлөх байна.

-Дурангийн хагалгааг  зөвхөн үргүйдлийг арилгахад ашигладаг уу?

-Анх дурангийн хагалгаа эмэгтэйчүүдийн уйланхай кистаг авах зориулалттай бүтээгдсэн. Одоо бол эмэгтэйчүүдтэй холбоотой бүх эмгэгийг дурангийн хагалгаар оношлох боломжтой болсон. Дурангийн хагалгаагаар одоо умай авах, умайг хүзүүтэй нь авч болдог боломжтой болсон. 2007 оноос АНУ-д робот ашиглан дурангийн хагалгаа хийх туршилт хийгдэж байна. Монголд одоогоор лазер, робот нь байхгүй учраас дурангийн хагалгаа л хамгийн төгс хувилбар юм.

-Танайхаар өдөрт хэчнээн хүн үйлчлүүлдэг вэ?
-Өдөрт 5-10 хүнд дурангийн хагалгаа хийдэг. Манай эмнэлэг саяхнаас Солонгосын автомат ариутгалын бүрэн автомат техник оруулж ирсэн учраас үүнээс ч олон тооны өвчтөнд хагалгаа хийх боломжтой.

-Дурангийн хагалгаа их үнэтэй байх гэж зарим хүн бодож байж магадгүй юм. Манайд энэ төрлийн хагалгааны үнэ хэд байдаг юм бэ?

-Манай эмнэлэгт дэлхийн нэг номерын дурангийн аппарат байгаа. Гэхдээ бидний үйлчилгээний үнэ аппаратны үнэтэй харьцуулахад маш хямд. Манайх 350-450 мянган төгрөгөөр дурангийн бүхий л хагалгаа хийж байна.

-Савны гадуурх жирэмслэлтэй эмэгтэйчүүд дурангийн хагалгаанд орж болох уу?  
-Савны гадуурх жирэмслэлттэй эмэгтэйчүүдийг дурангийн хагалгаанд орохыг зөвлөж байна. Яагаад гэвэл дахин төрөөгүй байж савны гадуур жирэмсэн болсон эмэгтэйн хэвлийг нээж ороход труба буюу үр дамжуулах хоолойг нь авдаг. Үр дамжуулах сувгийг үлдээсэн ч хоёрдогч наалдац үүсэх эрсдэл их байдаг. Хэвлий нээхэд наалдац ихэсдэг. Харин дурангийн хагалгаа нь наалдац бага үүсгэдэг давуу талтай.  Мөн хагалгааны өндөр эрсдэл үүрэхгүйгээр хоёр талын үрийн хоолойг боолгох хүсэлтэй эмэгтэйчүүд манайд хандаж болно.

-Дурангийн хагалгаанд бүх насны эмэгтэйчүүд орж болох уу?

-Манай нөхцөлд 16 наснаас 60-70 нас хүртлэх хүнд буюу унтуулах процессийг дааж чадах хүн бүрт хийх боломжтой.

-Дурангийн хагалгаа хийлгэсэн хүмүүсийн хэчнээн хувь нь эрүүл болсон бол?

-Энэ талаар нарийн гаргасан тооцоо алга. Гэхдээ бидний тооцоогоор 50 гаруй хүн жирэмсэн болсон. Энэ бол дэлхийн хэмжээнд ч өндөр үзүүлэлт.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
-Баярлалаа.

Баянгол эмнэлэгийн хаяг: БГД, Эх нялхасын төв гудамж 21. Харилцах утас: 30-59-02, 30-59-03, 9101-3004. Мөн та www.bayangolhospital.mn хаягаар мэйл бичээрэй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан