Өдгөө дэлхий дахинд 33,4 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 2,7 сая хүн шинээр халдвар авч, 2 сая хүн ДОХ-ын улмаас нас барж байна. Харин манай урд хөршид ХДХВ/ДОХ-ын халдвартай иргэдийн тоо ойролцоогоор 700 мянга байгаа бол, хойд хөрш ОХУ-д 940 мянган халдвартай иргэн байна. Хоёр хөршийн халдвартай иргэдийн тоо 2010 он гарсаар хэдэн саяыг давах хандлагатай байгааг анхааруулж байгаа юм.
Монгол улсад өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын 84 тохиолдол бүртгэгдсэнээс 22 хүн ДОХ-ын шатандаа шилжиж ретровирүсын эсрэг эмчилгээ хийгдэж байна. ДЭМБ-ын тооцоогоор ХДХВ-ын халдвартай нэг хүний ард 500 хүн байдаг гэдэг. Дамжин халдварладаг цөөн хэдэн зам бий ч манайд бүртгэгдсэн халдварын тохиолдлууд нь 100 хувь бэлгийн замаар халдварлагдсан байгааг анзаарвал бэлгэвчний хэрэглээг залууст байнга давтан өгүүлж байх ёстойг сануулна.
Харин манай улсад бэлгэвчний нийлүүлэлт тийм ч бага бус хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Глобаль сангаас энэ жил хоёр 2,6 сая бэлгэвчийг нийлүүлсэн гэх бөгөөд энэ тоо ирэх жил багасах төлөвтэй.
Бэлгийн ганц хавьтагчтай байх, үнэнч байх, “үгүй” гэж хэлж сурах гэх гурван зүйлийн дараах дөрөвдүгээрт ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлж чадах зүйл бол яах ч аргагүй бэлгэвч.
Гэсэн хэдий ч залуусын дунд бэлгэвчний хэрэглээ тийм ч сайн биш байгааг судалгаа харуулж байна.
Саяхан ХӨСҮТ, Глобаль сангаас хамтран ХДХВ/БЗДХ-ын харуулдан тандалтын судалгаа хийжээ. Зан үйлийн тандалт судалгаагаар залуусын 61 хувь нь бэлгэвч хэрэглэдэг хэмээн хариулсан байна. Харин энэ тоо 2005 онд хийсэн томоохон хэмжээний судалгаагаар 51,4 хувьтай байсан юм. Судалгаанд оролцогчид буюу 15-49 насны залуус, эмэгтэй биеэ үнэлэгчид, эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд зэрэг нь бэлгэвч халдвар дамжихаас сэргийлэх зүйл гэдгийг дийлэнх нь зөвшөөрдөг ч түүнийг амьдралдаа хэвшүүлж, зөв зан үйл болгох тал дээр дутмаг байгаа юм.
Судалгаанаас харвал 15-29 насны залуучуудын 36.1 хувь нь эмийн сангаас, 37.0 хувь нь өрхийн эмнэлгээс бэлгэвч авахаас ичдэг бөгөөд 49.1 хувь нь охидууд бэлгэвч хэрэглэхийг хүсвэл найз залуугийнхаа итгэлийг алдана гэж хариулжээ.
Энэ судалгааг Чингэлтэй дүүргийн 14-р хорооны “Чинхүслэн” өрхийн эмнэлэгийн эмч Д.Бурмаа батлан ярьж байна. Түүний хэлж буйгаар өрхийн эмнэлэгээс бэлгэвч хүсч байгаа хүмүүс нь бүгд эмэгтэйчүүд байдаг ажээ.
Харин бэлгэвч зайлшгүй байх ёстой газар болох зочид буудалд ямар байгааг бид сурвалжилсан юм. Бидний орсон гурван зочид буудалд бэлгэвч худалдаалж байлаа.
Одоогоор нийслэлд 212 зочид буудал, 278 дэн буудал үйл ажиллагаа явуулж байна. Хэрвээ та зочид буудлаар үйлчлүүлж байгаа бол бэлгэвч худалдан авах, шаардах эрхтэй гэдгийг энэ дашрамд сануулъя.
Харин зочид буудлын эзэд байдлыг арай өөрөөр тайлбарлаж байсан юм. Тэдний ярьж буйгаар үйлчлүүлэгчид тэр бүр бэлгэвч асуудаггүй, өрөөнүүдэд төлбөргүй бэлгэвч байрлуулчихвал тэдгээрийг нь үлээж, элдэв тоглоомын хэлбэрт оруулж хаясан байдаг ажээ. Энэ мэт соёлгүй хэрэглээг бий болгосноос хэрэгтэй нэгэнд нь зарсан нь дээр хэмээн тэд ярьж байна.
Энэ жилийн арванхоёрдугаар сарын 1-н буюу ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг ДОХ хэмээх өвчин байсаар байгаа шүү гэдгийг сануулж, хүн бүр ХДХВ-ийн халдвараас өөрийгөө хамгаалах учиртайг сануулахад оршиж байгаа юм.
Тиймээс нийт залуустаа ХДХВ/ДОХ-оос сэргийлэх боломж танд байгаа бөгөөд хайртдаа үнэнч байж, үгүй гэж хэлж сурч, тохиолдлын бэлгийн хавьталд орохдоо бэлгэвчийг хэрэглэж заншихыг сануулж байна. Ингэснээр та зөвхөн өөрийгөө хамгаалаад зогсохгүй, хайртай хүнээ хамгаалах боломжтой юм шүү.
О.Ариунбилэг