Дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байгаа Умард Солонгосын асуудал улам хурцдаж байна. Цөмийн пуужин туршнаас хойш Умард Солонгос ганцаардахгүй болсон гэдгээ баталсан мэт гэж зарим улс төрийн тоймчид дүгнэж байна. Өмнө нь тус улс цөмийн зэвсгээр хөөцөлдөхөд НҮБ-аас хориг арга хэмжээ авч шахалт үзүүлснээр зургаан талт хэлэлцээрт оролцуулж чадсан билээ.
Тухайн үед Умард Солонгосын төлөөлөгчид манай орныг дэлхийд ганцаардуулах төлөвлөгөө явуулж байна гэж мэдэгдэж байв. Тэгвэл өнгөрсөн хугацаанд хийсэн цөмийн зэвсгийн хоёр дахь туршилтынхаа дараа ямар нэг мэдэгдэл хийсэнгүй.
Харин олон улсын зүгээс хүчтэй эсэргүүцлийн мэдэгдэл, шаардлага ирсэний дараа санаанд оромгүй мэдэгдэл хийсэн байна.
Зарим мэдээллийн агентлагын эх сурвалжийг иш татан мэдээлж буйгаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг хатуу мэдэгдэл гаргаж Умард Солонгос 1953 оны Солонгосын гал зогсоох тухай хэлэлцээрийг дахин дагаж мөрдөхгүй гэсэн байна.
Уг мэдэгдэлд Өмнөд Солонгос үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх аюулгүй байдлын санаачлагад бүх талаар нэгдэн орж байгаа нь дайн зарлаж байна гэсэн үг, Умард Солонгос цэргийн арга хэрэгсэл ашиглан хариу барьж болно гэсэн байна.
Өмнөд Солонгосын "Ёнхап" агентлагийн мэдээлснээс үзвэл Умард Солонгосын Ардын армийн Памунжоны цэрэггүй бүсэд суух төлөөлөгчийн газраас мэдэгдсэнээр Умард Солонгос 1953 оны Солонгосын дайныг зогсоох тохиролцоог даган мөрдөхгүй, Солонгосын хойг тэр даруйд "дайны байдалд эргэн орох" болно гэсэн байна.
Умард Солонгосын талын уг мэдэгдэлд өгүүлэхдээ, хэрэв алив нэгэн гадаад улс хөлөг онгоц хөдөлгөхөд хүрвэл Умард Солонгос цэргийн цохилт хийх болно гэжээ. Манай улсын далайн хөлөг онгоцнууд саадгүй тайван зорчихыг саатуулах, шалгах, алив нэг байдлаар өчүүхэн төдий дайсагнасан ажиллагаа явуулбал манай улс бүрэн эрхдээ халдсаныг тэвчин хүлээхгүй бөгөөд шууд далайцтай цэргийн цохилт хийх болно гэжээ. Ийнхүү зоригтой мэдэгдэл гаргах болсон шалтгаан нь уржигдар туршсан пуужингийн туршилт нь амжилттай болсных бололтой.
Тавдугаар сарын 25-ны өдөр цөмийн пуужин туршсаны маргааш нь дахин хоёр ч алсын тусгалтай пуужин туршсан байна. Эдгээр пуужин нь АНУ-ын тагнуулын онгоц болон усан онгоцыг устгах зориулалттай аж. ОХУ-ын хувьд Умард Солонгосын хийсэн цөмийн туршилт хийсэн нутаг дэвсгэрийн агаарт цацраг идэвхт бодисын тархалт хэр хэмжээтэй байгаа талаар шинжилж байна. Өмнө нь тус улсыг туршилт хийсний дараа мөн шинжилгээ хийхэд агаарт цацрагт идэвхт бодисын хэмжээ өндөр гарч байжээ. Энэ удаа мөн л газрын гүнд хийсэн ч гэлээ цацрагийн хэмжээг зайлшгүй судалж тогтоох аж.
Умард Солонгосын зүгээс дараалсан туршилт хийж байгаад улс орнуудын зүгээс эсэргүүцлээ хүчтэйхэн илэрхийлэх болов. Өнөөдрийг хүртэл мэдэгдэл хийлгүй байсаар ирсэн БНХАУ уг туршилтыг шийдвэртэй зэмлэн буруушаав. БНАСАУ олон улсын хамтын нийгэмлэгийн байр суурийг үл ойшоон, дахин цөмийн туршилт хийснийг Хятадын тал шийдвэртэй зэмлэн буруушааж байна. БНАСАУ цөмийн зэвсгийг устгах талаар хүлээсэн үүргээ биелүүлж, байдлыг хурцатгаж мэдэх аливаа үйлдэл хийхгүй байх, зургаан талын хэлэлцээнд буцаж оролцохыг Хятад улс шаардаж байна гэж БНХАУ-ын Гадаад бодлогын байгууллагын мэдэгдэлд дурджээ. Зүүн хойд Азид энх амгалан, тогтвортой байх нь бүх талын ашиг сонирхолд нийцэх учраас Хятад улс яриа хэлэлцээ, зөвлөлдөөн хийх замаар асуудлыг эв зүйгээр зохицуулах арга олохын тулд буулт хийх арга эрж сүвэгчилж, хүлээцтэй байхыг уриалж байна гэж баримт бичигт дурджээ.
БНАСАУ-д цөмийн туршилт хийж, пуужин харавсныг дэлхийн хамтын нийгэмлэгтэй тэрсэлдэж буй хэрэг гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тодорхойлов. Японы ерөнхий сайд Таро Асо ч мөн мэдэгдэл хийн парламентаа яаралтай хуралдуулсан байна. Энэ удаагийн хуралдаанаар НҮБ Умард Солонгост үзүүлэх хоригийг нэн яаралтай баталж дагаж мөрдөх хэрэгтэй гэж үзжээ.
Тавдугаар сарын 25-ны өдөр туршсан Хойд Солонгосын цөмийн төхөөрөмжийн хүчин чадал нь 10-20 килотонн гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн билээ. Батлан хамгаалах яамны Тусгай хяналтын алба Москвагийн цагаар даваа гарагийн 04,54 цагт БНА-САУ-ын нутаг дэвсгэрт газар дор хийсэн дэлбэрэлтийг бүртгэжээ. Тус орны хойд нутгийн Кильчжу хотоос 80 км-ын зайд туршилт хийсэн байна. Хиймэл дагуулын мэдээлж буйгаар 4,5 баллын хүчтэй газар хөдлөлт 10 км-ийн гүнд бүртгэгдсэн гэнэ. Туршилтын дараа нь Хойд Солонгос цөмийн зэвсгээ амжилттай туршлаа гэж мэдэгдсэн юм.
Үүний дараахан Масуданы пуужин хөөргөх талбайгаас "газар-агаар" ангиллын бага тусгалтай хоёр пуужинг Америкийн тагнуулын онгоцнуудын эсрэг харвасан тухай Өмнөд Солонгосын "Ренхоп" агентлаг мэдээлсэн юм.