Ард түмнийхээ сэтгэл зүрхийг татаж уяртал эсвэл үзэн ядтал үг хэлнэ гэдэг тийм ч амар хэрэг биш. Удирдагч хүнд байх ёстой хамгийн эрхэм чанарын нэг нь ухуулагч, уран илтгэгч. Нэгэнт зэвсгээр хүчээ сорихоо больсон өнөө цагт бусдад хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг уран яруу хэллэг, оновчтой үг, өөрийгөө илэрхийлэхээс ихээхэн хамаарна. Америкийн "Vital Speeches of the Day" сэтгүүл хүн төрөлхтнийг донсолгосон 25 лидерийн хэлсэн үгийг нийтэлжээ. Эхний гурван яруу илтгэгчээр АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельт, одоо төр барьж байгаа Ерөнхийлөгч Жорж Буш, Адольф Гитлер орсон байна.
Рейтингийг Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельтийн Дэлхийн II дайнд АНУ-тай холбоотон болж орж байгааг мэдэгдэхдээ хэлсэн үг, АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Ж.Буш Нью-Йоркийн ихэр цамхаг руу дайрсан есдүгээр сарын 11-ний өдөр, Адольф Гитлерийн Рейхстагийн өмнө Польшийг хүчээр эзлэн авахыг мэдэгдэн хэлсэн үг /1939 он/ тэргүүлжээ. Дараагийн байруудад ч АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчийн ард түмэндээ хандан хэлсэн үг жагсаж байна.
Төрөлхийн уран илтгэгчийн тоонд Их Британийн Ерөнхий сайд асан Уинстон Черчилль, Хятадын Коммунист намын дарга Мао Зэ Дун, Израилийн Ерөнхий сайд Голд Меир, ЗХУ-ын удирдагч Леонид Брежнев нар оржээ. Рейтингийн шилдэг 25 илтгэгчээс дөрөв нь хүн төрөлхтний түүхийг хоёронтаа түүхэн эргэлт хийхэд хүргэж байсан гэж сэтгүүлд онцолсон байна. Энэ нь Уинстон Черчилль, Жорж Буш, Франклин Рузвельт, Рузвельтийн 1945 онд хэлсэн үг "Хүйтэн дайн"-ыг эхлүүлж хагас зуун жил үргэлжилсэн бол Жорж Бушийн есдүгээр сарын 11-ний алан хядлагын дараа хэлсэн "терроризмтэй хийх дайн" хэдий хүртэл үргэлжлэхийг одоогоор таамаглах аргагүй байна.
Топ-25-д багтсан хүмүүсээс ердөө л таван хүн төрийн тэргүүн байсангүй. Физикч Альберт Эйнштейн, АНУ-ын Холбооны комиссын тэргүүн Ньютон Минов, Холбооны мөрдөх товчооны дарга Эдгар Гувер, генерал Дуглас Макартур, НҮБ дахь АНУ-ын элчин сайд Адлай Стивенсон нар.
Рейтингийг лидерүүдийн 1933 оноос хойш хэлсэн 17 мянган илтгэлд хийсэн судалгаагаар гаргажээ.