gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     9.08
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 13
Зурхай
 9.08
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 9.08
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Байгаль орчны мэдээллийн сайттай боллоо

Нийгэм
2010-11-18
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-11-18
БОАЖЯ-ны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн Ж.Нэргүйтэй байгаль орчны статистик мэдээллийн талаар ярилцлаа.

-Танай яамнаас статистикийн мэдээллүүдээ олон нийтэд хүртээмжтэй байлгахын тулд ямар шинэчлэлүүд хийж байна вэ?
-Манай салбарын захиргааны статистик маягт, үзүүлэлт 1998 оноос хойш шинэчлэгдээгүй байсан. Иймд Захиргааны статистик маягт, үзүүлэлтийг боловсронгуй болгож, Үндэсний статистикийн хороотой хамтран олон улсын жишигт нийлүүлэн мэдээллийн хамралт, бүрдэлтийг сайжруулах тал дээр анхааран ажиллаж байна. 2010 онд нийтдээ 12 маягт, 170 гаруй үзүүлэлтийг шинэчлэн Үндэсний статистикийн хороогоор хүлээн зөвшөөрсний дараа, БОАЖ-ын сайдын тушаалаар батлуулж, 2011 оны эцсээс мөрдөнө.

-Статистик мэдээллүүдээ онлайн, цахим хэлбэрт шилжүүлснээр ямар ямар давуу тал үүсч байна?
-Ингэснээр Захиргааны статистик зөвхөн төрийн байгууллагад ашиглагдах бус нийтэд нээлттэй болж байна. Дээрх мэдээлэл олон нийтэд ил тод болсон нь хамгийн том ач холбогдол. Ашиглалт нь өргөн хүрээг хамарч, хяналтын механизм боловсронгуй болж байгаа юм.

-Өмнө нь цахим мэдээллийн сан үүсгэж байсан уу?
-Үгүй. Мэдээллийн санг цахим хэлбэрт шилжүүлэх ажил 1998 оноос эхлэлтэй. Тэр үед эрхзүйн орчинг бүрдүүлэх, мэдээллийн бааз байгуулах суурь тавихаар ажиллаж эхэлсэн. Гэвч хүн хүч, техник, мэдээллийн технологи, программ хангамжийн асуудал зэрэг хүндрэл учирсан. Гэхдээ олон улсын байгууллагын дэмжлэг туслалцаа, хөрөнгө оруулалт, төслийн шугамаар нэлээд ажил хийгдээд байгаа. Засгийн газар, БОАЖЯ-наас эрхзүйн орчин, зохицуулах механизм, бааз суурь бий болгох, төсөл хэрэгжүүлэх талаар анхааран ажиллаж ирсэн.

-Цахим санд байршуулсан энгийн болон нарийн статистик мэдээллүүд адил хэмжээнд нээлттэй бай-гаа юу, эсвэл тодорхой хязгаартай юу?

-Одоохондоо бүх аймаг болон нийслэлийн түвшинд байгаль орчны статистикийг "админ" эрх бүхий мэргэжилтнээр дамжуулан ашиглах боломжтой. Программчлалыг эзэмшүүлэх, мөн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс туршилт маягаар явж байна. Вебэд суурилсан мэдээллийн санг www.geodata.mne-ngic.mn хаягаар орж үзэх боломжтой. Одоогоор 10-аад дэд сан байгуулж эхлээд байна.

-Танай салбарын мэдээллүүд нийгмийн бусад салбарын бодлого, үйл ажиллагаанд хэр нөлөөлдөг бол. Бусад салбартай хэрхэн уялдаа холбоотой ажилладаг вэ?
-Байгаль орчин, түүнтэй холбогдох бүх асуудал нь бусад салбарын суурь болдог. Байгаль орчин гэдэгт бүх нутаг дэвсгэрийн чулуун болон усан мандал, шим мандал, агаар мандлын харилцан шүтэлцээт хүрээлэл хамаарна. Гэтэл Засгийн газрын бүтцээрээ газрын асуудлыг өөр яам (БХБЗТЯ) хариуцдаг. Зөвхөн "усан мандал" гэдгээр жишээ аваад үзэхэд "газрын гадаргын болон газрын доорх ус"-ны асуудлаар бодлого боловсруулах, хууль эрхзүйн орчинг манай яам хариуцдаг. Гэтэл бид газаргүй ус ярихгүй гэдэг нь ойлгомжтой. Ус хаагуур урсах вэ, хаанаас ундрах вэ, хаанаас нөхөн сэргээгдэж, тэжээгдлээ авах вэ. Энэ мэтчилэн газрын болон байгалийн объектыг нэгийг нөгөөгөөс нь салгаж зохицуулалт хийх бүтэцтэй байхад хүндрэлтэй асуудал гарна. Зөвхөн усны асуудлыг гэхэд таван салангид газар хариуцаж байх жишээтэй.

-Тэгвэл цаашид бусад салбарын мэдээллийг хэрхэн уялдуулах вэ?
-Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар бүлэгт "Байгаль орчны мэдээллийн сан" гэсэн бүлэг заалтыг 2008 оны нэгдүгээр сард оруулсан. Үүнд мэдээллийн сангийн тогтолцоо, бүрдэл хэсэг, мэдээлэл төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллага, мэдээллийн сангийн үйл ажиллагааг хангах байгууллага (БОМТ)-ыг тодорхой зааж, хуульчилж өгсөн. БОАЖ-ын сайдын 2010 оны зургадугаар сарын 24-ний өдрийн А/197 дугаар тушаалаар Байгаль орчны мэдээллийн төвийг Цаг уур, орчны шинжилгээний газрын дэргэд байгуулах шийдвэр гарч, үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

Э.Энхцолмон http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан