gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

МУГЖ Ц.Чулуунцэцэг: Клубын тайзан дээр дуулахаар одоо хүртэл өвдөг минь чичирдэг

Соёл урлаг
2009-05-15
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2009-05-15

СУИС-ийн багш, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэгтэй уулзаж ярилцлаа.

-Уран бүтээлч хүнтэй уулзсаных, сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцаач?
-СУИС-ийн уртын дууны ангийн багш болсон шүү дээ, би. Энэ сургуульд цагийн багшаар арван жил, үндсэн багшаар дөрвөн жил ажиллаж байна. 14 жил багшилсан гэхээр цаг хугацаа их амархан өнгөрч байгаа биз. Төгсөх ангийн оюутнуудын маань шалгалт шүүлэг эхлээд нэлээд завгүй л явна.

Завсар чөлөөгөөр нь уран бүтээлээ үргэлжлүүлэн хүүхдүүдтэйгээ хамт энд тэнд тоглолт хийж байгаа. Гэхдээ төгсөлтийн шалгалтад хамаг цагаа зарцуулаад сууж байна даа, ихэвчлэн.

-Тэгэхээр та аль нэг чуулгад харьяалагдахгүй байгаа хэрэг үү?
-Тиймээ, би "Түмэн эх" чуулгаасаа хоёр жилийн өмнө гарсан. Одоо багшлах ажилдаа анхаарал хандуулна.

-Гарын шавиа бэлтгэж эхэлсэн болохоор авьяаслаг уран бүтээлч олноор төрөх нь ойлгомжтой. Гайгүй хүүхдүүд байна уу?
-Сайхан авьяастай хүүхдүүд зөндөө байна. Манай аймгаас л гэхэд Цолмонбаяр, Баасанжав, Энхжаргал, Золзаяа зэрэг дөрөв таван хүүхэд бий. Үндэсний дуу бүжгийн чуулгад Эрдэнэцэцэг гэж Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын охин байгаа.

Боржигон буюу нутгийнхаа аялгуугаар их сайхан дуулдаг авьяаслаг шавь маань тун удахгүй уран бүтээлийнхээ цэнгүүнийг хийхээр төлөвлөсөн. Энэ жил миний охин СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг Ардын жүжигчин А.Долгор багшийн удирдлаган дор төгсч байна. Мөн төрсөн дүү Туяацэцэг маань "Сарны чулуу" дуу бүжгийн чуулгад ажиллаж байгаа гээд л Дундговь аймгаас уртын дуучид олноор төрж байна шүү.

-"Дуутай, хууртай" гэгддэг Дундговь аймгийн гавьяатууд хамтарсан тоглолт хийхээр болсон гэл үү?
-Тиймээ, энэ тоглолт маань их учиртай. Дундговь аймгийн Өлзийт сумаас төрсөн уран бүтээлчдийн тоглолт. Манай сум үнэхээр алдартай, гайхамшигтай нутаг гэж боддог л доо, би. Зөвхөн энэ сумаас л гэхэд, арав гаруй гавьяат жүжигчин төрсөн. Би ес дэх гавьяат нь. Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, гавьяат малчин гээд тоолбол хорь хүрдэг юм билээ. Тэгэхээр нутгийнхан маань үнэхээр авьяаслаг, хөдөлмөрч ард түмэн байхгүй юу. Мэдээж хэрэг, энэ их алдар шагналыг хүртэнэ гэдэг чинь тэр хүмүүсийн хөдөлмөрийнх нь үнэлгээ шүү дээ. Дөнгөж саяхан манай сумаас Ардын жүжигчин төрлөө. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин А.Нэргүй эгч маань Монгол Улсын Ардын жүжигчин болсонд нь их баяртай байгаа. Сумын маань соёлын төв буюу хуучнаар клуб байгуулагдсаны 70 жилийн ой давхар тохиож байна. Уран бүтээлээ эхэлж байсан тэр жижигхэн клубийн хүчээр бид өдий зэрэгтэй явж байгаа нь их хувь заяа. Иймээс хамтарсан тоглолтоор бэлэг барихаар шийдэж сумынхаа засаг даргын тамгын газар, соёлын төв болон Дундговь аймгийн Өлзийт сумын нутгийн зөвлөлтэй хамтран зохион байгуулахаар болсон. Энэ тоглолтод Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, гавьяат цолтноос гадна сумын маань ардын авьяастнууд оролцох юм. Авьяаслаг түмэнтэйгээ хамт нутаг орныхоо нэрийг гаргаж, хийморь золбоотойхон шиг тоглолт хийе гэсэн саналаар нэгдэж байгаа. Нутгийнхан маань хүрч ирээд зохион байгуулалтын ажилд тусалж эхэлсэн.

-Тоглолтоо хаана, хэзээ хийх юм бэ?
-Энэ сарын 26-нд "АСА" циркт болно. Нутгийн хүмүүсээс гадна бидний сонсогч фэнүүд хүртэл ирэх болов уу. Энэ бол хандивын тоглолт бус нутаг орондоо өргөж байгаа бидний сэтгэлийн дуулал.

-Өмнө нь нутгийн зөвлөлөөс тань нэлээд олон тоглолт хийж байсан байх. Та тухай бүрт нь оролцож байсан уу?
-Бид Дундговь аймгийн хүрээнд нэлээд олон тоглолт хийсэн. Харин зөвхөн Өлзийт сумын хүрээнд хийж байгаа анхны тоглолт маань энэ. Нэг сумаас хэчнээн олон алдартан төрсөн, мөн СУИС-д суралцаж байгаа оюутнуудаа бодохоор үнэхээр сайхан санагддаг. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт Д.Нямаа, Ардын жүжигчин А.Нэргүй, гавьяат жүжигчин А.Дашпэлжээ, Н.Дүнжмаа, Ц.Чулуунцэцэг гээд л... Миний араас үр хүүхэд, дүү, шавь нар маань залгамжлах болно. Тэгэхээр энэ тоглолтоороо дамжуулж нутгийн маань уран бүтээлчдээс гадна охид залуусын хийж бүтээж байгаа ажлыг тодруулах санаатай. Хэдийгээр бид нутаг орноосоо холдоод удаж байгаа ч олны танил болсон учраас хүмүүс андахгүй мэднэ. Гэтэл биднээс гадна гавьяа зүтгэлээрээ гайхуулсан хүн олон байгаа шүү дээ. "Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт бригадын тэрний хүү тэнд тэгж сурч, ажиллаж байна" гэж тодруулж, бие биедээ танилцуулж бахархах зорилготой гэсэн үг. Залуучуудаа дэмжиж, орон нутгийнхаа хөгжлөөс сонирхуулах талаар сэтгэл зүтгэл гаргаж байна.

-Та бүхний уран бүтээлийн гараа сумын клубээс эхэлжээ дээ?
-Тэгэлгүй яахав. Өлзийт сумын улаан буланд уран бүтээлийн гараагаа эхэлсэн улс шүү дээ, бид. Энэ клубын тайзан дээр гишгээгүй гарсан уран бүтээлч байхгүй. Тийм учраас клубээ бид маш их хүндэлж дээдэлдэг юм.

-Магадгүй, та клубын тайзан дээр дуулсан анхны дуугаа одоо ч дурсдаг байх?
-Намайг хоёрдугаар ангийн сурагч байхдаа н.Дагийранз гуайн тоглолтод оролцож
"Гангын халуун наранд миний ээжий бөмбөн
Гадсаа тойроод буйлаад явна аа, миний ээжий бөмбөн" гэж дуулаад сургуулийн аварга дуучин болж байлаа. Тэр үед надад нарийхан цаасан дээр "Хоёрдугаар ангийн сурагч Цэрэнгийн Чулуунцэцэг" гэсэн бичигтэй цаас өгч билээ. Дээр нь "Диллом" гэсэн ганцхан үг бичээстэй байсан болохоор нь бага ангийн хүүхэд учраас ойлгохгүй "Диллом гэж байгаа юмуу даа" гэж уншаад л явдаг нөхөр байж. (инээв) Тэгж л анх тайзан дээр гарч байлаа. Н.Дагийранз гуай намайг урлагийн болоход маш их үүрэг гүйцэтгэсэн хүн. Би Буянтаас ирээд сурч байхад "Энэ их хөөрхөн дуулдаг хүүхэд байгаа юм" гээд л бригадын өдөрлөгүүдэд авч явж дуулуулна аа. Үүгээрээ надад их урам зориг хайрлаж, хамгийн анх урлагт тэмүүлэх хүсэл сэтгэлийг төрүүлж өгсөн дөө. Бага ангийн дуу хөгжмийн багш хүн маш их үүрэгтэй. Цэнд гэж миний бага ангийн багш маань баян хөгжим тоглож, их сайхан дуулдаг хүн байсан. Чулуунбат, Адьяабазар, Юмжирмаа зэрэг олон авьяаслаг багш нар байсан учраас багаас минь биднийг хөтөлж, урлагт элэгтэй болгосон биз ээ. Энэ ч утгаараа, бид урлагтаа тууштай зүтгэсэн байх гэж боддог.

-"Нутаг амьтай" уран бүтээлч маань ингэхэд төрсөн нутагтаа хэр их очдог вэ?
-Би нутаг руугаа их очимхой шүү. Өмнө нь бүр ч их очдог байлаа. Харин аав маань энд хүрээд ирсэн болохоор хааяа л нэг ажил төрлийн байдлаар л нутгаа зүглэх болж. Гурван жилийн өмнө би охин, хоёр дүүтэйгээ хамт очиж, сумынхаа клубт сайхан тоглолт хийгээд их сайхан эрч хүч, энерги аваад ирсэн. Нутгийн минь олон түмэн бүгд л уриалгахан угтсан даа. Гэхдээ төрсөн нутаг минь миний хамгийн их айж дуулдаг газар. Нутгийнхаа хөгшчүүлийг үзээд сууж байхад би тэр жижигхэн клубын тайзан дээр гарч дуулахаар өвдөг минь чичирч байдаг юм. Гадаад дотоод олон тоглолтод оролцож явсан хүний хувьд хаана ч очсон, дээгүүр хараад зоригтойхон шиг дуулдаг. Тэгсэн мөртлөө нутгийнхаа клубт очиж дуулахдаа "Яана аа, тэр гуай байна. Энэ ах, эгч маань сууж байна шүү" гэж бодоод сүрддэг юм. Харахад жижигхэн ч гэлээ, клубын маань тайз надад хамгийн том санагддаг. Олны танил гавьяат дуучин болсон ч гэлээ, клубынхээ тайзан дээр дуулахдаа одоо хүртэл өвдөг минь чичирдэг.

-Айл саахалт, ах дүү гээд л нутгийнхан чинь уриад сүйд болно биз?
-"Орьё" гэвэл айл болгон л оруулах гэж зүтгэнэ. Айлд бүрт орж дуулж хуурдах юм болно. Ах дүү, ангийн маань хүүхэд, тэдний найз нөхөд гээд л тэнд очвол хөл толгойгүй найрлана даа. Тэгж явах цаг зав маань бага байдаг учраас орох ёстой ах дүүс, хамаатан садангийн айлуудаар орно. Яг миний хөдөө их голомт гэр маань хотод ирээд байна. Гэхдээ дөрвөн дүү минь нутаг усандаа амьдарч, айл гэр болсон. Тэднийдээ очоод л хашаа хороогоороо орно, худаг усандаа явна, аргал түлшиндээ явж дуулна шүү дээ. Хөдөө гадаагүй дуулна аа, нутагтаа очсон хүн гэдэг чинь юу эс байх билээ. Дүү нартайгаа хамт айл хэсээд л сайхан найрлаж аваад ирнэ дээ.(инээв) Хүний л амьдрал юм хойно, уйлж дуулах зүйл бишгүй гарна аа. Дурсах ч юм зөндөө л байна шүү. Багадаа их сайхан өсч өндийснөө ярина аа, бид. Тэрний дунд хагацал зовлон ч бий. Манайх есөн хүүхэдтэй өнөр өтгөн айл. Сайхан ээжий маань бурхан болсон болохоор дурсахгүй өнгөрч чадахгүй юм. Энэ мэтээр тэнд баяр жаргал зовлон бүгд л буцалж байдаг.

Р.Есүй 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан