АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн эцэг нэгтэй дүүд Английн эрх баригчид өөрийн улс оронд нэвтрэх виз, зөвшөөрөл олгоогүй байна. Шалтгаан нь Самсон Обама өмнө нь Англид ирэхдээ энэ улсын хууль дүрмийг ноцтой зөрчиж байснаас болжээ. Энэ хэрэг явдал өнгөрсөн нэгдүгээр сард Самсоныг Барак Обамагийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор Эрх чөлөөний орныг зорихоор явах үед болсон байна.
Английн дотоод хэргийн яамны албаны төлөөлөгчийн мэдэгдсэнээр Обамагийн эцэг нэгтэй дүү Самсон Обамаг Зүүн Мидландсын нисэх буудалд саатуулжээ. Тэгвэл "News of the World" сонины мэдээгээр Самсон Обамаг Английн нэгэн эмэгтэйг хүчирхийлэхийг завдсанд буруутгаж байгаа юм.
Эх сурвалжуудын мэдээгээр Самсон Обамагаас дээрх хэргийн дагуу байцаалт мэдүүлэг авсан ч албан ёсоор хэрэг тулгаагүй байна. Английн дотоод хэргийн яамны мэдэгдсэнээр Обамаг Англид ирэхэд нь цагаачлалын албаны офицер түүний бичиг баримт зөрчилтэй байгааг анзаарч шалгах үед дээрх хэрэг ил болсон байна.
Кенид амьдардаг, Найробид хувийн гар утасны дэлгүүр ажиллуулдаг Самсон Обама, Барак Обамагийн тангараг өргөх ёслолд оролцохоор Вашингтоныг зорихдоо замдаа Англид түр саатахыг хүсчээ.
Тэрбээр онцын шаардлагагүйгээр замдаа онгоцоо сольж, дамжлага хийх аяллын чиглэл сонгосон байна. Самсон Обама нь АНУ-ын ерөнхийлөгчийн эцэг нэгтэй дүү нарынх нь нэг юм. Барак Обамагийн эцэг эх түүнийг хоёр настай байхад нь салж, эцэг нь төрсөн нутгаа зорьж, тэндээ дахин гурван удаа гэрлэжээ. Обамагийн төрсөн эцэг 1982 онд автомашины ослоор нас барсан юм.