Анчин гэж хэн бэ. Цуцашгүй төмөр хүлгийн хурд, дурантай бууны ач гавьяагаар уул ус, хад асга, хангай говьдоо амар тайван амьдрах амьтдыг хороогчдыг иргэд анчин хэмээн өргөмжилдөг нь нууц биш. Тэгвэл тэднийг анчин бус ангуучид хэмээн нэрийддэг аж. Анчин, ангуучин хоёрын хооронд ялгаа их бий.
Социализмын үед мэргэшсэн хүмүүсийг анчин гэж хэлдэг байжээ. Тэрхүү мэргэшсэн анчин нь нийгэмд үүрэг хүлээн, байгаль хамгаалдаг байсан. Өөрөөр хэлбэл, анчин нь тухайн амьтны байгальд үзүүлэх нөлөө, тоо толгой, өсөлт бойжилт зэргийг харгалзаж үзсэний үндсэн дээр агнадаг байжээ. Мөн анчид өөрийгөө зугаацуулахын тулд хэзээ ч ан хийдэггүй аж. Гэтэл одоо "Жийп" машин, дурантай буугаар зэвсэглэсэн ангуучдад тухайн амьтныг хороосноор байгальд ямар гарз тохиох талаар ойлголт алга. Тэдний хувьд амьтанг онилон бууныхаа гох дарах л хамгийн сайхан "кайф" байдаг бололтой.
Төлөвлөгөөт эдийн засгийн үед жил бүр агнах амьтны тоог судалгаан дээр үндэслэн тогтоож, ан амьтны түүхий эд, бүтээгдэхүүнийг зөвхөн анчдын нийгэмлэгийн гишүүдээр бэлтгүүлдэг байжээ. Түүнчлэн, Ой модны аж үйлдвэрийн яам, Худалдаа бэлтгэлийн яам хамтран ангийн тайлан тооцоог нь нэгтгэж бүртгэдэг байв. Үүнээс гадна Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Анчдын нийгэмлэг ан агнуурыг зохион байгуулж, Худалдаа бэлтгэлийн яам хяналт тавьдаг байжээ.
Энэ бүхнээс ан агнуур өмнө нь нарийн тооцоо, судалгаа, хяналтын дор явагддаг байсныг тод томруунаар харж болно. Гэтэл 1990 оноос хойш ан агнуур, анчин гэх ойлголт бүрэн алдагдаж мөнгө гэх ганц зүйлийн дор төвлөрөх болсон. Нэг үгээр хэлбэл, ашиг хонжоо хайсан нөхөд эд, эрхтэнг нь худалдаалахын тулд хулгайгаар амьтдын бүлээн хэвлий рүү хүйтэн мэсээ дүрсээр байна. Түүнчлэн, мөнгөтэй хүмүүс уул хадаар хэсүүчлэн буун дуу гаргаж амьтдын тайван амьдралыг бусинуулахаас гадна амийг нь хөнөөн жаргал, цэнгэл эдэлж буй нь харамсалтай. Ийм хүн яав ч анчин гэх нэр зүүх гавьяагүй.
Үүнд төр засгийн бодлого, хяналт дутагдаж байгааг хэлэх нь зүйтэй. Энэ талаар нэг жишээ дурьдая. Засгийн газраас жил бүр угалз агнах зөвшөөрлийг нэмэгдүүлсээр иржээ. Төр засгийн өндөрлөгүүд 1994 онд 15, 1998 онд 35, 1999 онд 45, 2000 онд 40, 2001-2005 онд 70-80 угалз агнахыг зөвшөөрсөн байна. Гэтэл өнөөдөр жилд 70 угалз агнах нь бүү хэл 10-ыг л агнахад аргаль, хонины популяцид сөргөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Уг нь аргаль, угалз агнах тоог нэмэгдүүллээ гээд төсөвт олигтой орлого орж базаамааргүйсэн. Эсвэл цөөн зөвшөөрөл олговол "ангууч" төрийн түшээдэд онилох амьтан хүрэлцэхгүй гэж үздэг юм болов уу.
Ангууч, анчин хоёрын хооронд ялгаа их байгааг өмнө нь дурьдсан. Магадгүй та ялгааг нь бараг гадарласан биз. Зугаацах зорилгоор, ашиг хонжоо хайн ховор амьтдыг хөнөөж буй хүнийг анчин бус ангуучид гэж нэрлэхээс өөр яах билээ. Телевизрээр өдөр бүр "амьтны эд эрхтэн авна" гэх зар урсаж байгаа нь манайд хууль бус ан агнуур ямар хэмжээнд хүрснийг гэрчлэх нэг л жишээ. Бидний нүднээс далдуур юу өрнөж байгаа талаарх бодит мэдээллийг өнөөдөр хэн ч өгч чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, ан агнуурын талаарх хяналт манайд алдагдсан гэхэд хэлсдэхгүй. Хэрэв амьтад ухаантай, бас хүний хэлээр ярьдаг байсан бол биднийг үзэн ядаж, жигшин зэвүүцэх байх даа. Цаг хугацаа урсахын хэрээр сүйрлийн ирмэгт тулсан ховор амьтдын эд эрхтэн хилийн чанадад тээвэрлэгдэх нь нэмэгдсээр байна. Дөрвөн жилийн жилийн дотор зөвхөн баруун аймгуудад хууль бусаар борлуулж байсан 15 ширхэг ирвэс, 750 орчим хойлогны махыг илрүүлжээ. Дэлхийд 3000 орчим ирвэс байгаа бөгөөд ихэнх нь манай улсын Алтайн нуруудаар амьдарч байна. Гэтэл дөрвөн жилд 10-20-оор нь агнаад гадагш гаргаад байвал нэн ховор цоохор ирвэсийг мөхөлд түлхсэн ялд монголчууд унаж мэдэх нь.
Г.Батзориг