Манай улс өчигдрийг уушгины архаг бөглөрөлт өвчинтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэсээр иржээ.
Бид уушгины чиглэлээр олон жил ажиллаж байгаа “Зулзаган цагаан” эмнэлэг, сувиллын зөвлөх, гавъяат эмч, клиникийн профессор Д.Мянгаатай ярилцлаа.
-Нийслэлчүүдийн хувьд уушги хамгийн асуудалтай эрхтэн болчихлоо. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Зөвхөн манай улсад биш дэлхий дахинд уушгины өвчлөл ихэссэн. Ханиад, томуу тусахад л уушги гэмтдэг. Агаарын бохирдолтой холбоотойгоор бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл их байгаа нь сэтгэл зовоож байна. Уушги гэдэг хүчилтөрөгчийг тараах эрхтэн. Гэтэл хангамж нь бага болчихоор бүх эрхтэн хүчилтөрөгчөөр дутна гэсэн үг. Сүүлийн жилүүдэд 1-5 насны хүүхэд хамгийн их нэрвэгдэж байна. Өндөр хөгжилтэй орнуудад сүрьеэ, уушгины өвчлөл судлалын нэгдсэн эмнэлэг ажилладаг бол манайд байдаггүй. Хүүхдийн уушгины системийн тогтолцоо бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг. Гэтэл тийм үед нь гэмтээчихээр цаашлаад уушигны олон өвчлөл хүлээж байдаг. Тиймээс энэ асуудлыг бодлогын хэмжээнд шийдэх ёстой юм.
-Улаанбаатарт эрүүл уушгитай хүн байхгүй гэсэн яриа байдаг?
-Ийм утаатай орчинд цоо эрүүл уушгитай хүн яаж байх вэ. Ямар нэг зовиур шаналгаагүй ч гэсэн уушгины өвчлөлтэй байдаг. Дийлэнх нь гуурсан хоолойн бөглөрөх өвчин буюу бронхиттой.
-Өөрсдийгөө болон хүүхдүүдээ агаарын бохирдлоос яаж хамгаалах вэ. Уушгиа өвчлүүлэхгүйн тулд ямар нэг байдлаар тэтгэх, арчлах арга байна уу?
-Танай хүүхэд эрүүл байлаа ч агаарын бохирдол, тамхины утаанд уушги нь өвчлөлтэй болсон байгаа. Цоо эрүүл уушгитай хүүхэд байхгүй. Тэдэн хүн тийм өвчлөлтэй гээд хэлэх гэхээр нэгдсэн дүн бүртгэл манай улсад алга. Хүн болгон ямар нэг хэмжээгээр ханиалгадаг болсон. Уушгинд эрүүл агаар хамгийн чухал. Хотын төвд ажилладаг байсан ч өглөө, оройдоо агаар гайг үй үед нь 20 минут гарч байх хэрэгтэй. Ер нь хүний уушги цэвэр агаараар нэг цаг амьсгалахад цэвэршдэг. Уушгины өвчлөлөөр нас баралтын 40 хувийг хатгаа эзэлдэг. Хатгаа, сүрьеэ өвчин хорин жилийн өмнөхөөс их өөр болсон. Монголд ийм өвчний тасаг хоёр, гуравхан бий. Уг нь бид хүн дэрсэн үед нь хөрөнгө гаргаж эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулмаар байх юм.
-Бид хүүхдээ ханиад хүрэнгүүт олон төрлийн эм уулгадаг. Эмч нар ч элдэв төрлийн антебиотик, сироп бичдэг болсон. Ийм аргаар эмчлэх хэр оновчтой вэ?
-Нэг эмчид үзүүлэхэд антебиотек бичээд өгчихд өг. Нөгөөх нь зарим тохиолдолд сохроор үйлчилж халууныг нь бууруулдаг. Хэрэв үйлчлэхгүй бол эмийг нь солих жишээтэй. Уушгины өвчлөлд мэргэжлийн эмч л тусламж үзүүлэх ёстой. Гэтэл манайд эмч биш эмийн сан эмчилдэг болчихоод байна. Улаанбаатарт 130 эмийн сан бий. Цэр ховхлох эм гэхэд олон үйлчилгээтэй байдаг. Эхлээд шингэлж, дараа нь гадагшлуулах ёстой юм. Гэтэл шууд л гадагшлуулдаг эмийг нь бичээд өгчихөж болохгүй биз дээ. Тэгэхээр уушгины мэргэжлийн, сайн эмчид үзүүлэх хэрэгтэй.
-Ханиалгаад байгаа хүүхдийг эмчид үзүүлэхээр бронхиттой байна гэдэг. Эмч нь ч тэр, өвчтөн ч тэр үүнийг нэг их тоодоггүй. Бронхит төгс эмчлэгддэг болов уу?
-Энэ их чухал асуулт байна. Тамхины бронхиттой гэсэн гээд л үл тоомсорлоод явдаг шүү дээ бид. Сүрьеэ бол аюултай өвчин. Түүнийг эрт илрүүлж эмчилбэл эдгэрдэг. Уушгинд ч гэмтэл бага. Харин бронхит наашаа биш цаашаа явдаг өвчин. Уушгины гуурсан хоолойн бүх давхаргыг гэмтээдэг. Тэр нь цаашаа даамжирдаг. Эцэст нь зүрхэнд нөлөөлж, агаарын солилцоо явагдахаа больж нас бардаг. Ер нь амар өвчин биш шүү. Зарим эмч “Өө, яахав бронхиттой байна. Цэр ховхлох эм уугаарай” гээд антебиотек бичиж өгдөг. Үүнээс болж энэ өвчин ихсээд байгаа юм.
Уушгины өвчнөөр нарийн мэргэжлийн төвтэй болох юмсан гэдгийн учир энэ. Бронхитын үед хэсэг ханиалгаж байгаад гайгүй болчихдог. Дараа нь дахиад ханиалгаад байна гэдэг нь гуурсан хоолойн давхаргаа гэмтээгээд байна гэсэн үг. Нэгэнт сэдэрсэн бронхитыг цааш нь дамжуулахгүйн тулд эмчилгээ хийдэг. Тэрнээс гэмтсэн давхаргыг бүрэн эдгээнэ гэж байдаггүй. Эмчлэхгүй удсанаас уушгины бөглөрөлт үүсдэг. Тиймээс бронхитыг хөнгөн гэж огт бодож болохг үй. Эмч ч хөнгөн гэсэн онош тавьж болохгүй. Энэ өвчин уушгины бүхий л салбарыг, өөрөөр хэлбэл модны бүх мөчрийг гэмтээж байна гэсэн үг.
-Тэгэхээр даамжруулахгүйн тулд ямар эмчилгээ хийх ёстой вэ?
-Шинж тэмдгийг нь намдаах түр зуурын эмчилгээн үүдийг эмч нар бичиж өгдөг л дөө. Бигнүүр тавих, цэр ховхлох эм гэх мэт. Нэгэнт гэмтсэн гуурсан хоолойг сэргээхийн тулд олон талаас хавсарсан эмчилгээ хийх ёстой юм. Мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр шарлага, утлага, цэвэр агаар зэрэг эмчилгээг удаан хугацаанд хийж эмчилдэг.
-Уушги эмчилдэг ардын олон арга бий. Уламжлалт эмчилгээ хэр үр дүнтэй вэ?
-Яг нарийн мэргэшсэн уламжлалт эмнэлэг одоогоор байхгүй. Гэхдээ уушгины хүчилтөрөгчийн хангамжийг дээшлүүлж, бүх биеийг тайвшруулах эмчилгээ хийдэг эмнэлгүүд бий. Тухайлбал, астмыг зүү төөнүүрээр эмчилдэг. Хамгийн гол нь нэгэнт эхэлсэн уушгины өвчнүүд цаашаа л явна. Ялангуяа бронхит. Манайхны хамгийн их өвчилдөг өвчин шүү дээ. Тэгэхээр долоо хоногт ядаж нэг удаа хотын захад гараад ирэхэд огт буруудахгүй. Ийм аргаар л бид өвчнийхөө хүндрэлээс бага ч болов сэргийлж чадна.
-Уушги устаад эргэж сэргэнэ гэж байдаг уу. Уушгины усыг олон дахин авахуулж болдог уу?
-Уушгины усталт гэдэг уушгины гялтан хальснаас гарч байгаа ус. Ямар ч өвчний үед гардаг. Уушгины өвчнийг эмчлэхэд нэг удаа соруулаад эдгэнэ гэж байхгүй. Эрт оношлуулаад хүндрэлээс сэргийлэх боломж бий.
-Жирэмсэн эмэгтэйч үүд агаарын бохирдолтой үед яах вэ. Хэвлий дэх хүүхдийн уушгинд утаа нөлөөлдөг байх?
-Эх нь ямар агаараар амьсгалж байна. Тийм хэмжээний хүчилтөрөгч л хэвлийд очно гэсэн үг. Бага насны хүүхдүүд уушгины өвчнөөр өвдөөд, ханиад томуу тусаад байгаагийн шалтгаан энэ. Хэрэв болдог бол жирэмсэн эмэгтэй хүүхдээ гаргатлаа хотын захад амьдрах хэрэгтэй. Эрүүл хүүхэд гаргахыг хүсч байгаа бол шүү дээ.
-Бид астм (багтраа) гэж нэрлээд байдаг. Харшлын шинжтэй энэ өвчин уушгитай холбоотой юу?
-Уушгины гуурсан хоолойг агшаадаг өвчин. Үүнээс болж хүн амьсгалын дутагдалд ордог. Үүсгэдэг шалтгаан нь олон янз. Бас л бүрэн эдгэхэд хэцүү. Бидний эдэлж, хэрэглэж байгаа бүх зүйлээс астм буюу уушгины багтраа үүсгэж байна. Тансаг машин унаад, эйркондишн ажиллуулна гэдэг астмтай болно гэсэн үг. Саяхныг хүртэл бид сэнстэй хөргөгч хэрэглэдэг байсан. Астм үүсгэж байгааг эрүүл мэндийн байгууллагаас тогтоосноор, энэ хөргөгчийг хориглосон. Дэлхийд уушгины багтраа өвчнөөр 500 сая хүн өвдсөн байдаг.
-Багтраа өвчинтэй хүн юу анхаарах ёстой вэ. Бүрэн эмчлэгдэхгүй гэсэн үг үү?
-Багтрааг бууруулах эмчилгээ бий. Харин бүр мөсөн эдгэхгүй. Зарим тохиолдолд удамшдаг. Хэрэв үүсгэж буй хүчин зүйлээ мэдэх юм бол сэдрэхээс сэргийлж болно. Хоолонд хүртэл астм хөдөлдөг болчихлоо. Утаа, бохир орчинд байнга сэдэрдэг. Ер нь бид уушгины өвчинд дэндүү дасчихаж. “Ханиалгаж байгаад л зүгээр болчихдог юм чинь” гэж хайнга ханддаг. Энэ нь иргэдийн уушгины өвчлөлийн мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатайг харуулаад байгаа юм. Гадаадад ханиад хүрсэн бол гэртээ хэвтэж эмчлүүлдэг. Харин манайхан уушгийг эрхтэн гэж тоодоггүй.
Ханиалгаад л ажлаа хийгээд яваад байна. Мөн бидний утаатай тэмцэж байгаа хөтөлбөрүүд тийм ч оновчтой биш. Утаагүй түлш гэхээр би гайхдаг. Түлш л бол утаа гаргана шүү дээ. Цагаан учир хоргүй гэсэн ойлголт байхгүй. Түүний оронд цахилгаан халаалтын системийг шийдэж болно. Эсвэл хүн амын нягтралыг багасгах ёстой. Одоо их, дээд сургуулиудын үүдэнд тамхи ширхэглэж зардаг болж. Энэ бол аймшиг. Бид энэ бүхнийг хориглож, өөрсдийнх өө эрүүл мэндийг, уушгиа хамгаалж чадна шүү дээ.
Б.Солонго